antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2013 3 comments

Өшөө авалт, өс хонзонгоор дуусдаг

нийтлэсэн Admin

1185899_421754564600110_2094155459_nОдоогоос 12 жилийн өмнөх энэ өдөр Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг нэг цаг, 52 минутад үнс нурам болж, дэлхийн 46 орны 2996 хүн амиа алдсан аймшигт хэрэг гарч байлаа. Тухайн үедээ зартай алан хядагч Осама Бин Ладены хөлсний алуурчид энэхүү хэний ч санаанд багтамгүй гайхаж, сэрдхиймээр зоригтой, зохион байгуулалттай алан хядах үйл ажиллагааг хийлээ гэж байж болох бүх л суртал ухуулгын аргыг ашиглан хүн төрөлхтөний толгойг эргүүлсэн ч 12 жилийн дараа зарим нэг үнэн илэрч байна.

АНУ-ын иргэний нислэгийн дөрвөн онгоцыг барьцаалж, хоёр онгоц нь “А” зэрэглэлийн хамгаалалтын шугамтай Нью-Йорк хотын амин зүрх болсон ихэр хоёр цамхагийг мөргөсөн нь эрүүл ухаанаар тунгаан бодоход яагаад ч байж боломгүй үйл явдал байжээ. Чухам тэр үед Флорида мужийн дунд сургуульд уулзалт хийж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш “Террористуудад хамгийн хатуу цээрлэл хүлээлгэнэ. Бид хариугаа чангахан авна” хэмээн мэдэгдсэнээр Афганистан, Иракт хийж байсан дээрмийн дайн АНУ-ын конгрессоор 100 хувь дэмжигдэх нөхцөл бүрдсэн юм.

Флоридагаас яаравчлан мордсон бага Буш буюу АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Ж.Буш агаарын хүчний 1 дүгээр онгоцоо хөлөглөн Вашингтон руу нисч явахдаа нислэг үйлдэж байгаа бүх онгоцыг газардуулах тушаал өгч, биелүүлэхгүй байгаа, нислэгийн төвд хариу өгөхгүй байгаа агаарын тээврийн ямар ч онгоцыг буудан унагах тушаал өгч байжээ.

Ойрх Дорнодод дайн хийх шалтаг олохын тулд юу ч хийхээс буцахгүй болсон бага Бушид тэр үед АНУ-ын агаарын орон зайд нислэг үйлдэж байсан дэлхийн 29 орны агаарын тэврийн 34 онгоц, тэнд байсан хэдэн мянган иргэдийн амь нас, хувь заяа өчүүхэн ч сонирхолгүй байсан нь түүний энэ тушаалаас тодорхой харагдана.

Саддам Хуссейний нуусан гэх үй олноор устгах зэвсгийг олж илрүүлэх нэрээр Иракийн ард түмний эсрэг, тэр үед өдөрт гурван сая баррель газрын тос олборлодог байсан асар их баялгийг нь цөлмөн дээ-рэмдэхийн тулд бага Ж.Бушд шалтаг, шалтгаан хэрэгтэй байсан. Тэр үүнийгээ ч хэрэгжүүлсэн. АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч нэртэй үлдэхгүйн тулд тэрээр дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт хэргийг зохион байгуулсан нь он жилүүд улирах тусам илэрхий болж байна.

Дэлхий нийтийн эсрэг, өөрийн ард түмнийхээ эсрэг үйлдсэн дээрмийн халдлагаа зөвтгөх, халхавчлахын тулд 2001 он 9 дүгээр сарын 11-ний халдлагыг урьдчилан мэдсэн Тагнуулын төв газрынхаа үйл ажиллагаанд ач холбогдол өгөлгүй саармагжуулсан нүгэл нь улам бүр илэрхий болсоор байгаа юм. Тухайн үедээ бага Буш “Терроризмын эсрэг дайн зарлаж байна” хэмээн сүржигнэсэн нь арабын ертөнцийг тэр чигээр нь хямруулж, Саудын Арабтай нефтийн нөөцөөрөө өрсөлддөг Ирак, Ираныг хяналтдаа авах гэсэн далд санааных нь эхлэл байжээ. Цагаан ордон, Ерөнхийлөгч Ж.Бушийн зүгээс Нью-Йоркийн ихэр цамхгийг дэлбэлэх санааг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлэхээр санаархаж байж. Түүнийг илэрхийлэх олон бичиг баримтыг олж авсан найруулагч Дайлан Эйвери “Loose Change” кино бүтээсэн нь АНУ төдийгүй Европт ихээхэн шуугиан тарьсан юм. 56 минут үргэлжилдэг тэр кинонд 1999 онд Хойд Америкийн Агаарын Довтолгооноос Хамгаалах Төвд онгоц барьцаалж Нью -Йорк хотын хоёр өндөр цамхаг болон Пентагон руу халдлага үйлдэж байгаа зохиомж бүхий цэргийн сургууль болсон,

