“Нүхт тур” ХХК МИАТ-т катерингийн үйлчилгээг давуу эрхтэйгээр үзүүлсээр иржээ
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Бээжингээс ирсэн МИАТ-ийн онгоцны зорчигч хүүхэд хоолны хордлогод орсон нь тус компани үйлчлүүлэгчиддээ хэр анхаарал тавьдаг болохыг нь илтгэж өглөө. Үнэн хэрэгтээ хэдэн хүн онгоцны хоолноос хордсоныг бүү мэд.
МИАТ “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монголын үндэсний агаарын тээвэрлэгч байх” хэмээн алсын хараагаа тодорхойлж, “Найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр монголыг дэлхийтэй холбосон үндэсний тэргүүлэгч компани байна” гэж зорилт тавин ажилладаг.
Гэвч тус компани Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тэргүүлэгч байх гэдэг нь ёстой л үлгэр мэт санагдах болов. Учир нь саяхан МИАТ-ийн онгоцоор эх орондоо хөл тавьсан биш тэдний үйл ажиллагаа доголдсон хэвээр байгааг мэдэрлээ.
Мэдээж өнгөрсөн долоо хоногт хоолны хордлогод орсон хүүхдийн тухай бид мэдэж байгаа болохоос биш олон нийт мэдэгдээгүй хэчнээн хүн байсныг тооцоолох аргагүй. Тэгээд ч эх орноосоо МИАТ-ийн онгоцоор аялаад гадны улс, орнуудад буунгуутаа хордлогод орсноо мэдэж, ажил, хичээлээ тасалж, эмчилгээ хийлгэсэн тухай мэдээлэл бишгүй олон байдаг.
Хамгийн гол нь монголчууд маань “Хүний газар, хол явахдаа хэрүүл хийгээд яах вэ” гэх уужуу сэтгэлээр ханддаг нь өдгөө хүний аминд хүргэхэд бэлэн болгоод байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл МИАТ-ийн онгоцоор зорчигчид нохой идэх нь байтугай тоож шиншлэхээргүй хоол, зуушаар “дайлуулсаар” байна.
Хатаж, хорчийсон өргөст хэмх, улаан лооль болон майонезоор амталсан салат өгч байгаа нь зорчигчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Өргөст хэмх, улаан лооль хатаж, хорчийсон нь хадгалалтын горим зөрчигдсөнийг бэлхнээ харуулж байхад өндөгний хольц бүхий майонезтой бүтээгдэхүүнээр “дайлж” байгаа нь бүр ч их аюул дагуулахгүй гэх баталгаа алга.
Нэг үе МИАТ-ийнхэн аюулгүй ажиллагааны горим алдсанаас болж иргэд “Өглөө энд, орой диваажинд” хэмээн даажигнан, үйлчлүүлэхээс эмээдэг байсан. Тэгвэл өдгөө өгч буй зууш, хоолноос нь болж орчлонгоос одох вий гэж айдаг боллоо.
Мэдээж олон улсын нислэгийг дан ганц МИАТ үйлддэггүй учраас зорчигчид бусад авиа компанийн катерингийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад ам сайтай байдаг нь ч аргагүй юм. Жишээлбэл “Korean Air”-иар үйлчлүүлэхэд зорчигч хүүхдүүдийн насны онцлогт тохирсон хоолоор дайлж, бүр нислэгийн хугацаанд тэднийг уйдаахгүйн тулд зургийн хэрэгсэл зэргээр бэлэг барьдаг. Тэгвэл манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн хувьд эсрэгээрээ.
Уг нь тэдний үйлчилгээнд тусгай хоолны цэс гэж бий. Гэвч түүнийгээ нислэгийн тийзээ захиалахдаа хамт бичүүлэх “үүрэгтэй” юм билээ. Уг нь бол зорчигчид тийзээ бичүүлэхэд тухайн хүний нас нь тодорхой учраас МИАТ-т заавал хоол захиалах бус, тэд өөрсдөө энэ удаагийн нислэгээр бага насны хүүхэд явах учраас хоолыг нь эртнээс катерингийн үйлчилгээ үзүүлэгч компанидаа мэдүүлсэн байх учиртай аж.
