antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2013 7 comments

Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн тоосгоны үйлдвэрт хоёр ч иргэн амиа алджээ

нийтлэсэн Admin

toosgonii_vildwer0913Нийслэлийн хэмжээнд тоосгоны 40 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний 90 гаруй хувь нь хятад эзэнтэй байдаг аж.

Дээрх үйлдвэрүүд хот дотор  тэр  дундаа  гэр хо­­роо­лол дунд байрлаж, стан­­дартын шаардлага хан­гах­гүй тоосго олноор үйлд­вэр­лэхээс гадна хоцрогд­сон арга технологиор үйл ажиллагаагаа явуулж бай­на.

Улмаар дуу чимээнээс эхлээд их хэмжээний тоос, тоосонцорыг агаарт цацаж, ойр орчмынхоо иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр удаж байна.

 

Иймээс  манай    сур­валж­лах хэсэг нийс­лэлийн Сон­гино­хайрхан дүүр­гийн XI хороог зорьсон юм.

Зөвхөн ганц хороонд л гэхэд нэг дор 4-6 тоосгоны үйлдвэр ажиллаж байв. Эдгээр үйлдвэрүүдтэй хаяа дэрлэн амьдардаг айл өрхүүд энэ тухайгаа холбогдох газруудад нь удаа дараа мэдэгдэж, гомдол гаргасан ч тэдний үгийг нохой хуцсан чинээ тоодоггүй байна. Ингээд тус хорооны иргэн Б.Золзаяатай уулзаж, дараах зүйлийг тодруулсан юм.

 

Б.Золзаяа: Хамаатны маань 14 настай хүү тоосгоны үйлдвэрт амиа алдсан

 

 

-Та энд нүүж ирээд хэдэн жил болж байна вэ?

-Таван жил.

 

-Өмнө нь таныг тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэж сонслоо?

-Тийм ээ. 2001 онд хөдөө­нөөс дөнгөж нүүж ирээд энэ урд талын тоосгоны үйлдвэрт ажилд орсон. Намайг анх ороход ихэнх ажилчин нь хятадууд байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Тэд мон­гол ажилчдыг байнга дарам­талж, цалин хөлсийг нь цагт нь өгдөггүй. Дээр нь хята­дуудынх нь амьдардаг байшин, гэр нь гэж гахайн хороо шиг л юм байдаг.

 

-Эндхийн тоосгоны үйлд­вэрийн эзэдтэй уулзахад иргэ­дээс ямар нэгэн гомдол, санал ирдэггүй гэж ярьж бай­сан?

-Худлаа ярьж байгаа юм. Энэ хавийн тоосжилт маш их төдийгүй гадаа хүүхэд тоглох ямар ч боломж байдаггүй. Учир нь байнга тоосго зөөсөн том оврын ачааны машин холхиж байдаг. Жолооч нар нь орой үдшийн цагаар согтуу машинаа барьж давхина.

Ихэнхдээ хятадууд болохоор шөнө орой ган­цаараа байхдаа унтаж ч чаддаггүй. Орж ирээд яачих ч юм билээ гэж бодогдоод. Тоосгоны үйлдвэрүүд байнга нүүрс түлдэг болохоор утаа, угаар их гардаг. Гэрийнхээ цонх, араамыг ч онгойлгох аргагүй болно шүү дээ.

Бид өнгөрсөн хавар баахан иргэдийн гарын үсэг цуглуулаад холбогдох газарт нь хандсан. Харамсалтай нь бидний үгийг юман чинээ боддоггүй.

 

-Яг юу гэж хэлж байх юм. Жаахан тодорхой тайлбарлахгүй юу?

-Энэ хавийн тоосгоны үйлдвэрүүд гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. МХЕГ болон хол­богдох газарт нь ханда­хаар гэрээнийх нь хугацаа дуусахаар асуудлыг шийдэж өгье гэх юм. Энэ хавийн уулаа дуусгаж  байж гэрээ нь дуусах юм уу хаашаа юм ойлгохгүй л байна. Ингэж уулыг хайр найргүй сэндийчиж, ухаж байхаар иргэдэдээ газар олгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд болоогүй ээ хогоо хашааны үүдэнд авч ирээд асгачихна. Ер нь орчин нь бохир заваанаас эхлээд тоос шороо, утаа үнэр нь авах юмгүй. Дуу чимээ ч маш их байдаг.

