antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

8.2 тэрбум төгрөгийн татварын өртэй “Жамп”-ын захирал лицензүүдээ бусдын нэр дээр шилжүүлж, өрөө төлөхөөс зайлсхийж байна

нийтлэсэн Admin

Өнгөрсөн 2009 оны зуд олон айлын хотыг харлуулж, хэдэн малаа “Хаан” банкны барьцаанд тавьчихсан байсан эр

амиа хорлож, нас барсан тухай гашуун мэдээ олон хүнийг хирдхийлгэж байсан цаг саяхан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, бидний хэлж заншсанаар гурав, дөрөвдүгээр хорооллын автобусны буудлын эцэст байрлах “Алтай” зочид буудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоноглохоор ороод амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Хосууд бусдад өртэй байсан учраас амиа хорлосон гэсэн гэрээслэл үлдээсэн байсан гэнэ. Өнөөдөр өр зээлээс айсан ядуус амиа хорлож байна. Харин банк дампууруулсан, улсад их хэмжээний өртэй баячууд сохор зоос ч эргүүлж төлөхгүй амьдарч, бүр хөрөнгө мөнгөө бусдын нэр дээр шилжүүлж, бизнесээ улам өргөтгөж байна.
Татвар оршихуй төр оршихуй. Төр оршихуй дор татвар оршмой хэмээн бид баахан лоозогнож, ярьж бичдэг. Хүн бүр татварын хуулийн дагуу мөнгө төгрөгөө төлөх ёстой. Харин төрийн хуулиас ангид, татвараас байнга зайлсхийдэг цөөнгүй хүмүүс бий болоод байна. Улсад их хэмжээний татварын өртэй баян компаниудын жагсаалтыг  тэргүүлдэг “Жамп” ХХК л гэхэд улсад 8.2 тэрбум төгрөгийн өртэй байгаа юм.

Татварын Ерөнхий Газар “Жамп” ХХК-ны Ерөнхий захирал Л.Цэрэндаваагаас мөнгө салгаж авах гэж сүүлийн гурван жил хөөцөлдөж байгаа.  Шүүхэд өгч, өр зээлтэй гэдгийг нь Сүхбаатар дүүргийн шүүх удаа дараа тогтоосон ч иргэн Л.Цэрэндаваа сохор зоос ч төлөөгүй явна. Өнөөдөр Л.Цэрэндаваа захирлыг  улсад 8.2 тэрбумын өртэй гэдгийг нь тогтооосон  Сүхбаатар дүүргийн шүүхийн гурван шийдвэр,  Татварын улсын байцаагчийн гурван  акт тус тус бичигдсэн байна. Өр зээлээ төлдөггүй энэ компанид хариуцлага тооцохын тулд  Сүхбаатар дүүргийн шүүх “Жамп” ХХК-ны нэр дээр байгаа ашигт малтмалын лицензүүдийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг удаа дараа гаргаж байсан байх юм.
Уг нь “Жамп”  гэгч компани тийм ч жижиг байгууллага биш. “Жамп”-ын захирал Л.Цэрэндаваа гэгч   ч тийм ч ядарчихсан эр биш. Энэ компанийн нэр дээр нийтдээ 27 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2010 оны арванхоёрдугаар сард Л.Цэрэндаваа захирлын лицензүүдээс  20-ыг нь битүүмжлэх шийдвэр гаргажээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ мэт олон арга хэмжээ авсан ч “Жамп”-ын өр төлбөр барагдсангүй. Хамгийн сонирхолтой нь “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ “Жамп Алт”, “Ододгоулд” ХХК-д  шилжүүлсэн байдаг. Эдгээр нь 2009-2010 оны хооронд олборлолт хийж банкуудад алт тушаасан гэдэг нь өнөөдөр илэрхий болоод байна.

Өөрөөр хэлбэл,  Л.Цэрэндаваа захирал алт олборлох лицензээ “Жамп алт” компанийнхаа нэр дээр ашиглахгүй байгаа ч, олборлолт хийж, их хэмжээний ашиг олж байгаа нь тодорхой болжээ.  Татварын ерөнхий газарт ирсэн  алт тушаалтын мэдээгээр “Жамп” ХХК нь 2007-2009 оны хооронд   15 тэрбум төгрөгийн, “Жамп Алт” ХХК нь 2009-2010 оны хооронд 17 тэрбум төгрөгийн алт тушааж, орлого олсон байна. Ямар ч хүн хараад шууд ойлгох ийм логик ил гарчихаад байхад төрд 8.2 тэрбум төгрөгийн өртэй Л.Цэрэндаваа гэгч энэ эр сүүлийн хэдэн жилийн дотор 32 тэрбум төгрөгийн алт тушаасан хэрнээ өдий хүртэл нэг ч төгрөгийн өр барагдуулахгүй байна. Энэ хэр зөв практик вэ. Цаашид Цэрэндаваатангууд олширвол яах вэ. Дан ганц татварынхан төрийн өмнөөс өр төлбөр барагдуулахаар зүтгэж,  хэчнээн жил дамнан шүүхээр заргалдсаар байх уу. Эсрэг тал нь хуулийн байгууллагуудад асуудлаа оруулсан нэртэй цаг хожсоор…
Ер нь бол татварын байгууллага нь хүчтэй, эрх мэдэлтэй байж гэмээнэ улс баян байдаг. Манай өмнөд, хойд хөршүүд гэхэд  татварын цагдаатай, өр барагдуулалтаараа үлгэр жишээ үзүүлэхүйц ажиллаж байна. Харин манай улс болохоор татвараас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн 166-р зүйл нэртэй дархлагдсан ганц зүйл заалттай. Тэр нь даанч амьдралд хэрэгждэггүй. Нэг ч иргэн, компани энэ заалтаар эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нь өрөө төлөх нийгмийн сэтгэлгээг даанч нэг өдөөхгүй байгаа юм.

Цэрэндаваагийн жишээ хоёрхон гаргалгааг тулгаж буйг уншигч та эрхбиш анзаарсан байх. Нэг бол татварынхан өөрсдөө хэрэг бүртгэл, мөрдөн байцаах зэрэг гүйцэтгэх ажлаа хийх эрхтэй байх хэрэгтэй. Тэгвэл өрөө төлөлгүй зугтагсад айж ичиж магадгүй. Эсвэл эдийн засгийн гэмт хэргүүдийг шүүх, хяналтын байгууллагын шатанд нь замхруулдаг хуулийнхныг өрөө төлөөгүй бизнесмэнүүдийн оронд ЭХ-ийн 166-р шийтгэх. Ийм л хоёр арга байна. Багахаан өртэй залуус амиараа төлбөрөө хийсэн жишээ байхад, бараг жилийн төсөвтэй шахуу хэмжээний мөнгийг төрөөс зувчуулчихаад амар амгалан жаргаж буй жишээ Л.Цэрэндаваагаар дуусахгүй нь харамсалтай.

 

Shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car