Энэ хэргийн талаар дарга, цэрэггүй ярихыг хүсэхгүй байгаа нь
энгийн хэрэг биш гэдгийг хэлээд байх шиг…
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд 25 настай эмэгтэй учир битүүлгээр амиа алдсан. Тухайн үед талийгаач Ж.Мөнхчимэг өөрийгөө боомилсон байдалтайгаар найз залуугийнхаа гэрээс олджээ.
Тэрээр амиа алдахаас хэдхэн цагийн өмнө том эгч рүүгээ утсаар залгаж “Манай найз залуу намайг алах гээд байна. Та яриад загнаад өгөөч. Би утсаа унтраагаад ажилдаа явлаа” гэж хэлсэн аж. Төд удалгүй цагдаагийнхан талийгаачийн цогцсыг тус сумын 16 дугаар баг хуучин хорооллын V байрны гурван давхрын 26 тоотоос олжээ. Улмаар эл хэргийг хууль хяналтынхан гурван сар орчим шалгасны эцэст шүүх эмнэлгийн “гадны нөлөөгүй амиа алдсан” гэдэг дүгнэлтийг үндэслэн хэргийг хаажээ. Харин хохирогчийн ар гэрийнхэн хуулийн байгууллагын гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж “Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан” гэж үзэж байгаа төдийгүй охиных нь үхэлд найз залуу гэгдэх Ж.Мягмардорж гэгчийг сэжиглэж байгаа учраас манай сонинд хандсан юм.
Учир нь хохирогчийн ар гэрийнхэн хууль хяналтынхныг хэтэрхий нэг талыг барьж ажиллан бидэнд тохиолдсон хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаа учраас ийнхүү олон нийтэд хандахаас өөр аргагүй боллоо гэж хэлж байв.
Талийгаач амиа хорлов уу, эсвэл…
Ингээд дээрх хэргийн мөрөөр манай сурвалжлах баг Дархан-Уул аймгийн Дархан сумыг зорив. Бид эхлээд талийгаач Ж.Мөнхчимэгийн ар гэрийнхэнтэй уулзаж хохирогчийн талаарх мэдээллийг авсан юм.
Талийгаач Ж.Мөнхчимэг нь Л.Жаргалсайханы зургаан хүүхдийн доороосоо хоёр дахь нь. Тэрээр 2007 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 10 жилийн сургуулийг дүүргэж, тухайн ондоо Дархан-Уул аймгийн Дархан сумын Анагаахын их сургуульд элсэн суралцжээ.
Улмаар 2011 онд сувилагч мэргэжлээр төгсч, хоёр жилийн өмнөөс Дархан сумын Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх тасагт сувилагчаар ажиллах болсон байна. Тэрээр эл хугацаанд ажилдаа ч нэлээд дадлагажсан бөгөөд эмнэлгийн эмч, ажилчид нь талийгаачид ам сайтай, ажилдаа гаршсан гэдгийг аав ээжид нь хэлдэг байж.
Гэтэл хүний алтан амийг аврах ажилд цаг нойргүй зүтгэдэг байсан 25-хан настай охин нь гэнэт амиа хорлосон гэх харамсалтай мэдээ гэрийнхэнд нь иржээ. Тэгээд бүр найз залуугийнхаа гэрт, өөрийгөө боомилсон байсныг нь дуулгасан байна. Ид хийж бүтээх насандаа явсан охиноо ийн харамсалтайгаар алдсан эцэг, эх хаана хандахаа мэдэхгүй явсаар өдийг хүрчээ. Тэд амиа алдахаас хэдхэн цагийн өмнө том эгч болон найзаасаа аврал эрэн утасдаж байсан охиноо амиа хорлосон гэдэгт одоог хэр нь эргэлзсээр байгаа аж.
Шуудхан хэлэхэд Л.Жаргалсайханы гэр бүлийнхэн талийгаачаа гадны нөлөөтэй, бүр тодруулбал найз залуугийнхаа гарт амиа алдсан гэж хардаж байгаа юм билээ. Үүүнийг нь батлах мэт баримт, нотолгоо ч их байдаг гэнэ.
