antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 28, 2014 15 comments

Браво Н.Алтанхуяг

нийтлэсэн Admin

1(7)Түүнийг зүгээр л ажил­луул… Бүрэн эрхийнх нь хуга­цаанд Н.Алтанхуягийг ажил­луулаад үз. Харин дараа нь “Энэ нөхөр юу хийж вэ” гэдгээ тооц. Ердөө л энэ. Ийм жаахан гаргалгаанаас эцсийн эцэст Монгол Улс хожиж л байх юм бол нийт монголчууд хожно, тэр тийм л хүчтэй, бас Монгол Улсын хувь заяаг атгаж суугаа ганцхан хүн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг лхагва гарагт Орхон аймагт ажиллав. Хэвшмэл болсон ойлголтоос зөрүүтэй нь түүний Орхонд хийсэн “дайлаар мордолт”-ыг ердөө л дөрвөн телевиз, өдөр тутмын гурван сонин дагалдав. Уг нь Н.Алтанхуяг сайдын гэгээн тунгалаг царай төрх, шигшиж тунгаасан хэдэн үгийг Монгол даяар дамжуулна гэдэг их нэр төр, бас ч үгүй мэдээллийн салбарт ямархуу орон зай эзэлж байгааг илэрхийлэх хамгийн бодит үзүүлэлт билээ.

Өнөөдөртөө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг жинхэнэ хэвлэлийн баатар, ард иргэдийн хүсэмжит хүн болсон. Одоо түүнтэй барьцалдах, нэр хүндээрээ өрсөлдөх хүн Монголд байхгүй. Яагаад гэвэл тэр Ерөнхий сайдын хувиар, эрх мэдлийг атгаж байгаа ганц хүний хувиар “эхэл” гэсэн ганц үгийг хэлж дараа нь түүнийхээ биелэлтийг хянаж яваа ганцхан ерөнхий.

Өнөөдөр Монгол Улсад “Наадхаа эхэл. Харин дараа нь хариуцлагыг та нартай тооцно шүү” гэж хэлэх эрхтэй ганцхан хүн Эрдэнэт хотод нэг хоног ажиллаж “Би дэмжинэ.Харин хариуцлагыг хатуухан тооцно шүү” гэж хэлчихээд буцлаа. Урьд нь бид ийм Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн за­хирагчтай байж үзсэнгүй. С.Баяр, Сү.Батболд гээд үлбэгэр аймхай, яг үнэнийг хэлбэл монголчуудын төлөө хуруугаа хөдөлгөхөөсөөс хулчийдаг “хо­гийн” Ерөнхий сайд нэртэй “юмнууд”тай байв.

Ялангуяа Сү.Батболд Зас­гийн газ­рын тэргүүн байхдаа гуравхан сая монгол­­чуудын ирээдүй, үр хүүхдийнх нь мар­гаашийн талаар үнэндээ хумсаа хөдөл­гөөгүй. Түүний дор ганц хашхирахад тү­гээн дамжуулах “цуурай” хангалттай байв. Одоо ч зарим нь нь өдөржин цахим тоглоомонд толгойгоо мэдүүлээд сууж байгааг харж л байв. Урьд нь би Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Чингис”, “Самурай” бондууд 2017, 2022 оноос Монгол Улсын ДНБ-ий эзлэх хувьд “шар гэрэл” өгөх хэмжээний бодит аюул учруулна хэмээн бичиж байсан. Хойшид ч бичнэ. Тэгвэл хамгийн сүүлчийн баримтаар Монгол Улсын эргэн төлөгдөх нөхцөлтэй хугацаатай зээл ДНБ-ий 54 хувьтай тэнцэж эхэлснийг шулуухан зарлах болсныг Ерөн­хий сайд маань бодож л яваа гэж бодогдоно.

