antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 6 comments

Монголд Авлигатай тэмцэх газар гэж байдаг бол Х.Баттулга сайдын ярилцлагын мэдээлэлд мэдүүлэг аваач!

нийтлэсэн Admin

Монголын улстөр, ялангуяа Засгийн газрыг дээр доргүй хөдөлгөх хэмжээний мэдээллийг УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Түүний өгсөн энэхүү ярилцлагын мөрөөр бараг бүх л хэвлэл өөрсдийн таамгийг бичиж байна. Х.Баттулгыг ерөнхий сайд болгох шахууны зүйл болж байх шиг. Гэтэл үнэндээ засагт хэн сайд байж, хэн ерөнхий сайдаар сууж, ирэх сонгуульд аль нам ялах, МАН, АН дотроо шинэчлэл хийх хэрэгтэй эсэх энэ ярилцлагын гол сэдэв биш баймаар. Энэ дурьдсан мэдээллүүд бол нэн тэргүүн улстөрчдийн эрх ашигт хамаатай, хэрэгцээтэй мэдээлэл. Харин ард түмэнд бол тэгш бус хуваарилалт, шударга бус явдал хаа сайгүй их байгааг баримтаар нотлон гаргаж ирэх нь хамгийн чухал байв.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын эрхэм гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга яг л энэ олон нийтийн хүсээд байгаа мэдээллийг ярилцлагадаа дурьджээ. Тодруулбал тэрбээр  “ … Ухаахудагийг эзэмшиж байгаа Хятад-Монголын хамтарсан компани яг таны хэлээд байгаа шиг гомдлыг байнга гаргадаг. Төр юу юм бэ, засаг юу юм бэ. Бид л хийнэ гэж. Энэ компани сүүлдээ хийхгүй ч юмгүй боллоо. Утаагүй зуух, хүүхдийн памперс … Үнэн хэрэгтээ бол энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг, бэлдүүлдэг ч гэж болох байх. Тендер бол төрийн өгч байгаа зууш шүү дээ. Тэгэхээр энэ компани уг нь төрдөө гомдоллоод байх хэрэггүй байгаа юм. Төр бүх юмыг нь хийж өгсөн. Спирт бал бурмыг авахдаа төрөөр түшүүлсэн, Ухаахудагийн дөрвөн хувийг авч өгсөн нь бас Төр. Тавантолгойг татвар төлөгчдийн мөнгөөр л төр нөөцийг нь 1970-аад онд тогтоосон. Тэрнээсээ тэдэнд өгсөн. Ухаахудагийн нөөцийг өнөөдрийн үнэлгээгээр тооцоход дөрөв биш харин нийт нөөцийн бараг 40 хувийг нь тэд авчихсан л байгаа байхгүй юу. Дөчин хувийг нь дөрөв, таван гэр бүл авчихсан. Үлдсэн нь 2.7 сая иргэнд ногдох маягийн байгаа …”  гэжээ.  Тэр ямар компанийн тухай яриад байгаа нь тун ойлгомжтой.  Тэнэг л биш бол MCS –ийн тухай ярьж байгааг хэн ч ойлгоно. Үнэхээр  Спирт бал бурмыг авахдаа төрөөр түшүүлсэн үү, түшүүлсэн бол яаж хэнийг авлигадаж түшүүлсэн бэ.

Ухаахудагийн дөрвөн хувийг авч өгсөн нь бас Төр юм бол тэр төрийн ард хэн байгаад хэнийг лоббидсон бэ гээд Х.Баттулга сайдын ярилцлага тэр чигээрээ авлигын хэргийн талаар ярьжээ. Сайд хүн ийм хэмжээний мэдээллийг олон нийтэд хүргэж байхад Авлигатай тэмцэх газар яагаад дуугүй байна вэ? Одоо хүртэл Х.Баттулга сайдад тус газраас мэдүүлэг авах хүсэлт ирээгүй сурагтай.

