antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2014 14 comments

Улсын дугаарыг өөрчлөх ажилд хэн гэгч эрх мэдэлтэн улайран зүтгэх болов

нийтлэсэн Admin

dugaar_gol material0227Автомашины улсын ду­гаарыг Зам тээврийн яам­наас олгодог болоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн оны сүүлээс эхлэн дугааруудыг шинэчлэх ту­хай яриа олон нийтийн дунд тархсан ч одоохондоо ажил хэрэг болоогүй бай­гаа. Мэдээж хөрөнгө, мөн­гө­­гүйдээ бус олны бо­лон мэргэжилтнүүдийн эсэр­­­гүү­цэлтэй тулгарсан бо­лохоор ийн өнөөг хүртэл чи­мээ аниргүй байгаа хэрэг.

Тодруулбал “одоо мөр­дөгдөж байгаа стандартын дагуу үйлдвэрлэсэн дугаар авч тээврийн хэрэгсэлдээ ашиг­лаж байхад дахин ин­­гэж солих нь утгагүй, хөрөнгө зарлагадсан ажил” хэмээн шүүмжлэх болсон.

Үнэхээр ч иргэдийн дургүйцэн бухимдаж бай­гаачлан тээврийн хэрэг­сэ­лийн дугаарыг шинэчлэх нь энэ төрлийн тоотой хэд­хэн үйлдвэрийг ивээн тэтгэж, санхүүжүүлж бай­гаагаас өөрцгүй юм.
Өөрөөр хэл­бэл манай улсад сая га­руй тээврийн хэрэгсэл бүрт­гэлтэй байдаг гэсэн судалгаа бий.

Гэтэл эдгээрт тавих техникийн шаардлага, хя­налтаа чан­гатгаж чадахгүй байж, улсын дугаарыг нь өөрчлөх шаард­лага, хэрэгцээ хэнд ч байхгүй гэдгийг албан ту­шаалтнууд байтугай айлын жаахан хүүхэд ч ойл­гох энгийн асуудал. Тэр ч ут­гаа­раа улсын дугаарын стан­дартыг өөрчлөхөөр зүт­гүүлж байгаа шалтгаанууд нь тун ч инээдтэй.

Одоогийн хэрэглэгдэж бай­гаа “2558 УНН” гэх мэт­чилэн дөрвөн тоо, гурван үсэг бүхий улсын дугаарыг өөрчилж, “558 УНН” гэх маягаар гурван тоо, гур­ван үсэг болгох юм гэнэ. Үүнийгээ авто машинуудын дугаар давхацдаг учраас солих болсон хэмээн тайл­бар­лаж байгаа. Гэтэл алба­ны эх сурвалжууд за­рим авто­машины тоо нь давхац­дагч үсэг буюу серийн дугаар нь давхацдаггүй гэж хэлж байсан.

Үнэхээр ч өдгөө ашиглаж буй тээврийн хэрэгсэлийн улсын дугаарт хэрэглэж байгаа дөрвөн тоо, гурван үсгээр зургаан сая кодыг дав­­хардалгүйгээр хийх бо­ломжтойг мэргэжилтнүүд на­рийвчлан тооцоолж гар­гасан байдаг.

Харин энэ та­лаар холбогдох албаны хү­мүүсээс асуухад “улсын дугаарын нөөц дууссан бол энэ асуудлыг шинэчилж болно. Гэхдээ нөөц дуусаагүй тохиолдолд улсын дугаарыг солих шаардлагагүй” гэж хэлж байв.

Тэгвэл дараагийнх нь орон нутаг, нийслэлийг үс­­гээр ялгаж байгааг арил­гах юм гэнэ. ГСА, ДГА гэх мэтчилэн дугаарыг нь ха­­раад аль орон нутгийн харьяа­лал­тай вэ гэдгийг нь мэддэг байсан бол шинэ стан­дартаар тийн таньж, мэдэх боломжгүй болно гэсэн үг.

