antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2013 8 comments

Ё.Отгонбаяр бусдаар дамжуулан “Haier”-аас 50 мянган ам.долларын авлига авчээ

нийтлэсэн Admin

3a8f843a16ae5b778084c0b3313b4b94_x3БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг эхнэр О.Эрдэнэсолонгын хамтаар онц их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийж, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж буй. Цагдаагийн байгууллагаас гүйлгээний мөнгөн дүнг 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хэмээн мэдээлж байсан ч Монголбанкныхны өгсөн мэдээллээс үүдэн эндүүрсэн нь тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад “Тавинлан” компанийн захирал Х.Цогнойжамцаас авлига нэхэж дарамтлан, машиныг нь булаасан зэрэг үйлдлээс гадна бусдаас хээл хахууль авсан нь батлагдаж буй гэнэ. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Ё.Отгонбаярын хэрэгт эхнэрийнх нь оролцоо бага болох нь тогтоогдсон. Тэрбээр эхнэрийнхээ дансыг ашиглаж байсан юм билээ. Шалгалтын явцад тэрбээр БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан тендерийг сонгон шалгаруулахын тулд оролцогч компанийн төлөөллөөс их хэмжээний хахууль авсан нь гэрч, бусад холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Сайд асан Ё.Отгонбаярыг БНХАУ-д ажлаар явах үед сонгон шалгаруулалтад оролцож байсан “Haier” компанийн төлөөлөгч нь 50 мянган ам.доллар дугтуйд хийж бэлэг болгож өгсөн нь тогтоогдсон. Гэвч тус компани тендерт ялж чадаагүй. ZTE гэх Хятадын компани шалгарсан юм. “Блүүмберг” телевизийн хөтлөгч Долгион гэх залуу Ё.Отгонбаярыг сайдаар ажиллаж байх үед БСШУЯ-нд газрын дарга байсан юм билээ. Энэ хэрэгт холбогдуулж Долгионыг шалгахад тэрбээр “Haier”-ийн төлөөлөгч 50 мянган ам.доллар бэлэглэсэн гэж мэдүүлсэн ч сүүлдээ “Ё.Отгонбаяр сайдад надаар дамжуулан дугтуйтай зүйл өгсөн. Юу байсныг нь мэдээгүй” хэмээн анхны мэдүүлгээсээ буцсан. Уг хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс удахгүй АТГ-ын Мөрдөн байцаах албанд харьяаллын дагуу шилжүүлэхээр болоод байгаа. Тэндээс Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт прокурорын байгууллагад гаргах бололтой.

 

Г.РАВЖАА

Эх сурвалж: Mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Egel mongol (September 13, 2013 10:57:20 am )

    Ene hum idsen uusanaa ehner huuhed ahduu aav eejteeigee tsug eh orondoo ergeej toloh yostoi adgiin muu luivarchid yoson uyeeree haraagdval taarna

  • buximdagch (September 13, 2013 11:41:36 am )

    ed nar iim l bdag bga ts****id irged anxaaraltai xariutslagatai xuutsuldluguutei bxgvi bol ed ulam l ilvv idne.
    ene muu N O W S H iig shorond xaatawal taarna

  • AN mongoloos zail (September 13, 2013 1:37:56 pm )

    Anx surjin surjin medeelel tsatsaad l baisan suuldee anduursan bna ch geh shig ene bol AN-iin togloom

  • иргэн (September 13, 2013 2:09:44 pm )

    гэмгүй царайлсан ийм луймарчдыг авсан төнгийг нь улсын орлого болгоод шоронд зохих ялыг нь эдлүүлээчээ, Би гэм т хэрэг хийгээгүй гэж ичих ч үгүй яаж хэлж чадаж байнаа.

  • иргэн (September 13, 2013 2:09:44 pm )

    гэмгүй царайлсан ийм луймарчдыг авсан төнгийг нь улсын орлого болгоод шоронд зохих ялыг нь эдлүүлээчээ, Би гэм т хэрэг хийгээгүй гэж ичих ч үгүй яаж хэлж чадаж байнаа.

  • vera (September 13, 2013 2:34:08 pm )

    harvaas hujaa tsaraitai sejgiin uym neeh ***n dur gargachaad bas hun daramtalaad bhdaa yahvdee zugeer delhiigees tonil

  • sea star (September 13, 2013 6:03:35 pm )

    duugai tsarailj bgaad jinhene zewuun ***** bndaa

  • irgen (February 19, 2014 8:25:27 am )

    ehneree bariad o****hdog er hun gej baidag l yum baih daa, ehner ni buruugui ni todorhoi sh dee

antalya rent a car