antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2014 13 comments

Дэлгэр маань надад Москвагаас хүзүүний ороолт авчирч өгч билээ

нийтлэсэн Admin

527-13939894758501452a6c3b4dbbigЭнэ удаагийн “Гэргий” буландаа ЭКО Веган Purevma хувцасны загвар зохион бүтээгч С.Пүрэвмааг урьж ярилцлаа. Тэрээр залуу насныхаа гоо үзэсгэлэнг “Би чамд хайртай” кинонд мөнхөлсөн. Тэрээр сүүлийн арав гаруй жилийн ажил үйлсийг бясалгал, гэгээрэл, иог, илтгэх урлагт зориулж явна.

Мөн түүнчлэн залуу үеийнхэнд монгол үндэсний уламжлалт хувцсыг сурталчлан таниулах зорилгоор загвар зохион бүтээж байгаа билээ. Хэвлэл мэдээллээс хол хөндий байдаг түүнтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлсэндээ сэтгүүлч би ч олзуурхаж байлаа.

-“Би чамд хайртай”киног мэдэхгүй хүн байхгүй. Энэ киног ярих бүрийд хөвгүүдийн хайрыг булаасан хөөрхөн охин Үрлээгийн дүр хамгийн түрүүнд санаанд буудаг. Эргээд киногоо үзэхэд залуу насны гэгэлгэн дүр төрхөөс эхлээд бодогдох зүйл бишгүй байдаг байх даа?

-22 настайдаа “Би чамд хайртай” кинонд тоглож байлаа. Тухайн үедээ би юу ч бодогдоогүй. Харин олон жилийн дараа арван жилийн хүүхэд амьдралд тэмцэж байна гэдгийг олж харсан. Хүнд хайртай гэж хэлэх эрхтэйг гайхамшигт найруулагч Б.Балжинням гуай надаар төлөөлүүлээд, тоглуулаад хэлчихсэн байгаа юм.

Тэгэхээр хайр гэж би бусдад хэлж байгаа юм чинь цэвэр жинхэнэ хайр гэж юу байдаг юм гэдгийг хоёрдугаар ангид тоглон тоглотлоо хайж явсан. Гэтэл жинхэнэ хайр ч гэж байдаг, цэвэр хайр ч гэж байдаг юм билээ. Тиймээс өнөөдөр монголчууддаа уран бүтээл, хийж буй үйл хөдлөлөөрөө дамжуулаад цэвэр хайрыг түгээж байвал миний ажил бүтэх нь тэр.

-Тэгвэл таны хэлж байсан тэр үнэ цэнэтэй хайр өнөөдөр багасчээ. Нэг үгээр хэлбэл тэр агуу хайр маань материаллаг зүйлээр хэмжигдэж, түүн дээр тогтдог болсон байна шүү дээ?

-Тийм ээ. Жинхэнэ хайр гэж бидний өвөг дээдэст байсан хэрнээ тэд хэзээ ч хайртай гэж хэлж байгаагүй. Энэ үгээ арай зөөлнөөр би танд сэтгэлтэй болчихлоо, сэтгэл татагдаад байна л гэж хэлж байсан. Энэ л хамгийн том хайр. Ерөөсөө л миний дээр хэлсэн болзол нөхцөлгүй гэж байсан шиг тэр л жинхэнэ хайр байсан. Магадгүй Дэлгэр шиг /инээв/

-Киноны дараа залуучуудаас хайрын захиа их авсан байх, Тэр бүхэнд хариуг нь бичдэг байв уу?

-Маш олон захидал авсан. Өдөртөө таваас зургаан удаа, заримдаа хоёроос гурван захиа авдаг байлаа. Сүүлдээ бүр захиандаа дарагдаад тэр болгон хариуг нь бичиж амжихгүй, тэр үеийн “Залуучуудын үнэн” сонинд бүгдийг нь нэгтгээд хэвлүүлж байлаа. Хаалган дээр минь хүртэл залуучууд бөөнөөрөө ирээд ямар сайндаа аав маань та нар наад хаалгыг минь нэртэйд нь аваад тавьчих. Тэгвэл хаалга минь амрах гээд байна гэж хэлж байхав дээ.

-Киноны гол дүр Баяраа, Дэлгэр хоёртойгоо хэр холбоотой байв?

-Дэлгэр маань Москвагийн консерватурын тоглолтонд явж ирээд хүзүүний ороолт авчирч өгч байсан нь санаанаас гардаггүй юм. Харамсалтай нь 1980-аад оны сүүлчээр нас барчихсан. Биеийг нь муу байхад кино найруулагчтайгаа хамт очсон чинь надад битүүхэн үг шивнэсэн. Энэ нь надад маш хүнд цохилт болсон. Тэр үед би уйлаад хэсэгтээ л шоконд орсон шүү. Харин Бадралтай ойр ойрхон уулзаад байдаггүй.

