Гандан гэж эргэл мөргөлийн орон нийслэлийн минь төвд бий. Бурхны олон шавь нар энд буян номын ажлаа хийн шар нар, бор хоногийг өнгөрөөн сууна. Буяны мөрт замын авшиг дуудуулж ,зовлон жаргалаа тоочин лам хуврагын мутраас бурхны ивгээл адистад хүртэхээр зорих олны хөл үүгээр тасрахгүй.
Монголчууд бид ихэд сүжрэн шүтэх энэ хүрээ хийдийнхээ наян тохой Мэгжид Жанрайсагаар гонхлон, гороо эргэн гарахдаа бие махбодь, сэтгэл санаагаа нэг удаадаа ч болов ариуссанд тооцон хэсэгтээ л өөдрөг явдаг. Алив хэрэг үйлс нь бүтэлгүйтэх зэрэгт арга эв учир начрыг нь олох гэхээс урьтан бушуухан л наашаа хадаг яндар барин гүйдэг зуршилтай.
Хөдөө гадаанаас ирсэн улс Нарантуулаар орж хужаа бараа ганзагалаж авчихаад заавал Гандангаар дайрч буян заяа, алс хэтийнхээ үйл хэргээ даатгаж, хот хүрээ орсны баримт болгон зураг хөргөө татуулцгаадаг нь ном.
Сургууль номоо дүүргэсний баяраа тэмдэглэх сурагчид, оюутнууд гээд хамт олноороо ирж ажил амьдралынхаа гарааг баталгаажуулан хэлбэр төдий мөргөн сүслэхийн сацуу эрээн мяраан элдэв шалдаваар патиардуулж, бас зүгээргүй шампанск буудуулж бурхан шажны гортиг болсон газраа хоосон лонхоор мялааж харагдана.
Манай шар хувцастнууд энэ бүгдэд ер дасал болсон, шижээргүй хандаад сурчихсан харагддаг. Олон холхих энэ газар, эргэн тойрон зурхайчид, мэргэ төлөг тавигчдийн бяцхан оромжоор хүрээлүүлэх ба хүмүүс тус тусын зорилгоор тэдний босгыг нь ээлжгүй элээж байдаг.
Тийнхүү тусгай тарифын дагуу засал номоо хийлгэж өргөл барьцаа өгөн ар талаа батлан даалгана. Өдөржингөө таних танихгүй хүнд мэдэх мэдэхгүй ном уншиж мэргэ төлөг тавин суух хөөрхий засалчдын хөлс нь бурзайн ихэд алжаан суух дүр сүр нь инээдтэй бөгөөд басхүү ажлаа хийж суугаа тэд хэтэвчинд нь унах хэдэн зоосны их багад нүд нь сэргэн дараачийн хүнээ угтан авна.
Бурхныг ингэж лам, харгүй хамтран хахуульдацгаана. Уг нь цаад мөн чанартаа бурхан шажны номлол хэлбэрийн, эд мөнгөний бус агуулгын нарийн нандин учир жанцантай билээ.
Ядаж манай Гандангийн хэдэн дарга даамлууд гол шүтээний өмнө байрлах шилэн хайрцаганд сүсэгтэн олны хайрласан хэд гурван төгрөгөөр даавуу шаавуу худалдаж аваад эгнээ зайгүй өрөөтэй байх тоос шороонд дарагдсан янз төрөл олон бурхдын шавар баримлууд ном судрынхаа тоос шороог угааж арчаад байж болмоор санагдана.
Эргүүлэх гэж гарын сарвуу цуцааж орхидог хэдэн хүрднийхээ голыг тослоод гацахгүй чахрахгүй эргэдэг болгож болмоор л бодогдоно… Манай хүрээ хийдүүд нэг иймэрхүү л төрх янзтай байх юм даа. Гандангийн хэдэн тагтаа шиг зүгээр бэлэн хоол зооглоод амьдрах тэмцэх сэтгэх чадваргүй болчихсон шиг байж болмооргүй байна даа. Аль аль нь анхаарах л хэрэгтэй юм. Бордуулж хэвтээ нь ч, бордож суугаа нь ч. Сүслүүлж суугаа нь ч, сүслэж хэвтээ нь ч…
Эх сурвалж: “Болсон явдал” сонин
Холбоотой мэдээ
-
Delegоюун (March 09, 2014 3:01:11 pm )
Энэ сэдэв маш чухал сэдэв юмаа сусэгтэн олон ариусах гэж тайвшрах гэж очдог газар маань дэндуу бохир орчин тойрон нь навсайсан хуний гар хурэлгуй удсан дэндуу сэтгэлгуй харагддаг сусэгтэн олны буянаар цугларсан монгийг тохижилт соелжилтонд зарцуулж онго узэмжийг нь оод нь татах цаг аль хэдийн болсон лам нарыг жаахан соелжуулмаар бна шуу!!!!!!!!!!!
-
Delegоюун (March 09, 2014 3:03:54 pm )
Маш онцгой сэдэв бна дэмжиж бна
-
Дорж (March 09, 2014 3:05:29 pm )
Zuv zyv !!!!