Найз залуу Ж.Мягмардорж нь талийгаачийг “ална” хэмээн сүрдүүлжээ
Ингээд болсон явдлын талаар товч өгүүлье. Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-ний 11:00 цагийн үед талийгаач Ж.Мөнхчимэг том эгч рүүгээ утасдаж “Манай найз залуу Ж.Мягмардорж намайг ална гээд байна. Та залгаад нэг загнаад өгөөч” гэж хэлсэн байдаг. Тухайн үед талийгаачийн эгч Ж.Мягмардоржийн 9908…-тай дугаар руу хэд хэдэн удаа залгасан ч утсаа аваагүй аж. Ингээд 14:00 цаг өнгөрөөгөөд талийгаач дүү рүүгээ залгахад мөн л утсаа авсангүй.
Гэтэл 18:00 цагийн үед Дархан сумын Цагдаагийн газраас утасдаж талийгаачийг найз залуугийнхаа гэрт амиа хорлосон гэдгийг нь дуулгажээ. Тухайн үед талийгаачийн аав, ээж нь Дарханаас 45 км-ийн зайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт гэртээ байсан аж. Охиноо нас барсан гэдгийг дуулсан эцэг, эх хэргийн газарт очиход дотогш оруулах нь битгий хэл талийгаачийн цогцсыг ч харуулаагүй байна. Түүгээр ч зогсохгүй ямар ч зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийжээ.
Харин талийгаачийн цүнх, гар утас зэргийг нь хүлээлгэж өгсөн байна. Гэтэл талийгаач амиа алдахаас хэдхэн цагийн өмнө найз залуу Ж.Мягмардоржтой мессежээр харилцсан байж. Талийгаачийн найз залуу болох Ж.Мягмардорж 07:00 цагаас эхлэн “Очиж байгаад чамайг ална” гэж сүрдүүлсэн мессэжүүд бичжээ. Тэгснээ өдрийн 15:00 цагийн үед гэнэт “хайраа” гэсэн мессэж явуулсан нь ар гэрийнхэнд нь сэжиг төрүүлээд байгаа юм билээ.
Энэ талаар хохирогч Ж.Мөнхчимэгийн ах Ж.Болд “Дүү маань амиа алдахаас гурав хоногийн өмнө найман сартай жирэмсэн байхдаа үр хөндүүлсэн. Тухайн үед Ж.Мягмардорж нь урагшаа бараандаа явчихсан байсан. Үр хөндүүлсэн тухайгаа “Би шатнаас унаад зулбачихлаа” гэж Ж.Мягмардорждоо хэлсэн шиг байна лээ. Тэр нь шууд л “Би чамайг очиж байгаад ална аа” гэсэн байгаа юм. Улмаар хэрэг гардаг өдрийн өглөө 11:00 цаийн үед Ж.Мягмардорж нь “Хотоос гарах гэж байна. Очоод чамайг ална” гэж сүрдүүлсэн байгаа юм. Гэтэл талийгаач маань 18:00 цагийн үед Ж.Мягмардоржийн гэрт амиа хорлосон байдалтай олдсон. Үнэнийг хэлэхэд дүүг маань тэр муу новш л алчихлаа. Тэр нөхөр талийгаач хоёрын мессэжийг уншихаар дандаа л ална, шулна гэсэн байснаа 15:00 цаг өнгөрөөгөөд, гэнэт хайраа болоод явчихсан нь их сонин. Бид талийгаачийн хойдохыг бодож 49 хоног өнгөртөл нь хэрүүл хийлгүй зөвхөн хууль хяналтынханд найдаж байсан. Гэтэл хууль мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм байна. Бидэн шиг мөнгөгүй хүмүүс хохироод л үлдлээ” гэв.
