Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера албан ёсны ёслолын ажиллагааны үеэр байшингийн нурангид бүдрэн унасан нь жиргээчдийн дунд ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Алхам, хөдөлгөөн бүрээ цэгнэж байх ёстой төрийн тэргүүний хувьд энэ таагүй явдал түүнийг Сантьяго хотын нэгэн дүүргийн хуучин байрнуудыг нурааж, шинэ хороолол барих ёслолын арга хэмжээний үеэр тохиолджээ. Тэрээр байшингийн нурангин дундуур явж байхдаа тэнцвэрээ алдаж, толгойгоороо газар хатган унасан байна. Аз болоход түүнийг дагалдан явсан тус дүүргийн дарга амжиж барьж авсан тул Себастьян Пиньера ноцтой гэмтэл бэртэл аваагүй ажээ.
Ингээд бүдэрч унаснаас хойш хэдхэн минутын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрээр болсон явдлын талаар ийнхүү хошигножээ. “Бүдэрч унасны дараа төрсөн зарим нэг мэдрэмжийг тодорхойлж хэлэхэд бие минь өвдсөнгүй, харин сэтгэл шархирлаа. Амьдралд унах тохиолдол байдаг. Хамгийн гол нь дахин хөл дээрээ босох чадвартай байх хэрэгтэй” хэмээн Чилийн Ерөнхийлөгч инээмсэглэн хэлжээ. Чилийн төрийн тэргүүнийг албан ёсны арга хэмжээний үеэр бүдрэн унасантай холбогдуулан сайтуудаар ялангуяа “Твиттер” хуудсаар дүүрэн түүний унаж байгаа эвлүүлэг цацагджээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.