-
эрдэнэбаяр (March 09, 2014 3:44:26 pm )
Тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулж бай гэж Чингэс хаан маань дэмий хэлээгүй байлтай. Шарын шашиний төрийн шашин болгое гэдэг МҮАН-ч бий. Энэ их мухар сүсэгийг далимдуулах Энхбаяр ч бий. Гандангийн бүх засварыг улсын төсөвөөс хийдэг. Далай ламд мөргөсөн хүний толгойг авбал хэн үлдэх бол ,,,
-
zochin (March 09, 2014 5:06:51 pm )
uneheer zavaan baidag shuu arai l denduu ter ih handiv mungiig yund urdeg yum bol tailand solongoc zereg budda shutdeg gazar ih tsevethen yum bna lee arai zavaan baihaar buyan irdeg gedeg yum bish biz bi ene talaar heldeg gazar baival heleh yumsan gej dandaa bodoj yavdag yostoi zuv yum bichjee ene talaar gandan er ni ali hiid anhaaraldaa avaasai
-
haya (March 09, 2014 5:08:25 pm )
uheheer bohur, udirdlaguud ni sanaachlagagui, mash zalhuu. udur honogiig argatsaan uguruule****d, uuvtuu orlogo oruulahig l c***alchilj baidag ***shni ner dor hal********* adgiin huvalzhuud.
-
zochin (March 09, 2014 5:51:45 pm )
Denduu bohir. lam nar ni zalhuu, gadaadiin busad buddin hiid hichneen tsever tsemtsger gereg gegee tatsan baidag baidag. gehet manaih uneheer bohir. jild yadaj gants udaa lam naraaraa ih tseverlegee hiilgedeggui yum baidhaa. japanii lam nar shine jiliin umnu bugdeeree ih tseverlegee hiigeel ugaaj archaal baidgiin bna lee. Zugeer l ard irgediinhee muhar shushgeer shulj mungu olood ter mungu ni h****aa ur***g yum. Ter ih munguur bol gandangiin ha**** nov nogoon tsetserlegt hureelen shig l baih yostoi biz dee. Ulaan toos shoroo ni ergeldeel.
-
bat (March 09, 2014 6:50:12 pm )
Sharin ***sin bol ix zawaan shyy
-
нямака (March 09, 2014 7:26:11 pm )
МАШ ЧУХАЛ СЭДЭВ ШҮҮ.БАРИМТ НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ИХ ӨРГӨН ДАЛАЙЦТАЙ СЭТГЭЖ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛД Ч ЛАМ НАРЫН ТОЛГОЙД Ч ЮМ БОДОГДУУЛХААР БИЧИХ ХЭРЭГТЭЙ.УУЛ НЬ ШАРЫН ШАШИН ЧИНЬ :ЗОНХОВЫН СУРГААЛИАР ЯВДАГ.ТЭР СУРГААЛД НЬ ЛАМ НАРЫГ ХҮН ХАР ҮЗЭХ МЭРЭГ ТӨЛӨГ ТАВИХ МӨНГӨ ТӨГРӨГ АВАЛЦАХЫГ НҮГЭЛ ХЭМЭЭН СУРГАСАН БАЙДАГ.ХАМГИЙН ТОМ ЛАМ ДАЛАЙ ЛАМЫНХАА ЖИШГЭЭР Л ЯВАХ ЁСТОЙ ЮМ.ДАЛАЙ ЛАМ ХҮН МЭРГЭЛЖЭЭ,ЗАЯА ТӨӨРӨГ ҮЗЖЭЭ ГЭЖ СОНСООГҮЙ БИЗ ДЭЭ.
-
nadad neg heleh um bn (March 09, 2014 7:52:02 pm )
ugaasaa ene ***shnig udaxgui hen ch toohoo bolino.dotroosoo iljerch bga.gehdee hen negniig dagaj yamarvaa negend daatgagdaj yavah durtai uher mongolchuud managment saitai luivarchin boonuudiig buh niiteeree shuteh biz.
-
Anonymous (March 10, 2014 2:40:02 am )
Номоо монгол хэл дээр уншвал хүнд итгэл үнэмшилтэй байх болно. Бас цэвэр ариун байвал хичнээн сайхан байх болоо.
-
unshigch (March 10, 2014 9:38:58 am )
Ynen. Ynen. Manai hyree hdyyd yag l iim baigaa.Neg l ongo zysgyi. tsaanaa l neg ttim.
-
hahaha (March 10, 2014 9:50:04 am )
unshij bga nomoo mongol heleer unshwal id shid ni arilchihdag gej bn lee shd odo bugdeeree tangadaaryridag boloh heregtei.mongol heleer yahiin shidgui heleer tee hahahahahaha
-
? (March 10, 2014 11:40:49 pm )
ариун газараа ч хатдаа бөөн мөнгө харсан ламанцарууд
-
ko (March 11, 2014 1:59:57 am )
mubis iin tuuhiin angiin 4 kursiin oyutan tsolmongerel dandaa lam nartai yvaldaj bdag bid lam nariig tejeej lam nar oyutanuudiig tejeegeed bna uuuuuuuuu lam nar n ch ter edgeer oyutnuud ch ichig ichig
15 Comments