antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2014 2 comments

Ханшийн чангарал импортын хэрэглээг бууруулав

нийтлэсэн Admin

Untitled-1Усны савыг дүүргэхийн тулд усны цоргыг нээх, бөглөрсөн хэсгийг нь засах шаардлагатай. Үүнтэй адилаар валют оруулж ирэхийн тулд орж ирдэг валютын урсгалын цоргуудаа л бүрэн нээж хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай.

Монголчууд бид дотооддоо үйлдвэрлэхээс илүүтэйгээр гадны бараа бүтээгдэхүүнийг импортолж хэрэглэдэг улс. Тиймдээ ч долларын өсөлт биднийг багагүй бухимдуулж төр засгаас тогтоон бариасай гэж хүлээсээр сууна. Ийм үед улс орны хувь заяаг шийдэж суудаг эрхэм төрийн түшээд, валютын нөөцийг удирддаг гэх Монголбанкныхан зүгээр суугаагүй нь лавтай.

Угтаа ханш гэдэг зүйл валютын орж гарч байгаа урсгалаараа уян хатан тогтох учиртай гэдгийг ойлгож буй хэдий ч амыг нь хазаарлах арга байгаа эсэхийг сэтгүүлч миний бие шинжиж сууна. Доллар ингэтлээ өсч буйгийн гол шалтгаан нь манайхруу орж ирдэг долларын хэмжээ тавь гаруй хувиар татарсанд оршиж буй.

Валютын орох урсгал энэ онд огцом муудсан юм биш.  2012 онд гэхэд л гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурчихсан, экспортын яг бодитой орж ирсэн орлого нь 790 сая ам.доллараар багасчихсан, ерөнхийдөө манай эдийн засгаас 3 тэрбум ам.доллар дутагдсан асар муу орчин байсан. Ийм нөхцөлд доллар хаданд гарах нь мэдээж зүйл.

2008-2009 оны хямралаар төгрөгийн ханшийг барих гэж өч төчнөөн төгрөгөөр интервенци хийсэн ч эцэстээ дийлэлгүй ханшаа алдаж байсан. Эл жишээнээс харахад ч ханшийг барих гэж оролдох нь маш буруу, яагаад гэвэл хэрэв тийм юм хийвээс улсаараа ёстой жинхэнэ хямралд орж дампуурч дуусдаг гэх.  Иймдээ ч ханш гэдэг нь валютын урсгал, гадаад худалдаа ямар байхаас хамаарч төгрөгийн ханш нь өөрөө чөлөөтэй тогтож байдаг юм байна. Усны савыг дүүргэхийн тулд  усны цоргыг нээх, бөглөрсөн хэсгийг нь засах шаардлагатай. Үүнтэй адилаар валют оруулж ирэхийн тулд орж ирдэг валютын урсгалын цоргуудаа л бүрэн нээж хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай.

Оюу толгой, Таван толгой, 5-р цахилгаан станц, эрчим хүчний болон дэд бүтцийн том төслүүдээ гацаанаас гаргаж, хэрэгжүүлж эхэлбэл, нүүрс тээвэрлэх төмөр замаа хурдхан барьж босгоод нүүрснийхээ өртөг зардлыг бууруулаад, нөгөө амласан 30-40 сая тонн нүүрсээ экспортлоод эхэлбэл ч энэ өсөөд байгаа ханш тогтвортой болж, гадаадаас авдаг барааны үнэ тогтворжих нь дамжиггүй.

Болдогсон бол ханшийг тогтмол баримаар байвч ингэх ямар ч боломжгүй зүйл гэдэг нь харагдаж байна. Үнэхээр доллар орж ирэхгүй байхад ханшаа барь гэж орилох нь мөнгөгүй байж юм худалдаж авна гэсэнтэй агаар нэг юм.
Э.Сонор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (February 25, 2014 7:50:09 pm )

    ЧААВААС ДАА. ЮУН 2012 БОЛОН 2008-2009 ОН БЭ. ЯМАР ЗОРИЛГОТОЙ ИЙМ ЮМ БИЧДЭГИЙН. ЖИЛИЙН ӨМНӨ ХАНШ ЯМАР БАЙСАН, ОДОО ЯМАР БАЙГААГ Л ЗЭРЭГЦҮҮЛЭЭД ХАР Л ДАА. АЛДАА БУРУУГАА ӨМНӨХӨӨСӨӨ ХАЙДАГ ЭНЭ ЗАВААРСАН ТАРХИ УГААХ АРГАА ОДОО БОЛЬВОЛ ЯАСЫН.

  • ZALIT ER (February 26, 2014 2:50:36 am )

    barih bish buulgaj heviin gorimd h oruulah geec *****

antalya rent a car