antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2013 2 comments

ЮНЕСКО-д бүртгүүлэх Төв Азийн дайн

нийтлэсэн Admin

unesco-middleСүүлийн жилүүдэд манай улс ЮНЕСКО-д соёлын үнэт өв соёлоо маш идэвхтэй бүртгүүлэх боллоо. Эртний уламжлалт тэдгээр өв, соёлоо дэлхий дахинд “манайх” хэмээн зарлан тунхаглах бүрэн эрх бидэнд бий.

Монголчууд бид энэ жил монгол гэр, монгол бичгээ ЮНЕСКО-гийн соёлын өвд нэр дэвшүүлж, ирэх жил шагайн харвааг бүртгүүлэхээр зэхээд буй. Харин өмнөд хөрш эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хандсан нь монголчуудын дургүйцлийг төрүүлж байгаа билээ.

Хятадууд түрүүлээд бүртгүүлчих вий гэсэн айдас түгшүүр зөвхөн Монголд л байдаг гэвэл эндүүрэл. Төв Азийн орнуудын ЮНЕСКО-гийн эргэн тойрон дахь элдэв маргаан, тэмцлээс ажвал Хятад нь дан ганц манай улсын “толгойны өвчин” биш аж.

Төв Азийн зарим улс орон ЮНЕСКО-д Хятадын нэр дээр бүртгүүлсэн хийгээд бүртгүүлэхээр нэр дэвшүүлж буй соёлын өвийн талаарх маргаан нэгэнт “мөнхийн сэдэв” болжээ. Тэгэхээр чухам юунаас үүдээд хятадууд ийнхүү хөрш улс орнуудыгаа цухалдуулаад байна вэ. Баримтаас харвал, Хятадад буй зарим үндэстний цөөнх, тэдний ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн мэдүүлгээс болж маргаан үүсэж байна. Ер нь хөрш орнууд соёлын өвөө булаацалдах явдал их байдаг аж. Тэр дундаа Төв Азийн орнууд соёлын үнэт өвийн асуудлаас болж, маргалдах нь олонтаа.

Дэлхийн улс гүрэн, хотууд байгуулагдсан ойн баяраа тэмдэглэх нь тухайн улс орныг эртний түүхтэй хэмээн дэлхий дахинд сурталчлах таатай боломж олгодог. Гэхдээ ойн баяр нь Төв Азийн орнуудын дунд үндэсний соёлын өвийн эрхийн асуудлыг улам хурцатгахад нөлөөлж буй.

Нийтлэг соёл уламжлалтай тэдгээр улс бусдаасаа урьтаж, ЮНЕСКО-д үндэснийхээ өвөрмөц зан үйл, хоол, урлаг соёл, тоглоом наадгайг бүртгүүлэхээр яаравчлах болжээ. Өнөө үед ЮНЕСКО-д аль нэг соёлын өвөө бүртгүүлэх гэхээсээ илүү тухайн үнэт өв соёл аль улсад бүртгэлтэй байгаа нь хамгийн чухал асуудал болж. Тухайлбал, саяхан ЮНЕСКО-д туркчүүдийн бүртгүүлсэн “Кешкек” гэх хоолыг армянчууд манайх гэж гомдол гаргав.

Харин Азербайжаны Ерөнхийл өгч Ильхама Алиева энэ хоолыг өөрийн үндэсний хоол “Долма” гэж мэдэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сард Кыргызийн “Айтыс” нийгэмлэгийн тэргүүн Садык Шернияз Кыргызстан, Казахстан хоёр хамтран ЮНЕСКО-гийн Соёлын өвийн санд айтыс хэмээх ардын дуу дуулах урлагийг оруулахаар ажиллаж байгаа гэж зарласан.

Казахстаны “Азаттыка” цахим хуудасны сурвалжлагч Казахстан дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгч Майра Искаковатай уулзаж, айтыс бүртгэгдсэн эсэхийг лавлажээ. Хариуд нь Майра Искакова ЮНЕСКО-д айтысийг бүртгэхээр ярьж байгаа гэсэн ч чухам ямар орны санал байсан эсэхийг хэлж чадаагүй гэнэ.

Өнгөрсөн жилийн сүүлчээр Казахстаны Соёл, мэдээллийн яамны орлогч сайд Газиз Телебаев ЮНЕСКО-д айтысийг бүртгүүлнэ гэсэн байдаг. Астана дахь Ерөнхийлөгчийн соёлын төвийн орлогч захирал Шырымбек Койлыбаев “Манай улс ЮНЕСКО-д ямар нэг зүйл бүртгүүлж байсан туршлага, түүх байхгүй.

Тиймээс Хятадтай хамтарч бүртгүүлэх, тэдний туршлагаас суралцах хэрэг гарч байна. Бид Хятадад хамтраад нэр дэвшүүлье гэж санал тавихг үй байсан ч тэд өөрийн нутагт амьдарч буй казах иргэдийн нэрийн өмнөөс бүртгүүлж орхино” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн жил Казахстан улсын тусгаар тогтносны 20 жилийн ойн хүрээнд Астанад зохиосон айтысийн уралдааныг зохион байгуулсан Журсин Ерман ч ийм бодолтой аж. Тэрбээр “Айтысийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зорьж байгаа.

