antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2014 1 comment

Н.Алтанхуяг зургаан Засгийн газрын төсвийг нийлүүлснээс ч их мөнгийг нэг жилд зарцуулжээ

нийтлэсэн Admin
Өнөөдөр 16 цаг 4 минут

Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг жилд тавьсан өр өнгөрөгч 21 жилийн өртэй тэнцэхүйц төвшинд хүрснийг УИХ дахь МАН-ын бүлэг мэдэгдэв. Тодруулбал, 1990-2011 оны хооронд нийт гадаад өр, зээл 2.2 тэрбум ам.доллартэй тэнцэж байсан бол зөвхөн 2012-2013 онд 2.1 тэрбум ам.доллар болжээ.

Snapshot_2014-02-18_160544

Эдийн засгийн өсөлт 17.5 хувиас 11.7 руу уруудав

2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд шагшигдан тэргүүлж, 17.5 хувийн өсөлт гаргаж байсан улсын маань энэ үзүүлэлт 2013 онд 11.7 хувьд хүрч буурав. Өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурч, Монгол Улсын зээлжих зэрэглэл В+ байсныг В- болгож шатлал буурууллаа.

Snapshot_2014-02-18_160544

Гэтэл улсаа өрөнд оруулсан Н.Алтанхуягийн Засгийн газар сүүлийн 23 жил дэх хамгийн “баян” төсөвтэй Засгийн газар байлаа.

Snapshot_2014-02-18_160544

Төрийн алба данхайжээ

Шинэчлэлийн Засгийн газар төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй гэж амласан ч бодит байдалд эсрэгээрээ хэрэгжиж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг мэдэгдлээ. 2012 оны нэгдүгээр сард 121600 төрийн албан хаагч байсныг Н.Алтанхуягийн Засгийн газар 167800 болгон нэмэгдүүлжээ. Төрийн өмчит компаниудад ажиллаж байсан 26900 хүнийг 49600 болгож нэмэгдүүлсэн байна. Нийлбэр дүнгээрээ төрд ажиллагсдын тоо 68900-аар нэмэгдсэнийг УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ.

Snapshot_2014-02-18_160544

Мөн өмнөх Засгийн газрын үед яамдад 85 газар, хэлтсийн дарга ажиллаж байсан бол энэ Засгийн газрын үед 201 болгож нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, яамдын “хурган” дарга нарын тоо 116-гаар өссөн байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш яамдын тоог зургаа, мэргэжилтний тоог 982, газар, хэлтсийн дарга нарын орон тоог 116-аар ийнхүү нэмэгдүүлээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Сонс (February 20, 2014 8:07:12 pm )

    ßàíäàà ÿàí

antalya rent a car