Үгүй бол сайдыг бусдын компанийг гүтгэн гүжирдсэн үндэслэлээр яагаад MCS хууль хяналтын байгууллагад хандахгүй байна вэ. Мэдээж MCS дуугүй суулгүй хариу мэдэгдлийг хийсний хувьд хийсээн.  Гэвч тэд хууль, хяналтын байгууллагад яагаад нэр төрөө сэргээлгэхээр хандахгүй байна вэ. Яагаав нөгөө Л.Гансүх сайд шиг.

Бүх юм эндээс нэг л инээдтэй харагдаад байна. Монголд төр засаг, хууль ёс гэж байна уу?

Нэг сайд нь дуртайгаа муулаад, жичлээд байж болох уу. Эсвэл үнэн ярьсан эсэхийг нь яагаад тэр хууль хяналтын байгууллага нь шалгахгүй байна вэ?

Сүүлийн өдрүүдэд улстөр хийгсэд бүгд л Х.Баттулгын дээрх ярилцлагыг жишээ болгон авч байна. Тухайлбал өнөөдөр MN мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн гэр бүлийн хоёр болох  сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нар ч мөн адил сайдын ярилцлагаас иш татаж байна. Яагаад гэвэл Х.Баттулга хэн хүний анхаарлыг татахгүй байхын аргагүй зүйлийг ярьжээ. Тэр хэлсэн үгэндээ нэг бол хариуцлага хүлээх ёстой. Үгүй бол үнэнийг илчлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг MCS-ийн байранд түрээсээр суудаг. Түрээсээр суух суухдаа сардаа 4,5 сая төгрөгний хөлстэй байранд суудаг тухай илчлүүлсэн.  Гэтэл сайдын цалингаар ийм байранд амьдрах хэцүү. Миний санахаар Ц.Нямдорж сайдын гэргий ч бас төрийн албан хаагч, ядуу төсвийн ажилтан.

Ц.Нямдоржийн араас түүнтэй MCS-ийн тансаг харшид хааяа залган хөрш зэргэлдээ амьдардаг төрийн түшээд чамгүй олон.

Монголын нийгэм үнэндээ инээдтэй. Бүх зүйл шударга бус хуваарилалтын зарчмаар явагдаж байгааг бид сүүлийн өдрүүдэд улстөрийн хагаралдаан дундаас олж харж байна. Үнэндээ нэг хэсэг нь хэт баяжаад дийлэнх нь ядуураад байгаагийн шалтгааныг  төр барилцаж байсан болоод барилцаж байгаа түшээд маань өөрсдөө илчлээд байна.

Монголд хууль, шударга ёс гэж байдаг бол ….

Та УИХ, ЗГ-ын гишүүн Х.Баттулгын ярилцлагыг энд дарж уншаарай. Харин MCS-ийн мэдэгдлийг энд дарж уншиж болно.

Ч.Болортуяа  [email protected]


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 18, 2011 11:25:36 am )

    Battulga bol harin ch yum hiij bgaa tegeed ene bolson boloogui heden yumnii hajuud tuhailbal M.Enkhbold8 Nyamdorj geh met tegeed ter erguu Hurelsuh geh met balai amitadii derged yum hiih uhaantai chadvartai setgeltei yalanguiya ard tumnii toloo setgeltei hun shuu

  • Anonymous (November 18, 2011 11:37:04 am )

    ynen shyy . demjij baina. Gagtsxyy MSM byuy nytgiin xynee myylaad baux caixan concogdoxgyi baina

  • Anonymous (November 18, 2011 1:56:52 pm )

    MCS-iin medegdeld hariu bichih gesen , haasan bna, neeh heregtei s te.

  • Anonymous (November 18, 2011 1:57:42 pm )

    Nutgarhah heregguiee. Shudarga bsan ni zuv.

  • Anonymous (November 18, 2011 9:48:53 pm )

    bugd l adilhan luivarchid. Bie bienee ustgaval yadarsan bidend ashtai yu.

  • Anonymous (November 21, 2011 11:13:30 pm )

    Spirtiin naimaachin, Orosiin buunii nohoi Battulga ehleed uuriiguu tolind har l daa. Shudarga hun tsarailj ard tumniig jaal munhruulj baigaad daraa n ursuldugchuu agnah gej baigaag chin logiktoi humuus oilgoj baigaa sh tee.

antalya rent a car