-Таны ханийг ямар хүн байдаг бол гэж сонирхох хүн одоо хэр нь байдаг юм билээ?

-Хань маань Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг. “Би чамд хайртай” киног үзээ ч үгүй юм билээ. Тэр нь надад гоё санагддаг юм. Харин дараа нь хамт ажилладаг хүмүүсээс нь Пүрэвмаа кинонд тоглосон шүү дээ, чи яаж яваад аваад суучихсан юм гэж хэлдэг байсан гэсэн. Тэгэхээр нь Пүрэвмаа өөрөө л миний араас гүйж байгаад суучихсан шүү дээ гэж. наргиан болгож ярьж байсан гэдэг. Ер нь л манай хүн номын мөр хөөсөн хүн л дээ.

-Та өвөрмөц хувцас загвараа л зохион бүтээгээд байна уу?

-Тийм ээ. Би 2002 оны “Гоёл” наадамд амьтны арьс, үс ороогүй цэвэр монгол дитал дээр суурилсан үндэсний хувцасны нэхий дээлний коллекциор оролцож байлаа. Мөн 800 жилийн ойд оролцож “Дахин давтагдашгүй загвар” гэдэг шагналыг хүртэж байсан. Энэ чиглэлээрээ тууштай ажиллаж байгаа гэж хэлж болно.

Тэгээд энэ оны арванхоёрдугаар сарын 21 -нд Хаан банкин дээр веган хувцасны иж бүрдэл хэмээх энэ үзүүлбэрээ хийсэн. Сая л гэхэд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг гадагшаа явахад хоёр шөнө урландаа нойргүй хонож байгаад хүннү, монгол хоёр цамц оёж өглөө. Түүн дээрээ өөрийнхөө логог тавьсан байгаа.

-Зөв хооллохоос эхлээд зөв амьдрах арга ухаанд та өөрөө суралцаад зогсоогүй бусдад энэ зөв үйлээ түгээж яваа хүн. Манай сонины булангийн маань нэр “Гэргий”. Иймд айлын гэргий, айлын эзэгтэй ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Монгол гэрийн эзэгтэй бусдад нөхцөл болзолгүйгээр үйлчлэх ёстой. Энэ л гэрээ гийгүүлж байдаг эзэгтэй хүний гол үүрэгт ажил. Ингэж бусдад болзолгүй үйлчилснээр агуу их оноо авдаг, бас агуу их сүнсний эрчим авдаг.

-Бас айлын гэргий ааш ялдам, унд ус сайтай ажилсаг байх гээд олон үзүүлэлт байдаг шүү дээ.

-Энэ тухайд ээжийн минь захиас байнга бодогдож явдаг юм. Би доороо таван дүүтэй. Харин ээж маань эхээс есүүлээ. Мэдээж амьдрал болсон хойно олон тэрсхэн охид хувцас хунараа булаацалдахаас эхлээд муудалцана шүү дээ. Тэр үед ээж маань та нар битгий хэрэлдэж эхийн умай битгий бузарлаад бай гэж хэлдэг байсан. Нээрээ л бид эхийн ариун умайд бүрэлдэн тогтож хүн болсон хүмүүс шүү дээ.

Тэгэхээр ээж минь тэр умайг ямар ариун авч явсан байх нь вэ. Түүн шиг өнөөгийн охид бүсгүйчүүд эхийн умайг цэвэр ариун авч явах хэрэгтэй. Энэ утгаар биеэ ариун авч явах нь улс оронд ямар их гэрэл гэгээ болдгийг охид маань ойлгоочээ. Газар эжий, эх дэлхий гэж явдаг учраас эмэгтэй хүнээс асар их зүйл шалтгаална.

-Таны өмсч байгаа иж бүрэн хувцас их сонирхол татаж байна. Мөн л та өөрөө оёсон уу?

-Би өөрөө бүх хувцсаа оёж өмсдөг. Охид маань намайг дуурайгаад оёж сурч байгаа. Хамгийн том охин маань зураач. Миний жинхэнэ өвлөх болж байна. Ээжээ ийм байвал гоё, тийм байвал гоё гээд их юмыг гярхай нүдээр харж мэдэрдэг. Дараагийн охин маань Анагаах ухааны дээд сургуульд сурдаг. Бага хоёр охин маань нэг нь гэрээ цэвэрлээд, нөгөөх нь хоолоо хийгээд, хүү маань ШУТИС-ын оюутан. Бид гэр бүлээрээ зун хөдөө явж ургамлаа түүгээд хатаачихдаг.

