antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2011 Comments are off

2012 онд Тулга сайд “Ногоон гэрэл”-ээр

нийтлэсэн admin

Сайдаар баян Баянхонгорчууд сайн хаялгатай байгаа сурагтай. Сонгуулийн жил дөхөөд ч тэр үү олон жил дуншаад байсан аймгийн төвийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээртэй холбох хатуу хучилттай замын зарим хэсгийг ашиглалтад оруулжээ. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замын хатуу хучилтыг бүрэн дуусгаж, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгасан зам нээгдсэнээр Баянхонгор аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоход 107 км зай, сонгууль болоход зургаан сар үлдсэн.

Зам дууслаа бол Х.Баттулга сайд ирэх парламентад ногоон гэрлээр хэмээн ордноор шивнэлдээд эхэлсэн гэнэ. Тиймээс ч тус ажлын явц ямар байгаатай салбарын сайд нь танилцсан байна. Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км хатуу хучилттай авто замыг ЗТБХБЯ-ны захиалгаар “Улаанбаатар АЗЗА” ТӨХК, “Чайлган” ХХК тавьжээ. Уг зам нийтдээ 9.5 тэрбум төгрөгөөр бүтсэн аж. Харин Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км хатуу хучилттай авто замын ажлыг “Төв АЗЗА” ТӨХК, “Ялгуусан” ХХК хамтран гүйцэтгэжээ. Нийтдээ 5.2 тэрбум төгрөгөөр тавьсан байна. Үлдсэн замын ажлыг ирэх онд багтааж дуусгахаар ажиллаж байна.

Б.Бат

Үндэсний мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car