antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 5 comments

ГЕГ-ын дарга байцаагчдаа сэлгэх нэрээр “цөллөгт” явуулж, авлигыг “цэцэглүүлж” байна

нийтлэсэн Admin

altanbulag1-300x336-Сэлэнгийн гаалийн байцаагчид зөгийн балтай машинд “Хоосон” гэсэн тэмдэглэгээ хийжээ
Саяхан л Сэлэнгийн гаалийн удирдлагууд АТГ-т шалгагдан авил­гын хэргээр арга хэмжээ аваг­даад удаагүй байтал араас нь мөн л Сэлэнгийн гаалийн хэдэн байцаагч АТГ-т шалгагдах дээрээ тулаад байна. Учир нь Гаалийн ерөнхий газ­рын дарга нар “Манай байцаагч нар хилээр нэвтрүүлэх гэж байсан их хэмжээний зөгийн балыг илрүүлсэн” хэмээн мэдэгдээд байгаа.

Гэвч үнэн хэрэгтээ тэд илрүүлэх бус өөрсдөө хамтран оролцож, тамга тэмдгээ аль хэдийн дарсан гэдэг нь өдгөө баримтаар нотлогдоод байгаа юм.Үйл явдлыг сий­рүүлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор энэ оны хоёрдугаар сарын 15-ны оройн 18:09-18:12 цагийн хооронд 12-09 СБА, 15-58 СБА, 58-08 СБА, 5225 СЭА дугаартай ачааны дөрвөн машин ОХУ-аас ачаатай орж ирсэн байдаг. Гэхдээ эдгээр ма­ши­нуудыг Гаалийн бай­цаагч В.Батжаргал “Ачаагүй хоосон” хэмээн гаалийн бүртгэлийн программдаа бүртгэсэн байна.

Улмаар пүүний байцаагч Б.Наранжаргал ачаатай машин пүүлэх ёстой ч пүүлээгүй, ту­хайн өдрийн хяналт шал­галтын байцаагч О.Жаргалан, Т.Саран­жаргал, П.Буянтогтох нар нь тэдгээр машиныг гаа­лийн бүртгэлийн программдаа мөн л “Хоо­сон” гэж хаалт хийн, бай­цаагчийн хувийн тамгаа дарж, тухайн өд­­рийн ээлжийн ахлах бай­цаагч Ч.Өнөрбаяр ч хувийн тамга, тэмдгээрээ баталгаажуулан, гаргах зөвшөөрөл өгч хаалт хийснээр Гаалийн талаас шалгах бүх үйл явцыг дуусгасан байдаг. Энэ нь хилээр нэвтэрч тээврийн хэрэгсэл шалгах нарийн хуудсан дээр тэм­дэглэгдэн үлдсэн байгаа юм.

Тодруулбал тухайн өдөр ачаатай орж ирсэн дөрвөн машины нарийн хуудсан дээр хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч, гаалийн ахлах байцаагчийн гээд дөрвөн тамга нь бүгд дарагдсан байна.

Мөн гаа­лийн бүртгэлийн CAIS программд эдгээр ачааны машиныг “Ачаагүй хоосон” гэж гаалийн татваргүйгээр хаалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх баримтуудаас харвал дөрвөн машиныг гаалийн татваргүй гаргах гэж байгаад баригдсан нь 100 хувийн нотлох баримттай гэсэн үг. Энэ хэрэгт Сэлэнгийн гаалийн зургаан байцаагч холбогдон Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч П.Баярбат болон прокурор Ариунзаяа нар дээр шалгагдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл гаалийн байцаагчид тамгаа дарсан дөрвөн ма­ши­ны дөрвөн ширхэг нарийн хуудас болон гаалийн бүрт­гэлийн программдаа “Ачаагүй хоосон” хэмээн бүрт­­гэж хаасан бичлэг хоё­рыг харахад ГЕГ-ынхан бай­тугай гадны хэн ч харсан ойлгомжтой байгаа юм. Гэтэл Гаалийн ерөнхий газ­рын дарга О.Ганбат болон хэлт­сийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар дээрх хууль бус үйл­дэл гаргасан гаалийн бай­цаагчдыг хамгаалан “Энэ бол ор үндэсгүй гүт­гэлэг, манай байцаагч нар огт буруугүй. Бид энэ хэр­гийг маш сайн шалгасан. Харин манай байцаагч нар илрүүлсэн” хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн, хэв­­лэлийн хурал хийсэн.

Үндсэндээ байцаагчдын хий­сэн үйлдэл баримтаар батлагдчихсан байхад дарга нар нь ийн өмгөөлж, авилгыг устгаж, гаальд шинэчлэл хийж байна хэмээн ярьсаар байгаа. Гэтэл зургаан байцаагч нь хуулийн байгууллагынханд “Тамга тэмдгээ дарсан нь үнэн, CAIS программдаа хаалтаа хийчихсэн гаалийн хяналтын бүсээс гаргах зөв­шөөрөл өгсөн нь бидний буруу” гэж мэдүүлэг тайлбараа өгчихсөн байдаг. Энэ нь тус газарт авилгын хэрэг аалзны тор мэт сүлжээ үүсгэснийг гэрчилж буйг бэлхнээ харуулж байна гэх үндэслэлтэй.

Дашрамд дуулгахад энэ хэрэгт холбогдсон дөрвөн машин хил давж орж ирсэн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл Алта­булаг хилийн боомтын ха­шаанд байгаа бөгөөд ачигдан ирсэн 5 тн зөгийн балыг Сэлэнгийн Хилийн мэргэж­лийн хяналтын ал­банд саа­туулаад байгаа юм.
Үргэлжлэл бий…

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ganaa (March 11, 2014 9:52:20 am )

    Er ni tsagdaa tagnuul avilgaltai temtseh gazriihan hayadaa turshij baival zugeer ym bishuuu tegvel yag mungu tug avaad uguud bgaag ni batalj boloh ym bishuu

    • ganaa (March 11, 2014 9:54:33 am )

      gehdee zugeer ***lgaj bn geheesee iluuu yag achaatai mashiniig hoosongej garguulii gej mongo togrog ugdug ch ymuu (odoo ch gargahgui avahguil geh bh l daa kkk) uur arga ch bj magadgui shte ta nar chine mundag humuus bizde neg ym bodood l olchihgui yu

  • ganaa (March 11, 2014 9:55:42 am )

    ***lagaj

  • Zochin (March 12, 2014 6:40:56 am )

    Iimerhyy yavdal baingiin shyy dee. Ter Bat erdene gedeg darga chin ene talaaraa mergeshsen, ye yeiin darga nariin eviig iimerhyy argaar oldog hyn. BAATAR dargiin yed Gaaliin tuv laboratoriin darga baihdaa tumriin exportiig iimerhyy zamaar hiij bsan hyn. Tumur achsan mashinuud bas hooson baisan gej gaaliin byrdyylelt hiideg baisniig hymyys medne dee. Gaaliin baitsaagch nariig selgen ajilluulna gedeg mungu. Zamiin yyd, ylaanbaatar hotiin gaalid hyssen hyn ochihgyi ee, udchihsan manai turiin tomchuudiin ehner, hyyhed, dyy, hamaatan sadangyyd l yeiin yed ajillaj bgaa shyy dee, zarim n byr bainga ajillaj bgaa, tedniig hen ch hudulguj chadahgyi……

  • ganga (March 12, 2014 1:43:10 pm )

    iteghed hetsuuch itgel daahgui humuuseer turiin alba duurchee ajil albaniihaa ontsolgiig ingej ashilah gej tangarag urguj bh gej

antalya rent a car