УИХ-ын гишүүдийг зөвхөн сонгуулийн үеэр л тойргийнхоо иргэдэд “хайр” зарладаг хэмээн шүүмжлэх нь элбэг. Тэгвэл тийм биш бололтой. Тэд ямар ч үед улстөр хийх боломжоо алддаггүй юм байна.
Тухайлбал Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумдад гарсан хүн, малын гоц халдварт шүлхий өвчин хаяагаа тэлсээр Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Иххэт суманд шүлхийн голомт илрээд байгаа юм.
Ийнхүү тойргийнх нь нутаг дэвсгэрт халдварт өвчин илэрмэгц УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “ухаан орж” шүлхий өвчинтэй холбоотой асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавьжээ.
Тэрбээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины чанар болон вакцинжуулалтын ажлын үр дүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин яагаад олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран тархах болсон шалтгааныг тогтоосон эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ. Хуулийн дагуу асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгөх үүрэгтэй юм байна.
Ийнхүү эрхэм гишүүн гэнэт ард иргэдийнхээ төлөө санаа тавьж, Дорноговийн хүн, малыг “цээжээрээ” хамгаалаад эхэлжээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
7777 (March 05, 2014 10:25:13 am )
энэ ************ дуучин залуу хүүхэнтэй сууж хүүхэдтэй болсон гэсэн
-
Anonymous (March 05, 2014 2:11:33 pm )
өөийнхөө эхнэртэйгээ л өчигдөр явж байна лээ 7777 сайхан ******хиймаа
2 Comments