Нэг жилийн өмнө Монголын цахилгаан холбоо компанийн 50…-тай дугаар эзэмшигч ямарч сонголтгүйгээр Скайтел компани руу шилжих шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж байв. Яагаад заавал Скайтел гэж, Мобиком, Юнител эсвэл Жи-Мобайл байж болох байсан. Гэхдээ төлбөрийн зөрүү байсан өөрийн дугаартайгаа үлдсэн учраас иргэд сүр болголгүй тэгсгээд өнгөрөөсөн. Тэгвэл өнөөдөр 50…-тай дугаар эзэмшигчдийг ямарч сонголт хийлгэлгүйгээр Скайтелийн 9169 ….-тэй дугаар луу шилжүүлж байна. Хэрвээ иргэн дугаараа шилжүүлэхийг хүсэхгүй бол тус дугаарыг нь хааж, хувийн өмчинд нь халдаж байгааг Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос мэдэгдэж байгаа билээ.
Энэ хууль бус дээрэнгүй үйлдлээс болоод нэг хүний ам нас эрсдэх аюул ч тулгараад авсныг зарим хэрэглэгчид цахим хуудаснаа мэдээлж байна.
Энэ мэдээллийг баримт болгон ашиглах нь ч юу юм гэхдээ л хаагдсан дугаарын цаана үүгээр ч тогтохгүй олон асуудал үүсч байгааг бодох л хэрэгтэй.

Ямартаа ч Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос Харилцаа холбооны зохицуулах хороо болон Скайтел, Монгол цахилгаан холбоо компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үүрэн холбооны 50…-тай дугаар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаа мэдэгдлээ.
Иргэд Монголын Цахилгаан холбоо компанийн дугаарыг /алтан, мөнгөн, хос, энгийн гэх мэт …/ өөрийн хүсэл сонирхлоор худалдан авсан. Мөн өнгөрөгч найман жилийн хугацаанд тус дугаарыг эзэмшиж түүгээр бусадтай харилцаа холбоо тогтоож, бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн өмчлөлийг бий болгосон.
Гэвч тэднийг үл хүндэтгэн дээрх шийдвэрийг гаргаж, Скайтел компанийн 9169….-тэй дугаар руу шилжихийг шаардаж, зөвшөөрөхгүй бол хааж, боож байгаа асуудлыг эсэргүүцхээр аргагүйд хүрчээ.
50…-тай дугаар нь хэвээрээ байгаад өөр хэрэглээний санал болгосон бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэтэл дугаарыг нь солих гээд байгаа учрыг нь ойлгохгүй байна гэж мэдэгдлээ.
Уг нь иргэн Монголын цахилгаан холбоо компанийн /жилийн өмнө нь шилжснээр Скайтел компанийн/ 50…-тай дугаарыг “Иргэний хууль”-ийн дагуу өөрийн хөрөнгө болгон өмчлөөд авчихсан байдаг. Гэтэл энэ өмчийг нь дур мэдэн үгүй хийж байгаа юм. Тиймээс ХХЗХ-г Захиргааны хэргийн шүүхэд, Скайтел, Цахилгаан холбоо компаниудыг иргэний хэргийн шүүхэд өгч гомдлоо шалгуулахаар болсон байна.
Ами
Эх сурвал: Оллоо.мн
Холбоотой мэдээ
-
өубыб (February 19, 2014 1:49:53 pm )
тэнэгдээд бай … ямар ч утасны дугаар байлаа гэсэн тухайн компаний л өмч шүү дээ. чи зөвхөн мөнгөө төлөөд л хэрэглэж байгаа болохоос биш …
-
Skytel (February 19, 2014 11:20:59 pm )
Hogiin garuud bnaa ashgiin tuluu heregle****ig hohiriij bgaa
-
zaluu. (February 22, 2014 3:02:39 pm )
Hariltsaa holboonii gazaraas 50tai dugaaruudiig butsaaj nuutsund tatna gej tv eer yariadal bsan shdee.Bichij bgaa yumaa jaahan sudlaj bldaa amandaa orsnoorool bichcih yum.Hariltsaa holboonii gazar ch gesn alban yosoor medegdel hiichhed yaadgiin hvmvvs tuurugdvvlj bhaar.
-
Anonymous (February 24, 2014 10:28:15 am )
мөнгөн дугаар гээд авсан шүү одоо хүчээр ингэж байгааг буруу гэж бодож байна эсвэл скател компани мөнгөн дугаараар сольж өгөх хэрэгтэй шүү
-
Anonymous (February 24, 2014 2:23:41 pm )
Ter vnen 50 tai dugaar khamgiin khymd yrdag b sah odoo skatel bolson ymar cn songoltgyi
-
Anonymous (February 24, 2014 2:29:35 pm )
Tsaknilgaan knolboo cnin ulsiiin omchit bisn yy skaitel knubiinkn baimaar ym deerem kniij baigaa ym bisn vv
-
5050829. (February 24, 2014 4:21:26 pm )
Эд нар энэ дугаараар сард олдог мөнгийг өгч чадахгүй байж ях гэж ингэж тэнэгтдэг байнаа.
-
Pzd (February 28, 2014 2:04:38 pm )
*****nuud
8 Comments