antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Өмчлөх газар хайх хэцүү юу, гэрчилгээ авах хэцүү юу?

нийтлэсэн admin

Та хувьдаа газартай юу? Байгаа бол эргэн тойрныхоосоо бас энэ асуултыг тавиад үзээрэй. Олонх нь “Үгүй” гэж хариулж магадгүй. Нийслэлийн иргэдийн ердөө л 7,5 хувь нь газраа өмчилсөн гэсэн албан тоо байна. Монголчууд 2003 оноос газар өмчлөлийн их аян эхлүүлсэн гээд бодохоор чамламаар байгаа биз.
Гэтэл нийслэлээр нэг “нэвсийж” байгаа гэр хороолол, хотын ойр орчмоор алга дарам газар ч үлдээхгүй шахам бөөгнөрсөн зуслангийн айлуудыг харахаар эргэлзмээр ч юм шиг. Үүнийг ихэнх нь газраа албан ёсоор эзэмшиж, өмчлөх бичиг баримтаа гартаа атгаагүй байдаг гэдгээр тайлбарлаж болохоор. Иргэдийн дунд ч гэсэн газар эзэмшигч үү, эсвэл өмчлөгч үү гэдгээ сайн мэддэггүй. Түр эзэмших гэрчилгээ авсан ч бай бүр суурьшихыг зөвшөөрсөн, эсвэл цаашид эзэмшүүлэх боломжтой гэсэн Засаг даргын шийдвэрийн хуулбар, энд айл амьдарч байгаа нь үнэн гэсэн хорооныхоо даргын гарын үсэгтэй алга дарам цаасыг ч гэсэн “өмчлөх” эрхийн “гэрчилгээ” гэж эндүүрдэг хүмүүс олон байдаг гэнэ. Энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүс “Та энэ газрыг албан ёсоор эзэмшдэг үү” гэхэд “Тийм гэх мөртлөө” аль 30 жилийн өмнө хорооноос олгосон бичиг тэргүүтэн үзүүлдэг гэж байсан. Бүр наад зах нь эзэмшлийн гэрчилгээгээ өмчлөлийн гэж андуурдаг. Үнэн чанартай бол өмчлөлийн гэрчилгээ авч байж л тэр хүн газраа, зарах, зээл авах гэх мэт эдийн засгийн жинхэнэ эргэлтэд оруулах боломжтой. Үүнийг ч манай улсад өнгөрсөн гуравдугаар сард ирээд явсан нэрт эдийн засагч Эрнандо де Сото танай гэр хороололд долоон тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө ямар ч бүртгэлгүй, эдийн засгийн харилцаанд орох боломжгүй үхмэл байна гэж хэлж байсан.
Яагаад нийслэлчүүдийн ердөө 7,5 хувь нь л газраа өмчилж аваад байна вэ? Газартай болохыг хүсэхгүй байна уу гэвэл ёстой алдас болох биз. Харин өмчлөх газар олдохгүй байна гэвэл өөр хэрэг. Өргөн, уудам газар нутагтай ч хүн амынх нь тэн хагас нь нийслэлдээ шавааралдан суудаг иргэн бүрт дөрвөн уулын бэлчир хөндийд өмчлөх газар олдохгүй нь тодорхой. Хэдийгээр нийслэлээс алдсагдмал газруудад суурьшлын бүс бий болгон газар олгоно гэж байгаа ч гэсэн тийш зүглэх хүн ховор. Ус, цахилгаан, унаа тээвэр, сургууль, цэцэрлэг, тэр бүү хэл хүнсний дэлгүүр ч үгүй газарт зүрхлэн суурьших хүн цөөн. Ямар сайндаа л өнгөрсөн жилийн зун үерт автсан айлуудын шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн ч төд удалгүй тэд үерийнхээ аман дээр эргээд л нүүгээд ирж байх вэ дээ. Тийм болохоор дэд бүтцийн асуудал хурцаар тавигдаж байна.
Гэхдээ л ус цахилгаангүй ч бай гэрээ дугуйлаад амьдрах алга дарам газар ч гэсэн олохыг чармайж буй хүн олон, хэзээ нэгэн цагт дэд бүтэц нь арай сайжрах байх аа гэж найдаад… Тэгвэл тэдэнд, тэдэнд гэлтгүй газар эзэмших, өмчлөх гэрчилгээ авахад хэр хүндрэлтэй байдаг вэ? Өөрөөр хэлбэл, шат дамжлага их зардал их шаардах болохоор иргэд тэр бүр газраа албан ёсоор баталгаажуулж чадахгүй байна уу?