Ер нь бид генийн өөрчлөлтөнд орж янз бүрийн бүтээгдэхүүн идсэнээрээ юу хожих юм бэ. Маш бохирдсон хүнс идээд бидний физик бие л хордоно шүү дээ. Бүр монгол үндэстэн мөхөхөөр маш бохирдсон хүнс хэрэглэж байгаа. Бидний газар нутаг хязгааргүй цаглашгүй баян.

Тэр гайхамшигт нар салхи, хур бороо, мөнх хөх тэнгэрээс адислагдсан ургамлаа түүгээд хайр дүүрэн амьдраасай гэж хүсч байна. Хувцасны тухайд бүр гайхамшигтай. Тэр чигээрээ газар эжийг төлөөлсөн хувцас. Хоёрдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд тэнцэтгэлэнгүй үе гэж явагддаг.

Энэ үед хүн битгий хэл мал туйлдаа хүртэл ядардаг. Миний энэ өмсч байгаа дээлийн ханцуй гэхэд л гарын үеэр даарахгүй, урд тал нь би энергийн төв болох хүйсээр даарахгуй, ар тал нь эрчүүдийн жинхэнэ хүчний эх болсон нуруу нугалмаар даарахгүй байхыг илэрхийлж байгаа юм.

Зөв хувцаслана гэдэг гоё ганган эрээн мяраан хувцас өмсөхийн нэр биш. Энэ нь үеэрээ, амин орноороо даарахгүй, нар салхи жавар, уушгины урсгал болсон улаан шуугаараа даарахгүй байх, өөрийгөө хуяг дуулга мэт бат бөх сөрөг мэдээллээс өөрийгөө аврах тэр хувцсыг л зөв хувцас гэж хэлээд байгаа юм. Тиймээс хүмүүсийг энэ хугацаанд буюу дөрөвдүгээр cap хүртэл битгий даараасай гэж хэлэх байна.

-Та цагаан хоолтон болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа. Нэгэн хэвийн жингээ ч бариад сурчихсан юм шиг байна?

-Цэвэр ургамлан хоол идэж байгаа. Махан хоол идээгүй арав гаруй жил болж байна. Эхлээд махан хоол идэж байхдаа өглөө болгон дасгал хийхгүй бол бие хүндрээд байдаг байсан. Харин цагаан хоол идээд ирсэн чинь дасгалын хугацаа багассан. Гэтэл ургамлан хоол идээд ирсэн чинь ямар ч дасгалгүй байсан ч бүх сувгууд нээлттэй, физик биеэ дандаа хөнгөхөн авч явдаг болсон.

Энерги гэдэгт ярьсан, хэлсэн, харсан үнэртсэн бүх зүйл орно. Тийм учраас эерэг зүйл яриад бодоод, сэтгээд, эерэг хувцас өмсөөд байвал бүх талаараа эрүүл эерэг байна гэсэн үг. Ноорхой хувцас өмссөн ч эерэг бодолтой байвал тэр чигээрээ гэрэлтэж харагдана.

Тэгвэл хичнээн булга, минж, суусар өмссөн ч атгаг санаатай, амьтны хоол унд таашаал дээр суурилсан бие хззээ ч гэрэлтэй харагдахгүй. Ямар гоё зөөлхөн хүн бэ гэж харагдахгүй. Хөмсгөө зангидаад бие л гоё сайхан гэж явсан хүн бусдыг энэрч чадахгүй шүү дээ. Тиймээс хамгийн гол нь хүн зүгээр л энгийн эгэл байх нь чухал.

-Та өөрөө их бурханлиг эмэгтэй. Ямар шашныг шүтдэг вэ?

-Энэ дэлхийг аврах гэж ирсэн төгс гэгээрсэн Чинхай багшийг шүтдэг. Модон, гуулин бурханд битгий мөргөөч ээ, та нарын дотоодод чинь тэр бурханлиг чанар байгаа шүү дээ, сэргэг соргог байгаач гэж хэлмээр байна. Дотооддоо мэдэрсэн эерэг мэдрэмжийг бусдад хуваалцах юмсан гэдэг чин хүсэл мөрөөдөлтэй явдаг.

-Таныг аравдугаар ангиа төгсөөд эмнэлгийн асрагчаас ажлын гараагаа эхэлж байсныг мэдэх юм. Дараа нь нэг үе МҮОБХ-нд ажилладаг байсан. Гэтэл одоо та бурхан шашин бясалгалаар амьдарч байна. Магадгүй та эндээсээ ч кайф авдаг байх л даа?

-Тиймээ. Би ажлыг хар бор гэж гололгүй хийж ирсэн. Тавын таван хүүхдийг өсгөх гээд ёстой л нөхөртэйгээ бор зүрхээрээ тэмцэж ирлээ дээ. Одоо би Анагаахын дээд сургууль дээр лекц уншиж байгаа. Бас өвөг дээдсийн гайхамшигт хөдөлгөөний талаар лекц уншдаг. Ихэнхдээ би шөнийн гурван цагт унтдаг.

