УИХ-ын чуулганы танхимд зүүн жигүүрт эрх баригч хүчин, эсрэг талд нь сөрөг хүчин, хажууд нь эвслийн бүлэг гэсэн байрлалтай суудаг.
Харин тэднээс сондгойдуухан суух гурван хүн бол бие даагчид.
Сав л хийвэл нөгөө хэдтэйгээ барьцах дуртай эрхэм гишүүд гомдоллон байж бусад бүлгүүдийн адил мэдээлэл хийдэг болсон. Тэгвэл сүүлийн үед тэднийг нам байгуулах нь гэсэн яриа гарчээ.
Харин энэ талаар эрхэм гишүүн Х.Болорчулуун “Уг нь сайхан санаа юм. Гэхдээ тийм зүйл болохгүй. Бидэнд манай намд элсээч гэдэг хүсэлт байнга л ирдэг. Бид хүлээж авдаггүй. Тэрнийг нь хүлээж авахгүй болохоор ийм чулуу шидэж байгаа юм. Хоёр нам хоёулаа л бид гуравт санал тавьсан шүү дээ” гээд ёстой л өөрийгөө мэдэрчихсэн хариулт өгсөн байна лээ.
Арга ч үгүй биз өмнөх ажлаа боломжийн хийчихдэг, идэвх сайтай, түүгээр ч зогсохгүй олон нийтийн дунд нэр хүндтэй гэгддэг эдгээр гурван “толгойг” урвуулах санал бусад бүлгүүдэд байдаг нь ойлгомжтой. Гэхдээ тэд хувийн тоглолт хийж, тодрох хүслээ илүүд үзсэн бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (March 10, 2014 9:00:32 pm )
MONGOLCHUUD BID EVTEI BJ MONGOL HUNEE UNETEI BOLGOJ BJ MONGOL ULS HOGJINO. TIIMEES BIE DAAGCH 3IIN NEGDELIIG MONGOLOO GSN HUN BUR TALARHAN HULEEN AVCH BNA.
-
зочин (March 11, 2014 10:32:18 am )
АН-д ч байж үзсэн, МАН-д ч байж үзсэн нөхөр байх шүү Гуравдахь намдаа ороход гайхах юмгүй
2 Comments