Монгол Улсыг нэг том айл гэж бодвол хоймор нь ханхайгаад суудаг аав нь Ерөнхий сайд юм. Норовын Алтанхуяг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд. Харин тэрбээр хамгийн баян, нэг ёсондоо нүнжиг буян нь бүрдсэн Ерөнхий сайд хэмээн цоллуулах бүрэн эрхтэй хүн. Яагаад гэвэл 1990 онд нэг хүний хамраас толбын төдий цус гаргаагүй ч нийгмийн байгууламжаа цоо шинээр эх­лүүлсэн гавьяа түүнтэй ямар нэгэн сэжмээр холбогдоно. Ард­чилсан социалист хөдөл­гөөн, Социал демократ нам зэрэг жинхэнэ сэхээтнүүдийн бүлэглэл үүсгээд тэмцэж явсныг нь мэдэх хүмүүс бий. Дараа нь ганзага үүрч, Эрээн, Замын-Үүд, Эрхүү, Москва гээд бишгүй нэг зүтгэж үзсэн. За бас “сайхны өмнө харц буруугүй” гэдгийг ч нотолчихсон. Ийм л нэг Ерөнхий сайдтайгаа Эрдэнэт хотод нэг өдөр ажиллаж “Импортыг орлох, экспортыг дэмжих” талаар Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг юу хийж байгаа талаар танилцаад ирэв.

Н.Алтанхуяг сайд уулзсан газар бүхэн­дээ “Одоо хуучных шиг арга барилаар ажиллаж, жаахан ч гэсэн мөнгө төгрөг идэж ууна гэж бодож байвал та шоронд явна шүү” гэж шулуухан, эр зоригтой мэдэгдэж явав. Тэр хувь хүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хатуухан үгээ хэлчихэж чадаж байна.

Харин одоо түүний үгийг ажил хэрэг болгох яам, агентлагууд, хурган дарга нарын гүйцэтгэлийг харах л үлдлээ. Бас Монгол Улсын Ерөнхий сайдын амнаас унасан ганц үг хууль болж, хэрхэн хэрэгждэгийг харах, нягтлах эрх бидэнд бий.

УИХ-аас Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн нийт орлого зургаан их наяд 883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал долоон их наяд 293.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь болгоод баталсан. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүүлсэн.

2014 онд төсвийн хөрөн­гөөр 2 их наяд 567.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусга­сан. Эдгээрээс барилга бай­гуу­лам­жийн санхүү­жүү­лэлтэд 1 их наяд 143.2 тэрбум төгрөг зарцуу­лахаар болж. Бариг­даж байгаа барилга, тавьсан авто зам нь чанартай болбол хөрөнгө оруулалтын хэмжээ багадахгүй гэсэн үг. Эдгээр тоог эргэн сануулсан нь эрхэм Ерөнхий сайдын олом жирмийг нь чангалсан хэрэг билээ.

Эцсийн эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 107 тэрбум 422.7 сая төг­рөг захиран зарцуулах эрхийг УИХ-аас авчээ. Эдийн засгийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, чинээлэг дундаж давхаргыг бүрэлдүүлэн тогтоох гээд Н.Алтанхуяг сайдад нэн тэргүүнд шийдэх олон асуудал бий. Энэ бүхнийг хэрхэн шийдсэнэс Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын түүхэнд үлдэх зам, мөр тодрох билээ.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • АН-ын гишүүн (February 28, 2014 10:52:20 am )

    ****

  • зочин (February 28, 2014 12:59:48 pm )

    эх сайхан монгол хэлээрээ ярьж бич …дараа нь шүүнэ гэдэг чинь юу гэж байгаа юм,,,бид тоглуулж залхлаа

  • 3333 (February 28, 2014 1:31:57 pm )

    ажиллуулаад бай зөв

  • баагий (February 28, 2014 1:49:21 pm )

    с. баяр, сү. батболд нар бол монголын түүхэнд юу ч хийгээгүй ерөнхий сайд нар. хийсэн ажил нь идэж уусан л байх. ямар сайндаа с.баяр нь монголд амьдрах нүүргүй гадаадад хоног өдөр өнгөрөөж байхав дээ. алтанхуяг харин сайн ******гаараа **********лэн байж ажил хийгээд байна. харин эдийн засгийн хөгжлийн сайд батбаяр гуйад с.баярын хувь тавилан тохиох байх гэж найдаж байна. гэр бүлээрээ гадаадад цагаачилж, тэндээ ясаа тавиасай билээ. хамаг монголын мөнгийг өөрийнх нь хувийн мөнгө юм шиг хав дарж хэвчихээд, баян тансаг золголт зохион байгуулж, бага хаадын үеийн ноён шиг тэнэгтээд, лам ч юм шиг, бөө ч юм шиг, эрүүл ч юм шиг, ************ ч юм шиг, галзуу ************ой ч юм шиг… харахаар зэвүү дургүй хүрээд байдий.