Хуулийнхан хэргийг “замхруулсан” уу
Талийгаачид ар гэрийнхэнийх нь зөвшөөрөлгүй задлан хийсэн төдийгүй цогцсыг нь хүртэл харуулаагүй. Зөвхөн цонхны хөшиг тогтоогчноос 2.4 метр орчим урттай улаан уяагаар өөрийгөө боомилсон гэх холоос авсан зургийг л үзүүлсэн байна.
Ар гэрийнхэнийх нь ярьж буйгаар талийгаач цонхны хажууд байх ор руу сөхөрсөн байдалтай, боомилсон гэх уяа нь сул байжээ. Тухайн үед хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяа шалгасан байна. Гэтэл талийгаачийн ар гэрийнхэнийг хавтаст хэрэгтэй танилцахад сэжигтнээр татагдсан Ж.Мягмардоржоос ямар ч мэдүүлэг аваагүйгээс гадна нэг ч хоног саатуулаагүй явуулсан байж.
Түүгээр ч барахгүй сэжигтэн Ж.Мягмардоржоос биеийн байцаалт буюу ял шийтгэл эдэлсэн эсэх, эхнэр хүүхэдтэй эсэх, зан чанарын хувьд ямар хүн бэ гэдгийг нь ч тодруулаагүй байжээ. Улмаар талийгаачийг “Өөрийгөө боомилж амиа хорлосон” гэж үзэн хэргийг аймгийн хяналтын прокурор О.Доржмаад шилжүүлсэн байна. Харин хяналтын прокурор О.Доржмаа хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ.
Наад хэргийн чинь талаар яримааргүй байна
Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсаны дараа эл хэргийг тодруулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрыг зорьсон. Тус газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Чулуунтамиртай холбогдоход “Наад хэргийн чинь талаар нэг их зүйл ярьмааргүй байна. Энэ хэрэг их ээдрээтэй шүү дээ. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад янз бүрийн мэдээлэл өгмөөргүй байна. Хэргийг дахин шалгаж эхэлсэн” гэв.
Бид лавшруулан “Ямар учраас хэргийг дахин шалгаж эхэлсэн юм бол. Өмнө нь хэргийг шалгаж байсан Э.Золзаяа мөрдөн байцаагч хэргийг дутуу шалгасан юм уу” гэхэд “Өмнө нь Э.Золзаяа шалгаж байсан. Яах вэ, наадах чинь хувь хүний ур чадвартай л холбоотой. Одоо мөрдөн байцаагч С.Сүхбаатар шалгаж байна. Их сайн мөрдөн байцаагч бий” гэсэн юм.
Э.Золзаяа: Хүсэлт гаргасан бол цогсцыг харуулах боломж байсан
Бид мөрдөн байцаагч С.Сүхбаатартай уулзахад “Би хэргийг хүлээж аваад хоёр л хонож байна. Одоохондоо хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Тиймээс эл хэргийг өмнө нь шалгаж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяагаас зарим зүйлийг тодруулав.
-Талийгаачид ар гэрийнхэнийх нь зөвшөөрөлгүй задлан хийсэн. Задлан шинжилгээ хийхээс өмнө цогцсыг нь харуулах боломж байгаагүй хэрэг үү?
-Ар гэрийнхэн нь тухайн үед хүсэлт гаргасан бол харуулах боломж байсан. Тэгээд ч энэ хэргийг дахин шалгаж байгаа.
-Уучлаарай, гэхдээ ар гэрийнхэн нь мөрдөн байцаалт дутуу явагдсан гэж үзэж байгаа юм билээ?
-Би бүгдийг нь шалгасан. Хавтаст хэрэгт бүх материал нь байгаа. Бид хохирогчоор тогтоогдсон талийгаачийн ээж Д.Баярхүү, аав Л.Жаргалсайхан болон өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаж болно.
-Талийгаачийг амиа алдахаас өмнө найз залуу Ж.Мягмардортой харилцаж байсан мессежийг уншсан биз дээ?
-Тийм.