Харамсалтай нь тэдэнд үйлчлүүлэгчиддээ анхаарал хандуулах энгийн соёл байддаггүйгээс өнөөг хэр нь хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хоолыг тусгайлан бэлтгэх гэсэн ойлголт огт байдаггүй.
Хамгийн сонирхролтой нь онгоцны үйлчлэгч нарт хоол нь чанарын шаардлага хангахгүй байгаа тухай дуулгахад “Бид энэ талаар цааш нь дамжуулъя” гэхээс өөрийг хариулж мэдэхгүй бөгөөд хоол, зууштай холбоотой гомдол МИАТ-т тасрахгүй байсаар өнөөг хүрчээ.
МИАТ-ийн зорчигчдод хоол, зууш бэлтгэн нийлүүлдэг буюу катерингийн үйлчилгээ үзүүлэгч нь “Нүхт тур” ХХК. Тэд МИАТ-т маш олон жил энэхүү үйлчилгээг үзүүлж буй давуу эрхтэй компани болж хувирчээ. Уг нь өнгөрсөн жил он удаан жил эрх мэдэлтнүүдийн мөнгөний уурхай болсон МИАТ-ийн идээ бээрийг шахах үед “Нүхт тур”-ын асуудал хөндөгдөж байсан. Түүгээр ч зогсохгүй яг нэг жилийн өмнө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа МИАТ-ийн удирдлагуудад “Нүхт тур” компанитай хийсэн гэрээг цулах, тэрхүү гэрээнээс үүдсэн хохирлыг хууль, хяналтын байгууллагад хандан нэхэмжлэх, цаашилбал, эрх мэдлээ хэтрүүлсэн зохих албан тушаалтнуудыг шалгуулах арга хэмжээ авахыг шаардаж байсан.
Гэтэл энэ асуудал тухайн үедээ томоохон “акулууд”-ын хэрэгт дарагдан нам гүм болсон байдаг. Уг нь МИАТ катерингийн үйлчилгээ үзүүлэгч компаниа сонгохдоо жил бүр тендер зарлаж шалгаруулах учиртай.
Харамсалтай нь “саалийн үнээ” болгон ашиглахад садаа болохуйц тендер зэргийг зарлаж, ажил удах сонирхолтой албан тушаалтан МИАТ-т байдаггүй аж. Тиймээс л өөрсдөө ч катерингийн үйлчилгээ үзүүлэх боломжтой хэрнээ заавал “Нүхт тур” компанитай гэрээлж, мөнгө угааж буй хэрэг.
“МИАТ” ХК нь 1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж, олон улсын нислэгийн зорчигчдын хоол бэлтгэх цехтэй болсон. Ингэснээр тэд харин ч ашигтай ажиллаж ирсэн тухай баримт олон бий. Гэвч 2009 оноос гэнэт “Нүхт тур” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэхдээ хоёр жилийн хугацаатай байгуулсан тэрхүү гэрээгээ МИАТ-ийн ТУЗ-ийн хурлаар ч эцэслэн шийдвэрлүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан байдаг.
Үнэн хэрэгтээ “Нүхт тур” тийм л эрхтэн дархтнуудын мэдэлд байдаг юм билээ. Тийм ч учраас өнөөг хүртэл МИАТ-ийн зорчигчдыг нохойн хоолноос дор зүйлээр хооллож, ашиг хүртэж суугаа биз. Хоол нэртэй хороор бусдын эрүүл мэндэд заналхийлж буй МИАТ болон “Нүхт тур” компани хоорондын хууль бус үйлдлүүдийн талаар бид эргэн сурвалжлах болно.