  • Иргэнzochin (February 28, 2014 3:11:58 pm )

    Ямар нэг дүгнэлтийг үйл явдлын дараа хийдэг. Чадвар ****** сэтгүүлчид хүнд тус биш ус болж, хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлэхийм даа.

  • Irgen (February 28, 2014 4:54:19 pm )

    Byalduuch tuvshingeer zaalgahgui shuu.

  • zochin (February 28, 2014 10:13:01 pm )

    zugeer l ajliig ni hiilgeed ur dung ni haray

  • Ажиглагч (March 01, 2014 12:27:47 am )

    Алтанхуяг уу даа.Алтанхуяг үнэндээ дүр исгээд л явж байгаа хүн шүү дээ.Сүүлийн үед түүний ярьж хэлэх,хурал цуглаан дээр сүржигнэхээс бүр залхаж байна.Түүний хэлсэн үг ерөөсөө амьдралд хэрэгжихгүй байна.Ямар сайндаа ард түмний дунд “Задгай цагаан” хоч авчихаад байх уу даа.Өөрөөр хэлвэл түүний үг үнэ цэнэгүй болж.Яагаад гэвэд яам агентлагт нам,улс төрийнхний шахааны ямар ч чадваргүй хүмүүсээр дүүрчихээд ерөнхий сайдын үгийг ажил хэрэг болгочих чадвартай боловсон хүчин алга.Чухамдаа төрөө дампууруулах хэмжээнд очсон байгааг хүн бүр л харж байна.Иймд ерөнхий сайд ярихаас ц******гүй болж үнэ цэнээ алдаж байна.Хариуцлага тооцох шийдвэртэй ямар ч алхам хийхгүй байгаад олон түмэн харамсаж байна Харин,хариуцлага тооцож хэлсэндээ хүрдгийн жишээг Санжийн Баяр л үзүүлж байсныг ард түмэн мартаагүй. 2 жил гаруйхан хугацаанд ерөнхий сайд байхдаа бараг мартагдсан байсан монголын газар тариланг олны өмнө сэргээснийг бид бүгдээрээр л мэднэ.Алдаатай ч,оносон ч Оюун Толгой гэх том төслийг хөдөлгөөнд оруулсан л юм даг. Монголд Санжийн Баяр шиг лидер өнөө үед алга.Түүний орон зай үнэхээр үгүйлэгдэж байна.Төрийн хүний буурь суурь,улс төрийн ноён нуруу,зоримог,шийдвэртэй зан төрх,мэдлэгийн өргөн хүрээ,улс төрийн соёлооороо Н.Энхбаяр,Элбэгдорж нараас хавьгүй дээр.Эд нар С.Баярын дэргэд улс төрийн зальжин хор найруулагчид.Тэх тусмаа Одоогийн улс төрчид гэх нэр нүүрээ барсан Алтанхуяг,Н.Батбаяр,С.Эрдэнэ, М.Энхболд,Бадамжунай,Тэрбиш гэх этгээдүүд түүний чигчий хуруунд ч хүрэхгүй.Иймээс ч С.Баяраас эмээхдээ одоогийн улс төрчид түүний нэр төрийг гутаахын тулд бүхий ****** аргыг хэрэглэж,эх орноо худалдсан,эх ороноосоо урвагч,хүүхэмсэг,архичин за тэгээд хүнийг жиг******** бүхий л ****** үгээр түүнийг доромжлож,олон түмний тархийг л угааж байгаа.Үнэн хэрэгтээ ард түмэн С.Баярыг сэтгэл дотроо хүндлэж тээж яваа цөөхөн улс төрчийн нэг.С.Баярын алдаа оноог өнөөгийн нэр хүндээ барсан хөгийн улс төрчид биш ЦАГ ҮЕ,ард түмэн л шүүнэ.С.Баярыг Канадад байгаа,тэндхийн иргэн болсон гэээд л цуурах юм..Үгүй шүү дээ Монголдоо ээжийнхээ ажил туслаад л явж байгаа шүү дээ.Хааяа нэг үр хүүхдээ эргэж Америкт очиж эргэчихээд л монголдоо ирээд ээжээ асран халамжлаж л яваа эр хүн.Өөрөө ухаантай болохоороо хэл ам хийж,хэрүүлд орохгүй явна.Хүнийг амныхаа зоргоор манайхан мөн ч худлаа гөрдөж байх юм аа…