Ийнхүү стандарт шинэч­­лэх­гүй хэмээн гүрийсэн хү­мүүс дээрхийн адил тайл­бар тавин эсэргүүцсээр бай­гаа юм. Гэтэл хууль чан­га­рах тусам хулгайчийн ар­­га нарийсна гэгч болж эх­­лэв. Өөрөөр хэлбэл шинэ стан­­дартаа олон улсын жи­шигт нийцүүлнэ, төр улсаа хүндэтгэх учиртай гэх ут­гатай тайлбаруудыг өгч бай­гаа юм.

Манай улс замын хөдөл­гөөний аюулгүй байдлын Венийн конвенцэд 1998 онд элсэн орохдоо MGL гэсэн таних тэмдгийг хуулиар хэ­рэглэнэ хэмээн НҮБ-д бүртгүүлж, олон улсад ч зарласан. Гэтэл одоо улсын дугаар дээр MNG гэсэн таних тэмдэг байдаг гээд байгаа. Нэгэнт тийм стандарттай байсан юм бол анхнаасаа MNG гэдэг таних тэмдэг ашиг­лахгүй шүү гэдгийг ду­гаарын үйлдвэрийн “бос­суудад” сануулах ёстой байсан баймаар.

Тэгтэл улсын дугаар дээр төрийн бэлгэ тэмдэг болсон соёмбо байгаа нь зохисгүй юм байна. Одоохон авч хаяна гэж сүржигнээд байгаа. Нэгэнт өмнө нь Үнд­сэн хуульд заачихсан байхад соёмбыг авч улсын дугаарт ашигласан байж одоо нир­гэ­сэн хойно нь хашгирав гэгч болж авч “хаях” юм байна л даа.

Энэ мэтчилэн тайлбараар далайлгаж байгаад иргэдийн халаасыг ухаж, дугаарын стандартыг өөрчлөхөөр зүт­гэж байгаа нь цаанаа бол хэдхэн бизнесмэний хэ­тэв­­­чийг түнтийлгэх арга юм. Өөрөөр хэлбэл улсын хэм­жээнд 10 хүрэхгүй тоотой бай­даг улсын дугаарын үйлд­­­­вэр­лэгчдэд зориулж ши­­нэ стандарт гээчийг хэрэг­жүүлэхээр зэхээд байна.

Гэхдээ үүнийг зөвхөн авто машин эзэмшигч иргэд эсэргүүцээд байгаа юм биш. Дугаарын шинэчлэлтэй хол­боотой энэ удаагийн асуудал дэгдснээс болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр Зам тээврийн яаманд очиж “бүтэхгүй асуудлын талаар ярилаа” гэж холбогдох мэргэжилтнүүдийг нь баа­хан зэмлэсэн тухай яам­ны­хан жиг жуг хийсээр бай­на.

Тодруулбал тус яамны холбогдох албаны хүмүүс Ерөнхий сайдтай уулзахдаа “Одоо байгаа дугаарыг ша­хаад явахад 7-10 жилийн нөөц бий. Тиймээс шинэ сери дугаар болон бусад зүй­лийг задлаж, өөрчлөх шаардлагагүй” гэж хэлсэн байдаг.

Тэгснээ ердөө л мар­гааш нь дугаарын стан­дарт өөрчлөх тухай асуудлыг ярьж өдгөө янз бүрийн шүүмж­лэлийг олон нийтээс сонсоод байгаа.

Ийнхүү сайдуудын үг, олны эсэргүүцлийг үл тоон зүтгэсээр байгаа нь ши­нэ стандарт гэдгийгн ард нэлээд олон оронтой тоогоор яригдах мөнгөний үнэр гараад байгаа юм. Дугаар сольж шинэчлэхэд бохироор бодоход 12-13 тэрбум төгрөг төсөвлөгдөх юм билээ. Үүний 30 хувийг зарлагадаж, үлд­сэн 70 хувь нь цэвэр ашиг болон хэн нэгний халаасанд орох юм.

Тиймээс л хэдэн нөхөр салбарын сайд болон хол­богдох албаны хүмүүсийн тол­гойг 180 градусаар эргүүлж энэ ажлыг өөрсдийн талд шийдвэрлүүлэхээр улайрч байгааг яамны амтай болгон ярьдаг.
Олон олон бүтээн байгуу­лалтад мөнгө шаардлагатай байсаар атал энэ мэт дэмий зүйлд мөнгө зарцуулахаар ямар шаардлагатай байгааг тааж хэлэхэд хэцүү.