Б.Төгөлдөр
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
kkkk (March 10, 2014 9:14:31 am )
yumiig yamar ch barimt notolgoogui bichihiin. Setguulchiin yos zui gej ba uu. Tamiin togoonii ulgereer amidrahaa bolivol yasiin. Iim zuil bichihees ichihed yanaa
-
Anonymous (March 10, 2014 2:20:24 pm )
za medehgui ymaa manaih bol uneheer l aimaar ym ugdug shte
-
-
Ulziiorshikh (March 10, 2014 9:32:46 am )
Za airchina ter bitgii american airlinesiin hoolnii derged MIAT ch bas ch gej gaigui shuu dandaa l uursdiin gesen bolgonoo muulj baihaa bolioch .
-
Amaraa (March 10, 2014 9:33:40 am )
Iim barimt notolgoogui hun gutegsen gujirdsen, negniihee ****iig uhsan, baihaa bolimoor yum!
-
Hunnu airline (March 10, 2014 9:34:57 am )
Boduul Hunnu airlina l bichuulee biz! zuv soyoltoi ursulduuch!
-
Зочин (March 10, 2014 9:35:49 am )
Мөн өнгөрсөн долоо хоногт Бээжин-Улаанбаатарын онгоцоор томилолтоор явж ирлээ онгоцны хоол нь хятад нэг салат маягын юм өгөх юм Монгол хоол өгч болдоггүй юм уу удахгүй зургийг нь тветтер фесфүкээр асуудал тавьна
-
IRGEN (March 10, 2014 10:07:53 am )
neg tuilshrahaaraa heterhii yumaa Mongolchuud. MIAT-g arai l denduuleh yumaa. Huvi hunii gargaj baigaa uildeld MIAT-g buruutgana.Odoo bas haanaas hordson ni todorhoigui zuil deer bas l MIAT-g muulna.
End tendees yavj baihdaa ongotsond suuhdaa amandaa yum olgoh ni holgui l hamagt yumaa chireed orj irj suudag sh dee.
Busad airline-uud tiim ch surhii hool ogdoggui l baih. -
Зорчигч (March 10, 2014 10:16:27 am )
Нүхт-Тур компани нь мөн аэрофлотын хоолыг бэлтгэж нийлүүлдэг байсан ба сүүлд Миат-ын хоолыг бэлтгэдэг болсон юм гэсэн. МИАТ-ын Катеринг өөрсдөө урьд нь хоолоо бэлдээд хэл амгүй байдаг байсан. Хоол нь ч гайгүй байсан. Өөрсдийнх нь боловсон хүчин ч дажгүй байсан. Гэтэл гэнэт дундуур нь энэ Нүхт тур орж ирээд л онцгүй болсон доо. Гадны хүний хажууд ирж байгаа хоолыг нь хараад үнэхээр санаа зовмоор шүү. Одоо энэ Нүхт турыг болиод өөрсдөө бэлдмээр юм. Нүхт тур ер нь МИАТ-ын нэр хүндийг бодохгүй л байх харин ч эсрэгээрээ аль болох хямд зардлаар их ашиг олохыг боддог юм шиг байгаа юм.
-
eee (March 10, 2014 10:19:19 am )
ene MIAT chini yachikhsan gazar ve, ene dor setgegdel bichsen omoorood baigaa ulsuud MIAT ajilladag khumuus baikhdaa, busdiig buruutgakhaa urittal bolgood, barag l yun surtee yum gesen baikh yum, iim setgeltei ajillaval yaj oodlok*** dee
-
Anonymous (March 10, 2014 10:25:01 am )
Yu ged ****ad bga mal we chi
-
угын л муу хоолтой (March 10, 2014 10:44:34 am )
энэ их зөв үнэн юм бичсэн байна. үнэндээл тэр өгсөн хоол нь нэг л удцан онцгүй байдаг. МИАТ үйлчилгээ болон харилцааны ******тай хятад солонгос шиг олигтой Баярлалаа ч гэж хэлж чаддаггүй. Нэг л хамраа сөхсөн хүмүүс. Ийм байхад юун тэр хүүхдэдийн хоолонд анхаарал тавих хол байнадөө.