 

-Энэ асуудлаараа Тоосго­ны үйлдвэрийн эзэдтэй нь уулзаж үзсэн үү. Тэд ямар хариулт өгч байх юм?

-Бид Тоосгоны үйлдвэ­рийн эзэдтэй уулздаггүй ээ. Тэгээд ч баахан хятадууд байдаг болохоор юм хэлээд ч ойлгохгүй. Дээр нь айгаад байдаг юм. Яг энэ тоосгоны үйлдвэрт хоёр ч хүн амиа алдсан.

Өнгөрсөн хавар тоосго ачиж байсан 30 гаруй насны залуу том оврын авто машинд хавчигдаж амиа алдсан. Талийгаач эхнэр­тэйгээ хамт ажилладаг бай­сан юм. Харин сүүлийн үед эхнэр нь харагдахгүй байна. Мөн өнгөрсөн жил манай хамаатны хүү газар ухаж суулгасан ёмкостой усанд унаж нас барсан.

 

-Хүүхэд гэдэг тань юу гэсэн үг вэ. Хамаатны тань хүү хэдэн настай байсан юм?

-14 настай байсан. Угаа­саа энэ хавийн тоос­гоны үйлдвэрүүд зуны ам­ралт бо­лохоор дандаа 10 жи­лийн хүүхдүүдийг авч ажил­луулдаг. Цалин бага бо­лохоор ихэвчлэн сургуу­лийн насныхан ажилладаг. Энэ тухай холбогдох газарт нь хэлэхээр огт тоохгүй байсаар өдийг хүрч байна.

 

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Тэрбээр ха­маатных нь хүү амиа алдсан тоосгоны үйлдвэрийн эзэн Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг бөгөөд дүүг нь нас барсны дараахан өөрөө үйлдвэрээ ажиллуулахаа больж, бусдад түрээсэлдэг болсон гэв. Дээрх тоосгоны үйлдвэрүүдээс болж харамсалтай нь ганц­хан Б.Золзаяа гэх эл эмэгтэй ч бус энэ хавьд амьдардаг иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор  байгаа юм.

 

Дараа нь бид хоёрын хоёр иргэн амиа алдсан гэх Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн тоосгоны үйлдвэрт очлоо. Үнэхээр иргэдийн ярьснаар Ц.Цэрэнпунцаг гарьд эл тоосгоны үйлдвэрээ ажил­луулахгүй байгаа болол­той. Харин өнгөрсөн хав­раас гэнэт л “ЦДЦ” гэх хувийн компанитай гэрээ хийсэн байна. Ингээд “ЦДЦ” компанийн тоосгоны үйлд­­вэрийн тоо бүртгэгч гэж өө­рийгөө танилцуулсан Ш.Энхцолмон гэгч эмэг­тэйгээс зарим асуултад ха­риулт авлаа.

 

Ш.Энхцолмон: Бид энэ үйлдвэрийг түрээслэдэг 

 

 

-Уучлаарай танай ком­панид тоосго үйлдвэрлэх зөв­шөөрөл бий юу?

-Байгаа байх.

 

-Байгаа байх гэдэг тань юу гэсэн үг билээ. Зөвшөөрлийг тань үзэж болох уу?

-Яг одоо алга. Учир нь манайх энэ тоосгоны үйлдвэрийг өнгөрсөн хав­раас эхэлж түрээслэж байна. Жинхэнэ эзэнд нь зөвшөөрлийнх нь бичиг байгаа байх. Энэ тоосгоны үйлдвэр чинь байгуулагдаад 10 гаруй жил болчихсон шүү дээ. Зөвшөөрөл нь байгаа болоод л өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг юм байгаа биз дээ.

-Тэгэхээр та нар зөв­шөө­рөлтэй эсэхийг нь ч мэдэхгүй байж ажиллуулдаг болж байна уу. Танайх ямар нэртэй компани юм. Захир­лыг нь хэн гэдэг вэ?

-Манай компани “ЦДЦ” нэртэй. Захирал нь Эрдэнэ­даваа гэж хүн бий.

 

-Яг энэ тоосгоны үйлд­вэрийн жинхэнэ эзнийг нь хэн гэдэг юм бол. Өөрөөр хэлбэл та нартай гэрээ хийсэн хүнийг асуугаад байна л даа?

