antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2014 6 comments

Украйнаас цэргээ буцаан татахыг шаардав

нийтлэсэн Admin

eab9755f9295588bbigАНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын Ерөн­хий­лөгч В.Путинтэй утсаар ярьж, Крымээс цэргээ буцаан татахыг шаардсан тухай ВВС мэдээллээ.

ОХУ-ын Төрийн Дум Крымд цэргээ оруулах шийдвэр гаргасан нь дэл­хийн улс орнуудын анхаар­лыг та­таад байгаа юм. Хоёр орны Төрийн тэргүүн утсаар 90 минут ярьсан бөгөөд В.Путин Украйны бүс нутагт хүчирхийлэл газар авах юм бол орос хэлтэй оршин суугчдыг хамгаалах хэрэгтэй гэсэн бол Б.Обама энэ шийдвэр нь олон улсын хууль зөрчиж байна гэдгийг сануулжээ. Тэрбээр ОХУ нь “Украйны тусгаар тогтнолыг зөрчиж байна” үзсэн аж.

Түүнчлэн АНУ-ын Ерөн­­хийлөгч засаг захир­гааны ажилтнуудаа хол­боот­­нуу­дын хамтаар Ук­райнд санхүүгийн бо­лон техникийн тусламжиийг яаралтай үзүүлэхийг даал­гажээ.

Украйнд цэргээ оруулах шийдвэрийн дараа Канад улс Москвагаас Элчин сайдаа дуудаж Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов армийг байлдааны бэлэн байдалд байх, бэлтгэл офицеруудаа зарлан дуу­дах үүрэг өгчээ.

Харин шинэ Ерөнхий сайд А.Яценюк Москва цэргээ оруулна гэсэн шийд­вэр нь “дайны эхлэл болж, ОХУ-тай ха­рилцах харилцаа хол­боогоо дуус­гана” гэсэн үг гэж дүгнэсэн аж.

Мөн Украйн улс АНУ, Их Британиас аюулгүй байдлаа хамгаалах тусламж гуйхаа ч хэлсэн байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • aa (March 03, 2014 9:39:49 am )

    Za da baildah nee tegeh gesd baisan youm aa ed nar baga l hyn yheesee

  • Оросууд Украйнаас савараа тат (March 03, 2014 10:41:02 am )

    Оросууд Украйнаас савараа тат. Крым бол Оросын газар нутаг хэзээ ч байгаагүй байх ч ёсгүй. Крымийн татаар украйн үндэстэний нутаг сүүлд нүүж ирчихээд манай нутаг гэж хэлэх эрх оросуудад байхгүй. Монгол улсаас ч асуух ёстой. Крымийн хаант улс оросоос өмнө байсан тэдний үр сад болсон татаарууд одоо ч эх газараа байгаа. Монголын эзэнт гүрний нэг байсан Крымийн хаант улсын газар нутгийг оросууд манайх гэж хэлэхээсээ ичээсэй

  • huue chi (March 03, 2014 11:04:03 am )

    savaagui nohoi sarand ****an gej Orosuud savraa tat mat geed yugaa solioraad bgaa yum be. Tomchuud yugaaraa oroldoj togolhon maniust yamar hamaa. Yas yuman deer USA turhiraad bgaam bishuu.

    • chinges (March 04, 2014 10:54:28 pm )

      zow2

  • USER (March 03, 2014 11:22:02 am )

    GYTDIIN SHEESNUUD HOL CHIJ GUTSAAA.

  • Anonymous (March 04, 2014 11:14:35 am )

    оростой монгол улс зөрөж маргах ёсгүй орос улс монголын үүрдийн холбоотон хамат цусаа урсгаж амь насаан алдаж тэмцэж байж
    бид тусгайр тогтнолоо орс орний хүчэнд олож авсан
    гэдгээн мартах ёсгүй харин хятад бол монголыг үүрдийн дайсан
    бид хүчтэй байсан бол өвөрлөгч нараан хятадын дарлал доромжолоос хамга******** л байсан даанч тийм хүч алга хүчтэй болхох сонорхол монгол төрд алга монгол төр хятадын гар хөл бологч нараар дүүрэн болсон

antalya rent a car