-Талийгаачийг “ална” гэж сүрдүүлсэн байсан. Дээр нь тухайн үед сэжигтнээр татагдаж байсан Ж.Мягмардоржийг хэдэн цагт Дархан-Уул аймгийн постоор орж ирснийг нь тогтоосон уу?
-Тийм. Би бүгдийг нь шалгасан. Ж.Мягмардорж 17:00 цагийн үед Улаанбаатар хотоос Дарханд орж ирсэн байгаа.
-Гэхдээ ар гэрийнхэн нь камерийн бичлэгт эргэлзэж байна лээ. Учир нь камерийн бичлэг тод биш, ямар машин нь мэдэгдэхгүй сарничихсан зураг байсан гэсэн?
-Бүх зүйл хууль журмын дагуу явагдсан.
-Та тухайн үеийн камерийн бичлэгийг тайлбарлахдаа харанхуй байсан гэж хэлсэн нь ямар учиртай юм бэ?
-Яг ч харанхуй биш л дээ. Жаахан бүрэнхий болчихсон байсан. Камер… юу гэж ч тайлбарламаар юм бэ дээ. Зүгээр л нүдээр харах, камераар харах хоёр чинь ондоо шүү дээ.
-Одоо тэр бичлэг байгаа болов уу?
-Байгаа байх аа, сайн мэдэхгүй байна.
-Уучлаарай, та хэргийг үнэхээр үнэн зөв шалгасан бол дахиад л амиа хорлолт гэж гарах байх тийм үү?
-Ёстой мэдэхгүй.
-Яагаад мэдэхгүй гэж. Үнэхээр мөрдөн байцаалт дутуу явагдсан хэрэг үү?
– Өөр асууж тодруулах зүйл байвал өмгөөлөгчөөс нь асууж тодруулсан нь дээр байх.
-Сэжигтэн Ж.Мягмардорж одоо хаана юу хийж байгаа вэ?
-Наад хэргийг чинь одоо шалгаж байгаа. Өөр зүйл ярих боломжгүй байна гэв.
Бид мөрдөн байцаагч Э.Золзаяатай уулзахаасаа өмнө Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжавтай утсаар холбогдсон юм. Хачирхалтай нь аль өнгөрсөн есдүгээр сард амиа хорлосон гэх талийгаач Ж.Мөнхчимэгийн нэрийг хэлэх төдийд “Өнөөх амиа хорлосон уу” гээд мэдээлэл өгөхөөс татгалзсан. Түүнчлэн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Чулуунтамир хүртэл хэргийн талаар ярихыг хүсээгүй нь эл хэрэг энгийн нэг хэрэг биш гэдгийг хэлээд байх шиг санагдсаныг нуух юун.
Талийгаачийг амиа алдсаны дараа Ж.Мягмардорж ор сураггүй болжээ
Бидэнд олдсон мэдээллээр талийгаач Ж.Мөнхчимэг өөрөөсөө 19 насаар ах Ж.Мягмардорж гэгчтэй 2010 онд танилцжээ. Талийгаачийн найз нөхдийнх нь ярьж буйгаар Ж.Мягмардорж түргэн ууртай, талийгаачаас үе үе мөнгө нэхэж дарамталдаг байсан аж. Тэрбээр өмнө нь Улаанбаатар хотод цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд өмнөх эхнэр, хүүхдээ зодож, нүддэг байсны улмаас салжээ.
Харин ойр дотных нь хүмүүсийн ярьж байгаагаас үзэхэд Ж.Мягмардорж хэрцгий зан авиртай, мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй нэгэн гэнэ. Үүнээс гадна Дархан-Уул аймагт танил тал ихтэй, ямар ч хэрэг хийсэн гэмгүй мултраад гарах сүйхээтэй аж. Түүнийг таньж мэддэг хүмүүсээс ярилцлага авахыг хүссэн ч бүгд л “Айж байна, ирээд алчихвал яах юм бэ” гэж байгаа нь хачирхалтай. Тэрбээр нэг бус удаа “надад таван өрөө байр байхад тэр хууль хяналтынхан чинь юу юм бэ” гэж хэлж байжээ.
