antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2011 Comments are off

Татвар төлөгч 20 гаруй хөнгөлөлт эдлэх эрхтэй

нийтлэсэн admin

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг манай улсын иргэд бүрэн эдэлж чаддаггүй байна. Энэ нь хууль эрхзүйн тодорхой мэдлэггүй, энэ талаар тодорхой мэдээлэл хомс байдгаас иргэд татварын хөнгөлөлтийг эдэлж чадахгүйд хүрдэг байна. Энэ талаар МҮЭХ-ийн хуульч Н.Саранцэцэгээс тодруулсан юм.

-Татвар төлөгчдөд хэчнээн төрлийн хөнгөлөлт үзүүлдэг вэ?

-Хуулийн зөвлөгөө авахаар ирсэн иргэдийн ихэнх нь орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг гэж ойлгодог. Гэтэл хуульд чөлөөлөгдөхөөр заасан дараах орлогод тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, хөнгөлөлт, нөхөн олговор, нэг удаагийн буцалтгүй тусламж, донорын олговор, албан томилолтын зардал, даатгалын нөхөн төлбөр, Засгийн газрын өрийн бичиг, бондын төлбөр, хүү, хөдөлмөр хамгааллын хувцас, хор саармагжуулах ундаа, бусад хангамж, гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд иргэдээс үзүүлсэн тусламж, гадаадад томилогдон ажиллаж буй төрийн албан хаагчийн цалин, нэмэгдэл, гэр бүлийн гишүүдийн орлого, хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хүний орлого, төрийн болон Засгийн газрын шагнал, Ардын болон Гавьяат цолтны, шинжлэх ухааны нээлтийн шагнал, хувь хүн өөрийн орлого болон зээлээр орон сууц худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогод албан татвар ногдуулахаас чөлөөлдөг.

-Эдгээр хөнгөлөлтийг ямар тохиолдолд эдэлдэг вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох татвараас жилийн 84 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид сурдаг бол сургалтын төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлтөд хамрагдана. Малчин өрхийн гишүүний тоогоор тус бүр 20 хонийг тухайн өрхөд ногдуулах албан татвараас хөнгөлдөг. Мөн үр тариа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал үйлдвэрлэсэн, тариалсан бол татварын 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг юм. Малчин өрх худаг гаргасан бол тэр зардлынх нь хэмжээгээр татварыг хөнгөлдөг гэх зэрэг.

-Татварын хөнгөлөлт эдлэх гэхээр бөөн бичиг баримт шаардагддаг. Түүнээс зарим иргэд төвөгшөөгөөд орхидог. Энэ талаар тодруулаач?
-Иргэн бүр “Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас” маягтаар тайлангаа гаргаж, дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор оршин суугаа дүүргийнхээ татварын албанд ирүүлэх ёстой. Иргэд эртнээс үүнд бэлдэж байх учиртай. Гэтэл манайхан яг цагийг нь тулгаад асууж эхэлдэг. Ингэснээр хаана хаанаа хүндрэл учирдаг юм билээ.

-Гэхдээ зарим нь их эргэлзээтэй байдаг. Жишээ нь хувь хүн иргэнээс орон сууц худалдан авсан тохиолдолд татварын тооцоог яаж хийх бол. Орон сууц барьсан, худалдан авсан иргэний аль нь татварын чөлөөлөлтөд хамрагдах вэ?

-Хувь хүн иргэнээс орон сууц худалдан авсан тохиолдолд орон сууц худалдан авсан, барьсан иргэнд аль алинд нь чөлөөлөлт эдлүүлж болно. Хувь хүн барилгын компаниар бариулаагүй, компани бусад аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны барилгыг худалдан авсан байж болно. Ингэвэл худалдан авсан хувь хүнд чөлөөлөлтийг эдлүүлэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогоос төлсөн хоёр хувийн албан татварын санхүүгийн төлбөрийн баримтын дагуу шалгаж төлсөн татварын дүнтэй уялдуулан чөлөөлөлтийг тооцдог.

Д.Бат

Монголын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car