УИХ-ын гишүүдээс жилийн есөн сая, 588 мянган төгрөгийн орлогоор хамгийн “даржин” гишүүнээр тодорч байсан эрхэм гишүүн Б.Болор тэрбээр 2016 оны сонгуулид ялалт байгуулж чадахгүй бол хэн нэгний туслалцаагүйгээр амьдралаа аваад явчих өөр нэгэн далд авьяастай аж. Тэр авьяас нь Сочигийн олимпийн үеэр олонд тодорхой болжээ.
Эрхэм гишүүний толгой өвдөхгүй хоолоо олоод идэх тэр авьяас нь спортын тайлбарлагчийн ажил.
Ялангуяа өнөөдөртөө монголын спортын тайлбарлагчдын төдийлөн сайн мэддэггүй хоккейн спортыг маш сайн тайлбарлаж чадна гэдгээ Сочигийн олимпийн хоккейн шувтаргын буюу Канад, Финляндын шигшээ багуудын тоглолтын үеэр нотлон харуулсан билээ.
Тэгээд ч сүүлийн үед спортын хорхойтнууд, ялангуяа хоккейн спортын улаан фэнүүд спортод тун ч элэгтэй ЕТV телевизийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат эрхэм гишүүн Б.Болорын авьяасыг олж харсан болов уу гэж өөр хоорондоо ярилцах болжээ.
Түүгээр ч зогсохгүй эрхэм гишүүн Б.Болорын хоккейчдын талаарх өргөн мэдлэг, хоккейн спортыг тайлбарлах авьяасыг нь даруйхан ашиглах ёстой гэх фанатууд ч гарч ирсэн сурагтай.
Ямартай ч эрхэм гишүүн Б.Болор улстөрөөс өөр хийх ажилтай л юм байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
khas (March 04, 2014 11:36:50 am )
xarin tiim bn lee togloj bsan ***irchdaas iluu medlegtei ym bn lee
-
ZOCHIN (March 06, 2014 11:54:46 pm )
naad bolor chin ***l hudalch songuuliin ved saihan ****an daa ajil d oruulg ugnu geed munch bvltersen dee bi hvleegeeg l bsan
2 Comments