Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Ш.Сүхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ц.Анандбазарт холбогдох хэргийг таныг хянаж байсан гэж хэвлэл мэдээлэлд бичжээ. Энэ хэрэгт та хяналт тавьж байсан юм уу?
-Ц.Анандбазарт холбогдох хэрэгт би хяналт тавьж байгаагүй, намайг Нийслэлийн прокуророор томилогдохоос өмнө шалгагдаж байсан. 2003 онд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн шүүхээр 2004 оны нэгдүгээр сард хянан шийдвэрлэсэн байдаг. Би 2005 онд Нийслэлийн прокуророор томилогдсон юм.
-“Өдрийн шуудан” сонинд таныг энэ хэргийг сэргээн шалгуулснаас болж ажлаас халсан гэж бичсэн байна, ийм асуудал байгаа юу?
-Ц.Анандбазарт холбогдох хэргээс болж би ажлаас халагдсан зүйл байхгүй. 2010 онд Д.Чинзоригийн гомдлоор энэ хэргийг хянаж байсан. Миний сонссоноор Д.Чинзориг нь бусдыг залилан мэхэлсэн болон мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн хэргээр 2008 онд шүүхээр, жил зургаан сарын хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж гарч ирээд гомдол гаргаж заргалдсан байдаг.
Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Д.Чинзориг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, энэ хэргийн хохирогч биш юм. Хэргийн материалыг хянаж үзэхэд Д.Чинзоригийн гомдолд дурьдагдсан асуудал нь Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК, Д.Чинзоригийн “Сод монгол” ХХК гэсэн хоёр компани хоорондын өр авлагын асуудлаас үүссэн иргэний маргаан байдаг юм. Тийм учраас Д.Чинзоригийг дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг. Иргэний нэхэмжлэгч гэдэг бол эрүүгийн гэмт хэргийн хохирогч биш шүү дээ.
-Хэвлэлд таныг энэ хэргийг сэргээж даалгавар бичиж байсан талаар бичсэн байна?
-Тухайн үед Д.Чинзориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасны дагуу би Ц.Анандбазарт холбогдох хэргийг хянаж үзээд, гомдолд дурьдсан зарим асуудлыг нэмж шалгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн даалгавар бичиж шалгуулсан боловч, тухайн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийн ажиллагааг зогсоосон байдаг юм байна лээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 28, 2014 5:58:17 pm )
chi asuhbataa anandaas mongo avchihaad ooriin hiisen ajlaa uguisgej bga ymy ***gnal chin ***rh bolno shu
-
erdenebat (February 28, 2014 6:05:53 pm )
suhbat huchind avtsan baihaa anandbazar chin eronhii prokuroriig gartaa oryylsan hun gesen shu de
2 Comments