antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2014 1 comment

С.Батцэцэг 63 кг-ын жинд тэргүүлжээ

нийтлэсэн Admin

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос өчигдөр эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргажээ. Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг 63 кг-ын жинд тэргүүлжээ. Мөн түүнээс гадна Монголын таван тамирчин эхний аравт багтав.

Тодруулбал, 53 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа хоёр, 58 кг-д өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд гурав, 60 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Т.Мөнхтуяа хоёр, 69 кг-д ДАШТ-ий гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрөв, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа хоёрдугаар байрт тус тус бичигдсэн байна.

7 цаг 18 минутын өмнө Д.Жансэнм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Tulgaa (February 24, 2014 5:57:34 am )

    Chuluutin ulsin shigsheed eregtei ***irchid bgag u? huuhnuudteige beltgel hiivel amjilt garah ym bishuu.

antalya rent a car