Уг нь одоо хэрэглэгдэж байгаа дөрвөн оронтой тоо, гурван үсэг бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаар нь хүмүүсийн нүдэнд дассан байдаг тул цагдаагийн бай­­гуу­ллагад гэмт хэрэг ил­рүүлэхэд нь дөхөмтэй байдаг тухай цагдаагийнхан ч өөрсдөө хэлж байгаа юм.

Ямартай ч бид дараагийн дугаартаа улсын дугаарын энэхүү шинэчлэлт хэн гэгч эрх мэдэлтэн Ч.Гансүх сай­даас далдуур их мөнгөний ашиг унагахаар улайран зүт­гэж байгааг баримттайгаар хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ddd (February 27, 2014 9:54:28 am )

    Ene butehgui eee.

  • ddd (February 27, 2014 10:00:19 am )

    arai gui bailgui deee

  • Zochin (February 27, 2014 10:04:05 am )

    Nyamaagiin enhbold

  • Zochin (February 27, 2014 10:05:17 am )

    Duu ni hytaduudad joloonii unemleh gargaj bn gene lee

  • hhh (February 27, 2014 10:06:24 am )

    huduunii mashin tegvel hotod orj ireed buun avaar gargah yum bna da

  • zochin (February 27, 2014 12:04:36 pm )

    arail dendej bn ard tumnii tatavariin munguur ingej bolohgui shudee ene bol zugeer l mungu ideh arga

  • mongolhuu (February 27, 2014 4:23:12 pm )

    7 terbumaar nomer solih tolgoi baival ,ene mopngoor 1 toroh emneleg barih tolgoi alga uu? hervee ene nomer iin biznes heregjvel ardchilsan nam ner hyndee aldah bolno doo

  • Лха (February 27, 2014 4:42:29 pm )

    Ард түмнийг шулах мөлжих бас нэг ******хай ,заваан арга хэмжээ шүү дээ .

  • guest (February 27, 2014 4:59:41 pm )

    ene asuudliig olon niitiin sanal asuulgaar shiideh heregtei. olon medej hvlen zuvshuuruhgvi!

  • zochin (February 27, 2014 6:19:02 pm )

    zuv shu olon niitiin sanal asuulgaar shiid turiin tusheed nar odoo bur mashiinii dugaaraar mungu ideh sanaatai bh shivdee

  • zochingana (February 27, 2014 6:21:15 pm )

    ter ih munguur buteen bguulalt hiivel ard tumend heregtei shudee darga nar min

  • ДДД (February 27, 2014 7:33:29 pm )

    Дугаарын нөөц дуусна гэж яаж байхав дээ. Нэг сери гархад 0001-9999 хүртэлхи бүх дугаар бүрэн олгогддог ю******Олгогддог гээд бодвол УНА-УНЯ үсэг хооронд 350000 дугаар олгох боломжтой юм байна. Тэгвэл 3 үсэг 3 тоотой болчихвол үүнээс хамаагүй цөөн тоо гарна. Одоо ашиглагдаагүй буюу машинд зүүгээгүй дугаар хичнээн байгааг мэддэг хүн байна уу. Тэдгээрийг тооцоод нөхөөд гаргавал нилээн дугаар гарч ирнэ дээ. Дугаарыг солихоор хэн хожих нь тодорхой. Дугаарын үйлдвэрийн эзэдийн ашгаас хуваах гэж алаагү чонын арьс өвчиж байгаа хүмүүс төрийн томчууд дотор л байгаа нь хэнд ч ил шүү дээ.

  • kkk (February 28, 2014 9:25:08 am )

    JARGAL ene ajil deer baigaa bol zaaval nootoi ter hun chini ene ajil deer uridan baisan bas halagdasan hun zaaval butsaad irdeg eu l bol doo

  • Mglk (February 28, 2014 10:38:43 am )

    Харж л байх аас увайгуй луйвар чид юу ч хийхэд бэлэн
    Хужаа хуучин ЗЦГ т байсан хужаа Жагаа гэгч ТВ ээр улайрсан худлаа юм яриад сууж байналээ Тэр луйварчины санаач**********р хийгдэж байгаа ээлжит луйвар байнадаа

antalya rent a car