-
setguulch gej hen baih yostoi ve (March 10, 2014 11:34:32 am )
Zugeer l tolgoidoo baigaa yumaa bichne gedeg zohiolch boloh humuust heregtei baih. Harin setguulch gedeg fact barimtand tulguurlan bichmeer yum. Tegeed ch ene buhniig BILEGSAIHAN gedeg uls torch bichuulsen ni todorhoi l ba shd
-
үнэнч (March 10, 2014 11:52:56 am )
tender zarlamaar yam
-
ГОО ВАН (March 10, 2014 1:09:13 pm )
Үйлчилгээн нь үнэн тааруу байна даа.тэндер энэ тэр зарлаад олигтойхон ажиллах улсыг шалгаруулж болдоггүй л юм байхдаа монгол хүнийг ч яах вэ ганц талын зорчигчийн билетийн үнээр хуураад өнгөрөөх байх гадаадын хүнийг бас л өнөө ядарсан төсөвөөсөө л төлөх л байхдаа эсвэл өөрсөдөө гаргаад өгчих чадалтай компани ю****** үлгэр байлгүй дээ…
-
UNEN (March 10, 2014 1:24:39 pm )
Uul n gaigui l baidag shdee. Airchina ntr *** l baidag shdee, Bolomjiin l geheer baidag daa MIAT-n uilchilgee
-
zzZ (March 10, 2014 2:54:14 pm )
MIATIIN HOOLNII SHINJELGEE ABDAG GAZRIIN DARGA GESEN BAIHAA NEG ABGAIN GEREER DUUREN MIAT GESEN NOITON SALPITKA TERNEES GADNA GADNAAS IRSEN YAMAR NEG SAID ,ERONHIILOGCH,ARABIIN HAAN ENE TERIIN ONGOCOND IREED BUCAHDAA HAYAAD YABSAN HUNSIIG TER SHINJILGEENIIHEN MIATIIN ONGOCOND OGOOD MONGIIGN ABCHIHDAG TUHAIGAA YARIJ BAISAN SGUU
-
туяа (March 10, 2014 5:05:59 pm )
ЭНЭ ҮНЭХЭЭР ЗӨВ СЭДЭВ ХӨНДСӨН БАЙНА. бИ БАЙНГА БЭЭЖИН МИАТ-ААР НИСДЭГ ТЭР ХООЛЫГ ӨГӨХ ЯМАРЧ ШААРДЛАГА БАЙХГҮЙ 2 ЦАГ ХҮРЭХГҮЙ НИСЛЭГЭНД ХҮН ИДЭХ АРГАГҮЙ ХООЛ ӨГЧ БИЛЕТНИЙ ҮНИЙГ ӨСГӨЖ БАЙХААР ТЭР ХООЛ НЭРТЭЙ ЗҮЙЛИЙГ ХАСААД БИЛЕТНИЙ ҮНЭЭ БАГАСГАХ МЕНЕЖМЕНТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. БЭЭЖИН ОРОХ БОГИНО ХУГАЦААТАЙ НИСЛЭГЭНД ШИНГЭН УУХ ЗҮЙЛ БАЙХАД Л БОЛНО. ҮНЭНДЭЭ ТЭР ТАХИАНЫ МАХТАЙ ХҮЙТЭН ЗУУШ ҮНЭХЭЭР МУУХАЙ АМТТАЙ ОГТ ИДДЭГГҮЙ. ХАЙРАН МӨНГӨ. МИАТ КОМПАНИЙ ОГТ МЕНЕЖМЕНТИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙДЭГГҮЙ ГАЗАР ДАА. НЭГ БОДИТ ОНИГОО ЗУРАГТЫН НЭВТРҮҮЛЭГЭЭР ГАРСАНГ САНАХАД ҮЛ МЭДЭХ БА ТҮҮНИЙ НАЙЗУУД НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦСОН БЯЦХАН ХҮҮХЭД МАНАЙ ЭЭЖ МИАТАД ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ ХИЙДЭГ ТЭГЭЭД ГЭРТЭЭ ЗӨНДӨӨ ИДЭХ ЮМ АВЧИРДАГ ГЭЖ ЯРЬСАН ТАЛ БИЙ ШҮҮ .
17 Comments