Хамгийн сонин нь талийгаач Ж.Мөнхчимэгийг амиа алдсанаас хойш гэртээ болон ажил дээрээ ч харагдахаа больж усанд хаясан чулуу шиг алга болжээ. Бид дараагийн дугаартаа Монгол Улсын хууль үйлчилдэггүй гэх Ж.Мягмардоржийн талаар хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 19, 2014 9:23:41 am )
бичсэн ч учиртай бмчиж байгаач, сэжигтэн ч гэсэн эрхээ хамгаалуулах эрхтэй.
-
м (February 19, 2014 9:26:33 am )
бодож бичиж байгаа ч мулгуу минь, сэжигтэн ч гэсэн эрхээ хамгаалуулах эрхтэй, цагдаа ч гэсэн. чи илэрүүлчихсэн юм шиг
-
nadad neg heleh um bn (February 19, 2014 10:14:53 am )
neg talig barij bichdeg setguulchid odoo bolimoor umaa.bi darhanih naad mordon baitsaa****g chin bol medne.hunees aigaad bhaar hun bish bh shuu.shudarga sain zaluu bii.uneheer amia horloson geed todorhoi togtootson bgaam bishuu.er tegeed ch uriin zulai unerlene geed bayarlaj yavsan huniig,**** ondiih hoorond 8n sartai huuhdiig n alchdag naad taliigch chin harin aluurchin um bishuu.uneheeer huseegui bsiin bol 1umuu 2 sartaad avahuulj bolnoodoo.sejigten zaluu bol urid n aldaj yavsan hun l bn.bas l hetsuul bg****dee.ter emegteig hairlaya amidrii gesen bodoltoil hun shig sanagdlaa.
-
zochin (February 19, 2014 11:48:33 am )
Ene comment bichsen hymyys aluurchingiin ger orniihon baina.Tegeed ch chi Mongol hyn bish bna.Mongolchuud bid hezee ch nas barsan negniihee yasiig ondolzuulehiig tseerledeg deg jayag judagtai hymyys!!!!! Ene hereg bol hamgiin il tod baigaam bish yy?Ter aluurchind yal zavshuulsan baina sh dee.Hyn aminii gol sejigteng barij horihgyi bna gedeg ehneesee avaad tom huivaldaan bolson bna.Darhan uul aimgiin tsagdaagiin gazariig darga tsereggyi bygdii ni ajilaas ni ogtsruul.Yugii ni ch medeegyi togtoogoogyi baij amia horloson uu…gesen todotgol ognoo gedeg ter tsagdaagiin darga yag baij haragdaach! USA
-
zochin (February 19, 2014 11:57:19 am )
End sejigtenii erhiig hondson yum yu ch alga.Yhsenii chini neree sergeelgeh ve?Buhel byten hynii ami honoochihood.Hyn alchihaad neree bodood baidag chi bol estoi *****iin ***** bna daa.Gehdee aluurchid ta nar hezee ch burhanii shiitgelees multarch chadahgyi.Mon aluurchidiin ger byliinhen bygd burhanaar tseerlegdeh bolno.Gemgyi baitlaasaa orgon ****j alga bolno gej baihgyi.Aluurcjing zaaval barij horij.niigmiig ayulaas sergiileh heregtei..Neg hyn alsan hyn dahiad hediig ch **** tolovlogootei yavj baigaan bilee?
-
zochin (February 19, 2014 12:01:02 pm )
Yhsen ****nii chini erhee hamga**** ve? Aliv erhiig chini hamgaalaad ogie.Huugdaj bygsen gazaraasaa garaad ireech.Chi eriih hyih yum bol garaad ir! Cni hen be? Chi bas yhnee…
-
нямака (February 19, 2014 1:02:05 pm )
2013-12-28нд Эрдэнэтэд осгосон байдалтай нас барсан эмэгтэйн хэргийг Эрдэнэтийн цагдаа нар энэн шиг замхруулчихгүй гэж найдаж байгаа шүү.яаж ч бодсон эрүүл саруул эмэгтэй хүн уулан дээр ганцаараа очоод хөлдөж үхтэлээ байна гэж байхгүй шүү дээ.