  • насанбат (March 01, 2014 1:52:15 pm )

    ардчиллын засгийн газар маш сайн ажиллаж байгаа. Иргэн бүрт хүрч ээлээ өгч чадаж байгаа гэж үздэг. Юм хийж байгаа хүнийг дэмжиж байгаач дээ атаархаж явдаг хүмүүс тэсээд л чимээгүй сууж байсан нь дээр, Хэдхэн тооны аминдаа арчаагүй, тархины үйл ажил********** нь сааталтай хүмүүс л амьдрал нь дордоод байгаа ш дээ Яалтай билээ дээ,Улс хөгжин дэвжиж байгаа нь нүдэн дээр ил байхад яагаад хийсэн ажлыг нь, үзэл бодлого, зорилтыг нь үгүйсгээд байгаа юм бэ, Төр засгаа ******чилж олонд худал мэдээ тараачид болиосой доо

  • зочин (March 01, 2014 2:26:39 pm )

    бодож тунгааж зөв гэснийгээ зоригтой хийдэг болохоос хийж гүйцэтгэ гарах үр дүнгээс шалтаалж шагнах эсээ шийдье гэдэг хаанахын зарчим бэ

  • Gadaadin irgen (March 01, 2014 10:45:59 pm )

    Elbegdorj Altanhuyag shig reklam darga nar Mongold hereggui Mongolchuud aa Harin ta nar daraagiin songuulid ter har mawinaa ustgaad garaar tolbol oor chadbarlag humuus garaad irne

  • Anonymous (March 01, 2014 10:56:07 pm )

    Ajlaa sain hiij chadaj baigaa huniig ajliig ni hiilge!!!!!!!!. Altanhuyag erunhii saidiig demjinee

  • ganga (March 02, 2014 10:24:02 am )

    ih aih bolgoomloh chadwar dutah huwia bodoh huniirhuu bh hayaagaa manah geed bugdl uur uuriin utagtai odoogoon bidnii amidarch bgaa nuhtsuld burch tohirohgui zorimg bodlgotoi unench shudarga bolowsorltoi hiij buteeh hun heregtei bna huchinii ter ***** ye ard hotsorch bgaad bayrtai bna uund ne hun oroltsoj zutge bgaa ni unen

  • Орон нутгийн иргэн (March 02, 2014 12:13:16 pm )

    Алтанхуяг сайдыг дэмжиж байгаа. Ажил урагштай байна. Гэхдээ намд зүтгэсэн нэрээр шагналын журмаар төрийн албанд орж ирсэн, ямар ч ажлын туршлагагүй, намын нэрээр далайлгасан, их зантай, мэдлэг хомс журмын нөхдүүд чинь ажлаа мэддэг, туршлага бүхий төрийн жинхэнэ албан хаагчдыг намд зүтгэж үзээгүй, гудамжинд лааз өшиглөж яваагүй гэх шалтгаанаар шахан зайлуулах бодлого баримталж байгаа нь Таны толгойлж буй төрийн албаны нэр хүндийг бууруулах нэг томоохон шалтгаан болж магадгүй байгаа шүү. Орон нутагт төрийн албаны нэр хүнд унах нь төр барьж байгаа АН-ын нэр хүнд унаж байгаатай яг ижил гэж бодож байна. Та энэ талаар онцгой анхаарах ********длагатайг иргэн хүний хувьд сануулж байна.

  • БАТБАЯР (March 03, 2014 12:55:48 pm )

    Та нар хуучин шигээ улсын хөрөнгийг жаахан ч гэсэн идэж уувал шорон явна шүү, урьд нь бол дарга нар нь өөрсдөө хулгай хийдэг учраас хэн ч шорон явдаггүй байлаа гэжээ.

antalya rent a car