2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Пентагоны зүгээс дээрхтэй ижил зохиомжтой сургуулийг MASCAL гэдэг нэрээр зохион явуулсан,

2001 оны 4 дүгээр сард CIA-ийн Ойрх Дорнодын хэлтсийн дарга Дубай хотод байрладаг Америкийн эмнэлэгт эмчлүүлж байсан Осама Бин Ладен дээр очиж уулзсан,

2001 оны 7 дугаар сарын 24-нд Дэлхийн Худалдааны Төвийн эзэн Larry A. Silverstein ихэр цамхгуудаа 99 жилээр түрээслүүлсэн зэрэг урьд өмнө хэний ч сонсоогүй маш ноцтой мэдээллүүдийг олонд ил болгосон юм.

Тэнд өгүүлсэн баримтаас хамгийн ноцтой нь 2001 оны 9 дүгээр сарын 6-нд ихэр цамхгуудад байсан бөмбөг илрүүлэгч нохдыг өөр тийш нь явуулсан явдал юм. Мөн тэнд ажилладаг байсан хамгаалалтын ажилтнуудыг халдлага болохоос өмнөх хоёр долоо хоногийн турш харьцангуй эрт буулгадаг болжээ. Түүнээс гадна 2001 оны 9 дүгээр сарын 10-нд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Кондолиза Райс Сан Франциско хотын дарга Вилли Браун руу утасдаж маргааш өглөө нь онгоцоор нисэхгүй байхыг анхааруулж байсан нь үнэхээр жигтэй баримт юм.

Үүнээс гадна 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Вашингтон хотын Эндрю нисэхийн баазад байсан зарим байлдааны онгоцыг Хойд Каролина руу сургууль хийлгэхээр илгээж байж. Ингэснээр Нэгдсэн Улсын нийслэлийг хамгаалахаар ердөө 14 онгоц үлдэж байжээ.

Энэ бүхнээс эргэцүүлэн бодвол 2001 оны 9 дүгээр сарын 11-ний аймшигт халдлагын буруутныг Ойрх Дорнод, арабын ертөнцөөс биш, АНУ-ын Тагнуулын төв газар, тухайн үеийн Ерөнхийлөгч бага Ж.Бушаас асуугууштай.

Өнөөдөр Арабын ертөнцийн нүүр царайг тодорхойлогч хүчирхэг гүрний нэгэн Сирийг хэдэн хэсэг хувааж, өөрийн нөлөөллийг тогтоохоор улайрч байгаа АНУ нь 12 жилийн өмнөх хэний ч санаанд оромгүй аймшигт халдлагаа зөвтгөхийн тулд Сирийн энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн зэвсэгт босогчдын ард зогсож байхыг ч үгүйсгэж болохгүй юм.

Ерөнхийдөө дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн ханашгүй хүслийнх нь ард “Сэм” авгын цусанд бохирдсон урт гар өнөөдөр ч Арабын ертөнцийг бусниулсаар л байна. АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч бага Ж.Бушийн тодорхойлсон “Терроризмын эсрэг аян дайн” даян дэлхийд өш хонзон, дайн хийрхлээс өөр юу ч авч ирсэнгүй. Ер нь өшөө авалт, өш хонзонгоор л дуусдаг.

Д.Түвшин

Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (September 11, 2013 10:41:38 am )

    үнэн байх шүү. АНУ шиг улс яаж ч бодсон ийм зэргийн халд**********с өөрийгөө хамгаалж чадахгүй байна гэж үгүй. дээрэлхүү **************** улс төрийн бодлоготой

  • ganga (September 12, 2013 9:14:55 am )

    hooso um hurtel tsuuraitdag umdaa huurhii

  • jars (September 12, 2013 7:26:54 pm )

    Mach zub gargalgaatai, dugnej bichsen bna. Zubhen Arabin ornuudiig bich. Ternii neg n Mongol. 2 hurchtei sanaa niilj, ebtei amdrahgui bol onedriin haranhuigaar Amerikiig dagasan toriin bodlogo Mongoliin ard tumend ch gesen tom gai abch irj medne chuu. Bodooroi!!!!!!!!!

antalya rent a car