Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярыг сар шинийн өмнөхөн батлан даалтад гаргажээ. Түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баривчлаад байсан юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, 263 дугаар зүйл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264 дүгээр зүйл Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн заалтуудыг үндэслэн хэрэг үүсгэсэн ажээ.
Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Х.Түмэнбаяр «Таван толгой» ХК-ийн гүйцэтгэх захирал байх үедээ их хэмжээний хөрөнгө завшсан бололтой. Тиймээс ч дээрх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахын зэрэгцээ хөрөнгийн шалгалт хийж эхэлсэн байна. Тодруулбал түүний хурааж, хуримтлуулсан эд хөрөнгө нь буруу аргаар олсон байж болох гэнэ. Тиймээс ийнхүү шалгаж байгаа бөгөөд Х.Түмэнбаяр өөрийн нэр дээрх зарим эд хөрөнгөө үнэлгээний компаниудаар үнэлүүлж байгаа аж.
Түүнийг өнгөрсөн жил Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын албаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч байгаа нь үйлдсэн хэргээсээ цэвэрхэн мултрахын тулд урьдчилсан арга хэмжээ авч байна хэмээн хардах хүн олон байсан.
Гэвч ажлаа өгсөн ч мань хүн цэвэрхэн бултах байтугай бүр баривчлагдан, хоригдсон. Харин өдгөө батлан даалтад гарсан түүнийг намынхан нь хэрхэх бол гэж олон нийт харж байгаа. Учир нь АТГ-ыг МАН-ынханы эсрэг ажилладаг гэж гоочлох болсон энэ үед намын харьяалал үл харгалзан гэмт үйлдлийг таслан зогсоож, хариуцлагыг нь хүлээлгэнэ хэмээн харж байгаа юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Монгол хүн (February 19, 2014 10:04:04 pm )
ажнайгийн тавьсан хүн шүү дээ энэ дангаараа идчихсэн юм болуу
-
unen (February 19, 2014 11:05:32 pm )
ajnai baterdenii khiij baigaa ajil
2 Comments