Бясалгалынхаа хүчээр л эрүүл яваа гэж боддог. Соёл урлаг, спортын одуудтай уулзаж монголд юу хиймээр байна, одоогийн байгаагаас юуг яаж өөрчилж болохов, яаж эерэг мэдрэмжийг бий болгохов гэдэг талаар ярилцаж санаа бодлоо солилцдог. Ерөнхийдөө ажлаа долоон хоногоор төлөвлөөд явчихдаг юм.

Бусад цагийг гэр бүлдээ зарцуулдаг. Ер нь гэр бүл асуудалгүй байгаа нөхцөлд хүн гадагшаа тэлж нийгмийн олон нийтийн ажил хийдэг юм байна. Тиймээс энэ далимд гэр бүлээсээ давуулаад бусдыг хайрлая, мэдрэе гэсэн санааг хэлмээр байна. Тэгээд л бусдыг хайрлаад ирэхээр монгол даяараа амар амгалан болчихвол ямар сайхан бэ.

-Та ийм оюунлаг, бусдад сайн сайхныг түгээх ажил хийснээрээ таны ахуй амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ. “Би чамд хайртай”киноны Үрлээг ийм ажил хийгээд явахад хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Ийм оюунлаг, сүнслэг, дотроосоо сэргэг байснаар миний амьдралд стресс, зовлон гуниг байдаггүй. Баярын өдрүүд тохиодог шиг би өдөр бүхэн, баяртай байдаг. Хамгийн түрүүнд ялангуяа энэ цэцэг цэврүү шиг охидоо материаллаг зүйл дээр суурилж битгий хайрыг хөгжөөгөөсэй гэж хүсч байна. Энэ бол маш хурдан түр зуурынх. Харин сүнсний хайр бол мөнхийн байдаг. Тиймээс мөнхийн хайран дээр илүү өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүсч байна. Миний хувьд үүнд л илүү цаг зав гаргадаг даа.

Д.Нэргүй

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Даваа (March 05, 2014 5:40:00 pm )

    сүнсий хайр гэж юу ……

  • Anonymous (March 05, 2014 9:27:52 pm )

    sunstei nugtsugch bolson yum bolov uu esvel nariin tailbarlah heregtei baijee

  • LB (March 06, 2014 12:22:25 am )

    sanaa zov bol zaya zov amjilt

  • Zochin (March 06, 2014 12:45:06 am )

    Minii naiziin gergii bi mash ih undelj baidag um sorry purevmaa bi puujeegiin ,bayraagiin l naiz ni bi bgaa um az jargal sain saihan bugdiig l erooe

    • нямака (March 06, 2014 12:57:12 am )

      юун ч шалчигнасан амьтан б дэээ

  • Ãàëäàí ìýýðýí (March 06, 2014 7:25:51 am )

    Ñàéõàí ãýð á¿ë áàéíà àìæèëò õ¿ñüå Íýýðýý ë áè ÷àìä õàéðòàé êèíî ìîíãîëä æèíõýíý îä áîëæ áàéëàà äàà øóãàìûí ðàäèîãîîð Áè ÷àìä õàéðòàé êèíîã ÿðèíà Àÿ íü ÿâíà ¿íýõýýð ãî¸ áàéæýý

  • hi (March 06, 2014 9:04:53 am )

    tsarai zus ni yatsiin be aimaar ***shin haragdaj bna tsagaan hool ih udaan ideheer iim boldog yum boluu

  • 30 (March 06, 2014 9:48:15 am )

    bi bas gerlen burhuul zasagch gd neg iim tsaraitai huniig harj bsn hund sain energee ugsuur bgaad iim nudtei boldgiin boluu

  • зочин (March 06, 2014 5:11:22 pm )

    амжил хүсье бие сайн бодоороо өвчингүй бол жаргал шүү

  • зочин (March 06, 2014 5:15:24 pm )

    монгол хүн угаасаа мах идэх ********длагатай организмтай шүү дээ. мах идэж байсан бол арай өөр зүс царайтай байх байсан даа

  • Зочин (March 06, 2014 9:50:17 pm )

    Ийгээд л тэнээд явжиддийм л.Зүгээр л махаан идээд сүүгээн уугаад байжаахгүй юу.

  • Зочин (March 07, 2014 4:11:19 pm )

    Үнэхээр ядруу царайтай харагдаж байна. Монгол хүн махаа идэхгүй болохоор аргагүй ч юм уу…..

  • Anonymous (March 10, 2014 9:46:22 pm )

    Bd chin ert vees l mal aj axuigaa osgoj tvvniixe vr shimeer odii xvrtel ywj bn bitgii xachin ym yriad bai tsagaan xool iddeg ym bol chimeegvi l teriigee id

antalya rent a car