Гэхдээ үүнийг санаачлагч нь Казахстан биш, Хятадад амьдардаг хагас сая казахууд” гэв. Үүнээс үзэхэд хятадууд айтысийг өөрийн нэр дээр бүртгүүлэхэд Казахстан эсэргүүцээд байгаа зүйл үгүй бололтой. Яг ийм асуудал Кыргызстанд тохиолдсон. 2009 онд Кыргызийн “Айтыш” болон “Манас-Мурас” нийгэмлэг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй “Манас” баатарлаг тууль нь өөрийнх нь нэр дээр байгаагүй тул гомдол гаргасан.

Алдарт “Манас” туулийг Хятадын кыргыз иргэдийн санаачилгаар бүртгэжээ. Ингэснээр “Манас” туулийг Кыргызстаны биш, Хятадын бүтээл гэж дэлхий дахин ойлгох болно гэж кыргызчүүд дургүйцэж байгаа юм.

1995 онд Кыргызстан “Манас” туулийн 1000 жил, 1999 онд Казахстан “Коркыт-Ата” туулийн 1300 жилийн ойг тэмдэглэсэн бол Узбекистан ЮНЕСКО-гийн ивээл дор “Алпамыш” туулийн 1000 жилийн ойг тэмдэглэжээ. 2001 онд Узбекистан Турк, Персийн нийтлэг соёлын өв болох “Авеста” номын 2700 жилийн ойг тэмдэглэн, тэр жилдээ Байсун дүүргийн Алпамыш баатрын төрсөн нутаг хэмээх Жиделибайсын соёлын газрыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна.

Казахстан улс нь Туркестан хотын 1500 жил, Тараз хотын 2000 жилийг ойг тэмдэглэсэн бол Узбекистан түүнээс давж гараад ЮНЕСКО-гийн ивээл дор Самарканд хотын 2700 жил, Ташкент хотын 2200 жилийн ойг тус тус тэмдэглэв. Энэ мэт ойн баяр, тэмдэглэлт өдрүүд Төв Азийн орнуудын дунд өв соёлын маргааныг улам бадраадаг аж. 2010 оны нэгдүгээр сард Кыргызстаны “Салбурун” холбооны тэргүүн ЮНЕСКО-гийн биет бус соёлын өв санд өөрийн орны анчдын салбурун хэмээх шувуутай авыг албан ёсоор бүртгүүлэх ёстой хэмээгээд эс тэгвээс казахууд урьтаж магад гэж хэлсэн байдаг.

Сонирхолтой нь шувуутай анг Арабын нэгдсэн Эмират, Австри, Бельги, Чех, Франц, Унгар, БНСУ, Монгол, Марокко, Катар, Саудын Араб, Испани, Сири гэсэн 13 орон бүртгүүлсэн ч түүн дотор Монголоос өөр Төв Азийн орон алга.

Энэ жил Казахстаны парламент ЮНЕСКО-гийн бүртгэлийн талаар хэлэлцэж, гишүүдийн нэг нь “Хөрш орнууд манай үндэсний хоол болох каз, жалжая, хурууд, иримшик бяслаг, айраг, үндэсний тоглоом наадгай, морины тоноглол, шувуутай ан, ардын аман зохиолын суут бүтээлийг ч нэр дээрээ аваад байна” гэж мэдэгджээ.

ЮНЕСКО-гийн албан мэдээнээс үзвэл хүн төр өлхтний соёлын биет бус өвд казах түмний Наурыз баярыг Азербайжан, Иран, Кыргызстан, Узбекистан, Пакистан, Энэтхэг бүртгүүлсэн байна. Биет бус соёлын өвд Узбекистан Наурызаас гадна, 2009 онд уламжлалт дууны урлаг “катта ашула”, 2008 онд Тажикистантай хамтран хөгжмийн “шашмакам” төрөл, Бойсун дүүргийн Жиделибайсын газрыг бүртгүүлсэн.

Харин Кыргызстан 2003 онд өөрийн туульс, 2012 онд эсгий хивс хийх аргаа бүртгүүлсэн бол Азербайжан 2008 онд ардын дууны макамы, 2010 онд уламжлалт хивс нэхмэлийн урлаг, 2012 онд ардын гар урлалыг бүртгүүлээд авчээ. Тэгвэл 2008 онд Шинжааны Уйгарууд биет бус соёлын өвд яруу найргийн уламжлалт “Уйгур макамы” тоглолт, 2010 онд мяшряп хэмээх эрэгтэйчүүдийн уламжлалт дуу, бүжгээ бүртгүүлсэн байдаг.

Төв Азиас Хятад улс биет бус соёлын өвд бүртгүүлсэн үнэт өвийн тоогоор тэргүүлж байна. Хятад орны нэр дээр 37, Монголын ес, Узбекистаны дөрөв, Кыргызстаны гурав, Тажикстаны нэг соёлын өв бүртгэлтэй байгаа бол Казахстан улс одоогоор юу ч бүртгүүлээг үй байгаа аж.

М.Сугараа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 07, 2013 8:12:52 pm )

    Казахууд манай биелгээг сонирхоод байгаа сурагтай. Монгол ирж судлаад банйа шүү цаадуул чинь

  • xocoo (September 09, 2013 9:06:04 am )

    ингэхэд Монголын нууц товчоогоо дэлхийн өвд бүртгүүлсэн үү. Хятадууд өвөр Монголын нэрийг бариад өөр дээрээ бүртгүүлчихэв ий

antalya rent a car