Нэрт дуучин Кэти Перри өөрийн ядам хуруунд нэгэн сонирхол татам алтан эдлэлийг гялтгануулах болжээ. Эстрадын од бүсгүй Гэгээн Валентины өдөр өөрийн дурлалт залуу Жон Майертай хамт зугаалж явахад нь папарацци нар зургийг нь дарсан байна. Дуучин бүсгүйн ядам хуруунд сүйн бөгж шиг бэлзэг дурайж байсан гэнэ. Энэ нь янз бүрийн таамаг яриа гарахад хүргэв.
Дурлалт хос Сансет Тауэрс зоогийн газарт очиж үдийн зоог барьсан бөгөөд нэгэн шөнийн цэнгээний газар морилон ханатлаа шоуджээ. Тэдэнд ойрхон эх сурвалж үнэхээр л Майер дуучин бүсгүйд бөгж бэлэглэсэн ч хосууд сүй тавиагүй байгаа гэдгийг өгүүлэв. Тэд зүгээр л хамтдаа Дурлалт хосуудын баярын өдрийг гайхалтай тэмдэглэсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.