antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2013 Comments are off

АТГ-т шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээллээ

нийтлэсэн Admin

9e9884bb9ae5fd6fgreatАТГ-аас мөрдөн шалгах чиг үүргийн дагуу энэ оны есдүгээр сарын байдлаар нийтдээ гэмт хэргийн шинжтэй 284 гомдлд мэдээлэл хянан үзсэн байна. Эдгээрийн 14 хувьд нь буюу 40 орчим гомдол өргөдөлд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Харин 111 хэрэгт АТГ-т хамаарах гэмт хэргийн бүрэлдэхүүн биш гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Нийт шалгасан хэргээс 33 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэв.

Одоогоор тус газарт шалгагдаж байгаа хэргүүд:

-БОНХЯ-ны зарим албан тушаалтанд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт үргэлжилж зарим хүмүүсийн цагдан хорьсон.

-Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. Хэргийг шалгах явцад улсын нууцад хамаарах хэрэг нэлээд гарсан. Тиймээс Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн.

-Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг шалгаж  үзээд харьяаллын дагуу УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү харьяаллын дагуу шилжүүлсэн.

-Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Энэбишд холбогдох хэргийг шалгаж байна.

-Монголын Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэнд холбогдох хэргийг мөрдөн байцааж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн

-Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх  үндэслэлээр шалгаж байна. Одоогоор түүнийг цагдан хорьсон.    Өмнө нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа түүнийг тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн зэрэг цаг үеийн асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car