antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2014 13 comments

Баажийгийн компани төрийн зөөлөн хоолыг чимээгүйхэн зооглож чадсангүй

нийтлэсэн Admin

12193_750Нью-Йорк, Парис, Лон­дон хотын гэрэлтүүлгийг хийсэн “Филипс” компанийн дэмжлэгтэйгээр төв талбайг гэрэлтүүлэх ажлыг хийнэ гэж ард түмний чихэн дээр цэцэг ургуулсан “Люмино” хамтлагийн дуучин Баа­жийгийн “Сентино лайтинг” компанийн ажил одоо л нэг юм дуусч байна.

Шинэ гэрэл тавихаас дөрөвхөн жилийн өмнө төв талбайг тойрсон 22 гэрлийг 80 сая төгрөгөөр сольсон байдаг. Гэвч нийслэлийн шинэ удирдлагууд “Нийслэ­лийн төв цэг болсон Чингис хааныхаа талбайн ойр орчмын гэрлийг шинэчилж сайжруулахгүй бол хотын өнгө үзэмжид сөргөөр нө­лөөлж байна.

Дэлхийн то­моохон хо­тын хэмжээнд хү­рэхүйц гоё гэрэлтэй болдог хэрэг” гээд 2013 оны төсөвт гурван тэрбумыг суулгасан аж. Тэгээд төрийн энэ сайхан зөөлөн хоолыг Баажи буюу Б.Батхишиг захиралтай “Сентино лайтинг” компани авсан. Гэвч шинэдэж, турш­лагагүйтээд тус компа­нийн­хан энэхүү зөөлөн хоо­лыг чимээ шуугиангүйхэн идэж чадсанүй.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн хавар ажлаа эхэлсэн “Сентино лайтинг” компани 2013 оны 10 дугаар сард төв талбайг гэрэлтүүлэх ажлыг хийхээр болсон ч хугацаандаа ажлаа дуусгаагүй.
Тэгээд шинэ жилийн өмнөхөн өн­гө үзэмж муутай саарал шонтой бүдэгхэн гурван ламптай гэрэл тавьж өгсөн.

Мэдээж дэлхийн жи­шиг хотуудтай дүйх гэ­рэлтүүлэг ярьж явсан хүмүүс гэр хорооллын ай­лын хашаан доторхи гэр­лээс долоон дор юм хийсэн нь нийслэлчүүдэд таалагд­­сангүй. Дор бүрнээ л шүүмжилж эхэлсэн. Ингээд цагаан сарын дараахан нөгөө бүдэг дэнлүү шиг саарал шонтой гэрлүүдээ сольж, гуулин шонтой 16 гэрлийг тавьсан байна.

Гурван тэрбум төгрөгөөр хийсэн ажлаа яагаад да­хин хийж байгаа, гэрлийг дахин сольж буй энэ мөнгө хаанаас гарч байгаа талаар нийслэлийн Хөрөнгө оруу­­лалтын газрын Захиа­лаг­чийн хэлтсийн дарга Б.Лхагва­жаваас тодруулахад “Зөвхөн Чингисийн талбайн гэрэлтүүлэгт гурван тэр­бумыг зарцуулчихлаа гэж ойлгож болохгүй. Хо­тын захиргааны байр, Төрийн ордон, СТӨ, Дуу­рийн театр, Байгалийн түү­хийн му­зей, талбайн цэцэр­­лэгт хү­­рээ­­лэнгийн мод­­­­­ны гэрэл­түү­лэг гээд 11 байр­шилд өнгө өнгөөр асдаг гоёлын гэ­рэл­түүлэг тавьсан. Мөн төв талбайн дөрвөн том, 16 жижиг гэрэлтүүлгийн ажил хамрагдаж байгаа юм.

Харин талбай дээрх 16 гэрлийг яагаад дахин соли­­хоор болов гэдэг дээр манай талаас тавьсан стан­дартад нийцээгүй учраас со­лих шаардлага тавьсан. Бидний шаардлагын дагуу гүйцэтгэгч компани талбай дээрх 16 гэрлийг дахин сольсон. Мэдээж да­хин солиход төсвөөс мөнгө гаргаагүй” гэсэн юм.

Ийнхүү төсвийн мөн­гөнөөс шанагадаж авчихаад халбагахан мөнгө зарцуулаад төрийн ажлыг гурилдаж буй булхай нь илэрч, алдаагаа засахын тулд үг дуугүй дахин сольж байгаа нь энэ. Гэрэлтүүлэг сайжраад өнгө зүс орж байгаа нь сайн хэрэг ч өмнөх гэрэлтүүлэг нь тэгт­лээ хуучирч муудаагүй байхад гэрэл чийдэнгээр нь оролдож, хөрөнгө мөнгө үр­гүй зараад байгаа нь харам­салтай.

