
ШИНЭ МАШИН ОРУУЛЖ ИРВЭЛ ТАТВАР БАГА ГЭДЭГ ХУДЛАА
Автомашины ченж Б.З олоо: -Машины үнийг бид дураараа нэмдэггүй. Гол нь гаалийн татвар, ам.долларын ханш өсөхөөр үнээ нэм эхээс өөр аргагүй болдог. Мөн манай албан татварт тухайн автомашиныг өнгөрсөн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн байх ёстой гэж заасан байдаг. Тэгээд хуучин машин оруулж ирэх тусам татвар өндөр, харин он нь залуу байвал бага авна гэдэг дээ. Энэ бол худлаа. Шинэ, хуучин машинаас адилхан л татвар авдаг юм. Хэрэв үнэхээр шинээс нь татвар бага авдаг байсан бол бид аль болох он залууг нь оруулж ирэхийг бодно биз дээ. Яг оруулаад ирэхээр гаалийн татвар өндөр байдаг. Мөн шинэ машиныг цаанаасаа ч өндөр үнээр авна. Ер нь зах дээр яг адилхан хоёр машин байлаа гэж бодъё. Гэтэл хоорондоо 3-5 оны зөрүү гарахад л таван сая төгрөгийн зөрүү бий болдог юм. Харин хүмүүс аль болох үнэ багатай машин авахыг хүсдэг. Энд худалдаалж байгаа машинуудаас хамгийн үнэтэй нь “Toyоta”-ийн х байдаг. Энэ үйлдвэрийн суудлын машин хамгийн багадаа 10 сая тай. Харин “Nissan”, “Suzuki” маркийн машин хамгийн хямд нь найман саяас эхэлж байгаа.
ТАТВАРЫГ ХӨНГӨЛЖ БАЙЖ Л АВТОМАШИНЫ ҮНЭ БУУРНА
Автомашины ченж Л.М өнх- Оргил: – Автомашины үнийн дүнгийн 40 хувь нь татварт явдаг. Нэг жижиг машин ачихад тээврийн зардал нь 1.8 сая төгрөг болдог юм. Тэгээд 1500 хөдөлгүүртэй машины улсын татвар таван сая, нийт 6.8 сая төгрөгийг татварт төлдөг. Үүнээс гадна Японд тээвэрлэнэ, ачина. Мөн бэхэлгээ хийлгэхэд л 400 ам.доллар болдог гээд бод. Ингэхээр татварыг хөнгөлж байж л автомашины үнэ буурах боломжтой байгаа биз. Түүнээс биш бид хямд зарах ямар ч нөхцөл байхгүй. Нөгөө талаар валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалж байна. Тухайлбал, “Prius” маркийн машин гэхэд л өнгөрсөн онд валютын өсөлтөөс шалтгаалж 400 мянган төгрөгийн зөрүү гардаг байсан бол одоо 800 гаруй мянга болсон. Энэ мэт шалтгаанаас болж автомашины үнэ нэмэгдэж байгаа. Иргэд өөрсдийнхөө боломж, нөхцөлд тааруулан аль болох хямдыг нь сонгож авдаг. Тэгээд олонхи нь бэлэн мөнгөөр худалдан авахгүй. Ихэнхдээ лиз и нгээр худалдаа хийдэг. “Д а хүрээ” захын хувьд нэг машины түрээс 60 мянган төгрөг байдаг.
ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС ҮҮНИЙГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Иргэн Ч.Г антулга: -Миний хувьд “Prius-20” машин сонирхож байна. Өнгө үзэмж сайтай, шатахуун, гааз хосолсон болохоор эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Ер нь “Prius-20” дундаж төвшний амьдралтай хүмүүст зориулсан гэж боддог. 11- 12 сая төгрөгт машин авах бодолтой юм байна. Сар шинийн өмнөх үеэс автомашины үнэ бага зэрэг нэмэгдсэн байна. Ченжүүдийн хэлж байгаагаар улсын татвар өссөн, валютын ханш нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Арга ч үгүй байх. Ер нь төр, засгийн зүгээс үүнийг зохицуулах шаардлагатай. Бодит байдалд ард түмний амьдрал хэцүү байгааг тэд мэдэхгүй байна.
ИРГЭДИЙН ОЛОНХИ НЬ ЛИЗИНГЭЭР АВДАГ
“Да хүрээ” зах дээр зарж буй автомашинуудыг арилжааны бүх банкны зээлд хамруул ж, лизингээр авах боломжтой ажээ. Харин лизингээр худалдан авахын тулд банкинд автомашины үнээс гадна хүүнд нь цалингийнхаа 20- 40 хувийг төлдөг гэнэ. Ченжүүдийн хэлж буйгаар импортоор суудлын автомашин оруулж ирэхэд гаалийн, онцгой албаны, нэмэгдсэн өртгийн гэсэн гурван төрлийн албан татвар ногдуулдаг аж. Ингэхдээ бүх татварыг ам.доллараар төлдөг нь ийнхүү үнээ өсгөхөөс аргагүй байдалд хүрдэг юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Зоригт буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг 2015 оноос хориглох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан байдаг. Хэрэв энэ нь хэрэгжиж эхэлбэл аваар осол гарах нь багасах сайн талтай ч ченжүүдэд алдагдалтай, ашиггүй гэдгийг тэд хэлж байв. Ямартай ч автомашины үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь үнэн ажээ. Харин үүнд төр, засгийн зүгээс анхаарал хандуулах цаг болсоныг иргэд онцолж байлаа.
Эх сурвалж: www.unen.mn
Холбоотой мэдээ
-
gerel (February 20, 2014 4:41:04 pm )
mashinii too chanart hynalt taviad, niitiin teever, hotiin gudamj talbaiga saijrulasai. manaih shi iim aimar tumriin segnuudtei hot haana ch bhgui. hun bolgon mashin unah gd dairchihaar hdn jiliin daraa yu bolohiin
-
irgen (February 20, 2014 7:17:52 pm )
шинэ шинэвтэр машины татварыг 30 хувь буулгахад бүх машины үнэ буураад Монгол ******ийн сав болох нь багасна. Эрхэм гишүүд ээ хэн хэндээ хэрэгтэй хууль санаачлаад батлаад өгөөч….
-
unen teneg (February 20, 2014 11:48:20 pm )
unen ***** shirheg hadaas ch hiij chadahgui baij gadaadiin bayan ornoos 2-3 dahin unetei mashin avah heregtei boldog, uchir n tatvar n suga usgudug
-
zochinzochinzochin (February 22, 2014 2:41:16 pm )
Unexeer tatvar ondor bn Oorsdoo uildvrerlexgui tergiig tatvar bagatai oruulj bolmoor umdaa
4 Comments