-
Эрхэм (February 19, 2014 1:09:14 pm )
Хэрэгт хөндлөнгөөс бүү оролц хохирогчийн аав ээжид бүр буруу ойлголт төрүүлээд байна нөгөө талаас сэтгүүлч та харсан юм бол өөрөө гэрчээр байцаагдах хэрэгтэй хараагүй юм бол таамаглал бүү дэвшүүл нотлох баримтгүй бол хэрэг биш гэж тунхаглаад хуулийн байгууллагад шинэчилэл гэх зүйл хийгээд байгаа юм биш үү
-
Anonymous (February 19, 2014 2:55:29 pm )
taliigaach bvsgvi yaj 8 sartai horvood mendleh dohoj bgaa vree honoolgoson bna aa gaihmaar yumaa ene hvmvvsiig
-
DArkhan uul aimgiin irgenees (February 19, 2014 4:13:31 pm )
Hushig togtoogch huniig daalaa yu naad aluurchinaa hurdan bari urd ni ymar hereg hiiseniig togtoo heden ehner solisoniig ni asuu daa
-
аймар юмаа (February 19, 2014 4:32:46 pm )
миний бодлоор энэ найз залуу нь зүгээр хүн биш байхаа тэгээд тэр байцаагч нарын хувьд бол хүн ямар үед ямар хүнэй харьцаж байгаагаа мэдэж байгаа болохоор тэр залууд яаж хандав яагаад огт шалгаагүй тэр ч байтугай гэрт нь хүн өнгөрсөн байхад зүгээр явуулж байдаг нь хачирхалтай хүн хүнээ алдах ямар байдгыг би сайн мэднээ 18 насандаа хэн хүнээс илүү нандин бүхнээ алдаж үхэх сэхэхийн дунд явсан тэр хүн яагаад 8 сар хүртэл тээсэн үрээ зориг гарган авхуулах болов
-
аймар юмаа (February 19, 2014 4:37:16 pm )
энэ хэсэгт л шалгагдаагүй алдаа байх шиг 1 2 сартайд нь авхуулчихгүй гээд байсан хүүхэд тээх төрүүлэх авхуулах тоглоом юм уу энэ залуу яагаад сураггүй алга болов түүнийг таних хүмүүс яагаад мэдээлэл өгсөнгүй вэ тэр тусмаа ирээд алчихна гэж зүгээр хүнийг хүн намайг алчихнашд гэхгүй шд
-
аймар юмаа (February 19, 2014 4:39:43 pm )
нэг л учир байна тэр Золзаяа үнэхээр үнэнийг нуун дарагдуулсан бол яах вэ тэр залуу одоо хаана байгаа вэ өмнөх эхнэр хүүхэд нь ч бас хаана байна тэд нарт бол ямарч ****** юм болку хэрвээ тэгэх л юм бол тэр залуу талийгаач эмэгтэйг алсан нь нотлогдоно
-
Anonymous (February 19, 2014 7:35:37 pm )
huuliig zabharuulaad bhiin Darhanii tsagdaa nar yaj ajillaad bgaan be naad aluurchaa horioch
-
Anonymous (February 19, 2014 8:44:03 pm )
xamgiin gol ni xoshig togtoogch xuhiig daalaa yu ***inee turanxai tarvagan xun l 50 kg bgaa bxdoo bolio ta nar
-
Сонс (February 20, 2014 8:21:51 pm )
öàãäààä èòãýýä áàéãàà þì óó ìàëíóóäàà
-
darhan (February 21, 2014 11:21:21 am )
Solongos kinond orson ***** xuuxen bsan daa Minii xuuxed daaraad bna Bi xoinoos ni ochloo geed booj uxsen gedeg
17 Comments