Монголд Макс хэмээх хаант улс бий болжээ. Максийн гэх тодотголтой С.Ганбаатар моринд ч, бизнест ч одтой яваа нэгэн. Хүссэн бүхнээ хийж байж санаа нь амардаг Ганбаатарыг мисс бүсгүйг эхнэрээ болгосонд эрчүүд төдийгүй хүүхнүүд хүртэл тэнгэртэйг нь магтах болсон. Мисс эхнэртээ юугаа ч харамладаггүй эрхэм Ганбаатарыг бизнесмэн гэхээсээ илүүтэйгээр сайн уяач гэдгээр нь үзэгчид сайн танина.
Монголын баячуудаас анх удаагаа шахуу бүсгүй бүсгүйгээр цайгаа чануулах болсон С.Ганбаатарыг хоёр охиндоо эрэгтэй дүү дагуулна гэсээр байгаад хэргээ бүтээсэн азтай эр ч гэж ярих болжээ. Үрээр малаар төдийгүй үр хүүхдээр өнөр өтгөн байх болсон уяач, бизнесмэний гэр бүл шинэхэн мэндэлсэн нуган үр дээ Мандуул гэх их хааны хүндтэй нэрийг хайрласан гэнэ.
chuhal.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 18, 2011 9:46:07 am )
chadvartai zaluus shuu zaluu hunii erch hucheer amidralaa tsetsegluulj yvaa ger bul
1 Comment