-Цэрэнпунцаг гэдэг гэсэн. Түүнээс өөр зүйл мэдэхгүй ээ.

 

-Танай ажилчдын ихэнх нь хятадууд юм аа. Иргэ­дийн ярьж байгаагаар эдгээр хятадууд монгол ажилч­наа дарамталдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

-Манайх 30 гаруй ажилчинтай. Тэдний зөвхөн 6-8 нь хятадууд. Түүнээс биш ихэнх ажилчин нь хятадууд биш шүү дээ. Тэгээд ч манайд хэн нэгнийг дарамталж, дээрэлхдэг зүйл байхгүй. Иргэдээс ч гомдол санал ирдэггүй гэхэд болно.

 

-Уучлаарай, гэхдээ энэ хавийн иргэд таны ярьж байгаагаас тэс өөр зүйл хэлж байна шүү дээ. Дээр нь энэ үйлдвэрт хоёр ч иргэн амиа алдсан хэрэг гарсан байна. Үүнээс гадна дандаа насанд хүрээгүй хүүхэд ажилуулдаг гэж байна?

-Тийм зүйл байхгүй ээ.

Бид түүнээс өөр зүйл асуусан боловч тэрбээр асуултад хариулсангүй.  Тий­мээс манай сурвалжлах хэсэг Барилга хот бай­гуулалтын яамны Барил­гын материалын үйлд­вэрлэл хариуцсан мэргэ­жилтэн Г.Цэрмаагаас хэд хэдэн зүй­лийг тодруулах гэсэн боловч бидэнд дорвитой хариулт өгөөгүй юм.

Тэрбээр нийслэлийн хэм­жээнд хэчнээн тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг эсэхээ ч мэдэхгүй сууж байв. Тэр ч битгий хэл тоосго үйлдвэрлэх компанийн зөвшөөрөл ямар стандартаар олгогддогыг ч мэдэхгүй байсан юм.

Цаашид манай сурвалж­лах хэсэг нийслэл хотын гэр хороолол дунд үйл ажил­лагаа явуулж буй тоос­гоны үйлдвэрүүдийн та­лаар сурвалжлан хүргэх болно.

 

Б.Төрбат

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • tserenpuntsagt (September 13, 2013 10:16:56 am )

    ene huvhai Tserenpuntsagiin ger byl hynii amiar togloj duusaagyi um bhdaa, baliar buzr shygelsen amitad

  • zochin (September 13, 2013 12:18:10 pm )

    yag ene toosgonii uildverees baruun tiishee haniin material hurtel 10-d toosgonii uildver ajilladag yum. Orchin toiron gej avah yum bhgui, buun ***. Zunii ulirald toosjilt ihtei. Ha****nd tarisan mod hurtel shoroond daragdaad yun agaar tsevershuuleh, navch ni barag sav saaral ungutei urgahaa bailaa. Uuniig neg tsegtselj ugmuur yum. Ydaj toosgo achsan mashin yavdag zamiig ni udur bur usalj baij boldgui yum bhdaa. Toosgo achsan mashinuud ni toosgoo zamaar neg unagaad yavdag, zam ni nariihan mashin tereg hun deer unaval yahiin be? Uul darga l neg arga hemjee avch chadah hun dee.

  • zochin (September 13, 2013 12:20:50 pm )

    harin tiimee. toosgo achsan mashinuud ni bur yavgan hunii zam deeguur yavdag. Ayul oirhon biide.

  • Reviews (February 19, 2014 12:50:04 am )

    Excellent article. I’m facing some of these issues as well..

  • Viagra (February 19, 2014 8:15:09 am )

    can anybody teach me what is SEO in blogging? *** it can be used ??.

  • dalaman taxi transfers (February 19, 2014 9:19:09 am )

    An interesting discussion is definitely worth comment. I do believe that you should publish more about this subject matter, it might not be a taboo subject but generally folks don’t speak about these subjects. To the next! All the best!!

  • Viagra (February 19, 2014 11:57:03 am )

    The next time I read a blog, Hopefully it doesn’t disappoint me as much as this particular one. I mean, I know it was my choice to read, nonetheless I genuinely thought you’d have something useful to talk about. All I hear is a bunch of crying about something that you can fix if you were not too busy searching for attention.

antalya rent a car