Албаны хүмүүс болохоор манай иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, өөрсдөө санаачлагагүй байдаг нь газар баталгаажуулахад бас нөлөөлдөг гэдэг. Энэ бол албаны хүний л үг. Иргэд бол газраа өмчлөхийн тулд хаана хандаж хэрхэхээ мэддэггүй, бодвол арын хаалга, танил тал, мөнгө их хэрэгтэй байх л гэсэн ерөнхий яриатай. Энэ чиглэлээр хийсэн судалгаа, нэгдсэн мэдээлэл хомсдуу байдаг аж. Дээр дурдсан эдийн засагч Эрнандо де Сотогийн судалгааны багийнхан Монголд 20 гаруй хоног ажилласан. Тэдний хийсэн судалгаагаар бол Монголд иргэн хүн газраа өмчилж авахын тулд таван шат дамжлага дамжиж, 47 албаны хүндээ уулзаж, албан бичиг баримт цуглуулах буюу гарын үсэг зуруулдаг. Үүнд 171 өдөр зарцуулдаг гэжээ. Яг энэ судалгаагаар бол үнэхээр бэрх даваа байгаа аж. Түүнээс гадна энэ бүхэнд 714 ам.доллар зарцуулагдана гэжээ. Монгол хүний жилийн дундаж орлого 960 ам.доллар байдаг гэсэнтэй харьцуулж үзвэл энэ өдрийн хоолоо залгуулах төдий байгаа иргэдийн хувьд давшгүй даваа гэхээр байгаа биз.
Дашрамд сануулахад Сотогийн багийнхан ямарваа нэг үйл ажиллагаа явуулахын тулд ямар шат дамжлага туулдаг талаар судалгаа хийхдээ гаргуун. Ноён Сотогийн нэрд гарсны нууц нь ч үүндээ байдаг гэдэг. Гэхдээ манай албаны хүмүүс газар өмчлөхөд ийм их хэмжээний мөнгө шаардлагагүй. Уг судалгаанд болзошгүй зардлуудыг өндрөөр авч тооцсон байх магадлалтай. Мөн зарим нэг шат дамжлагыг давхардуулж тооцсон буюу газар өмчлөх эсэх талаараа гэр бүлийнхэнтэй зөвшилцөж, гарын үсэг авах гэх мэтийг ч гэсэн шат дамжлага, уулзах хүмүүсийн тоонд оруулсан байсан гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч манайханд одоохондоо үүнд сөргүүлэн хэлэх тоо баримт, судалгаа алга. Харин зарим төвшинд, тухайлбал Мянганы сорилтын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд шат дамжлагыг цөөлөх, газраа өмчлөх гэсэн иргэдэд туслалцаа үзүүлэх гэх мэт арга замыг судлаж байгаа. Удахгүй энэ чиглэлийн ажлыг өрнүүлнэ гэж байгаа юм. Дашрамд сануулахад Хөрөнгийн эрхийн төсөлд 17,2 сая ам.доллар зарцуулах бөгөөд газар өмчлөхтэй холбоотой шат дамжлагыг цөөлөх, гэр хорооллын иргэдийн газрын нарийвчилсан зураглалыг гаргах, газар өмчлөхөд туслах гэх мэт цогц арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар төслийг амжилттай хэрэгжүүлбэл 70 мянган орчим иргэн газраа өмчлөх авахад туслах зорилготой байгаа. Хөрөнгийн эрхийн төсөл хэрэгжүүлээд эхлэхээр дээр дурдсан 7,5 хувь гэсэн тоо хэд дахин өссөн байх гэж найдацгаая. Харин өнөөхөндөө сануулахад иргэн та газраа албан ёсоор өмчлөхийг хүсч байгаа, өмчлөх боломжтой газар бололцоо байгаа ахул эртхэн л хөөцөлдөж, баталгаажуулж авахаар шуурхайлах нь зүйтэй болов уу гэж сануулахад илүүдэхгүй болов уу?
А.ТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car