Төв талбайн өмнө бай­­даг цэцэрлэгт хүрээ­лэн­гийн модонд хэдэн гэрэл өл­гө­­хөд юу л оров гэж, өнөө маргаашгүй нураах гэж байгаа Байгалийн түү­хий музейг гэрэлтүүлэх шаард­лага байна уу гээд асуудал дороосоо л ундарч байна.

Сүүлийн жилүүдэд тө­­рийн мөнгийг тендер нэ­рээр хэн нэгэнд өгч хэнд ч хэ­рэггүй зүйл хийлгэсэн бол­гоод тал талаас нь хувааж иддэгийн илрэл энэ боллоо гэж шүүмжлэх нэгэн ч байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн компани өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж байгаа бол муу зүйл хийх­гүй нь тодорхой, дахин ши­нэч­­лэхгүй нь мэдээж.

Одоо төв талбайг гэрэл­түүлж буй 16 шинэ гэрлийг “Филипс” компаниас, харин шонг нь БНХАУ-аас оруулж ирсэн аж. Чанар болоод үзэмжийн хувьд ийм гэрлийг хэдэн төгрөгт багтаан ши­нэчилж болох талаар энэ төрлийн үйл ажиллагаа явуул­даг аж ахуйн нэг­жүү­дээс тодруулахад 100-150 сая төгрөгт хангалттай ши­нэч­­лэх боломжтойг хэлж байсан юм.

Тэгвэл нөгөө гурван тэр­бумын таван хувьд нь хүрэхгүй мөнгөөр талбайн 16 гэрлийг сольсон байж таарах нь. Үлдэж буй хоёр тэрбум, 850 сая төгрөгөөр Төрийн ордон, СТӨ, Дуу­рийн театр, цэцэрлэгт хүрээ­лэн Нийслэлийн ЗДТГ-ын байруудыг олон өнгийн гэ­рэлтэй болгосон юмсанж.

Баян айл ухаан муу­тай хүүхдээрээ ингэж хөрөн­гөө­рөө тоглуулж байгаа бол одоо яая гэхсэн. Харин татвар төлөгчдийн мөнгөөр ингэж наадаж байгаа нь хэтэрхий харамсалтай.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Arai l ymaa (February 19, 2014 9:06:36 am )

    Arai heterhii ymaa. Duu n geed neg ** bayan batsaan eson shidiin Benz holij unaad l davhiad bgaan daanch. Pyahluunuud chin minii holdio dusluulj olson tatvariin hediig mine ingej utdeg bii wii

  • dd (February 19, 2014 9:08:11 am )

    Turiin mungu zugeer ideed bhaar yaj uils chini butnee. Nuglees aidgui humuusuu

  • Амгаабазар (February 19, 2014 9:29:49 am )

    Та нар битгий худлаа яриад бай.Наад ажлыг чинь манай хүү Цогтсайханы компани хийж байгаа

    • Anonymous (February 19, 2014 1:59:19 pm )

      3 ter bumaar uuu

  • irgen (February 19, 2014 9:33:13 am )

    jiriin irgediin tatwariin mungiig ingej bolohguiee ene asuudluud arai dendene ee zuwhun ene ch bish tender nereer mungu idej bgaa olon ajil bgaa daa

  • tumee (February 19, 2014 12:26:22 pm )

    Энэ сэтгүүлч одоо хаанаасаа ийм юм олж бичдэг байнаа .Санаанаасаа зохиогоод бичдэг ийм нөхдүүд яахгэж ямар зорилгоор ийм зүйл бичиж цагзаваа барж байдгийн бэдээ.үнэн юм нэг ч алга.Дан худал юм бичих ни хэнд хэрэгтэй гэж.Яасан юм ойлгодгуй хөлдүү толгой вэ

  • dsadas (February 19, 2014 12:42:59 pm )

    uhuul taarna iim yumnuud

  • buruu UUL (February 19, 2014 12:47:30 pm )

    Oo bolie oo BAt-uulee arai dendej bna shdee idej uuhaa bolill doo *** huugiinhee naizad ulsiin mongo ogood baih yum ***lgaval taarna BATUULIIG

  • 555 (February 19, 2014 2:22:44 pm )

    Новшнуудаа болиочээ. Батүүл банди болиосоо

  • bat uul (February 19, 2014 4:09:29 pm )

    batuuliig sain ***lga avilgatai temtseh gazar og enhbayriin araas shorond hii!

  • hm (February 19, 2014 6:12:46 pm )

    baajii aliig bas ***lgaa

  • Anonymous (February 21, 2014 4:41:23 pm )

    toriin mongoor yu ch hiisen bolno shuu dee 2 jiliin daraa dahiad solino biz
    de

  • mglhuu (February 26, 2014 5:28:37 pm )

    阿然 i 吃dendenee

antalya rent a car