antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Дизель түлш ховордож магадгүй

нийтлэсэн admin

ОХУ-ын Эрчим хүчний яам энэ сараас эхэлж дизель түлшнийхээ экспортын хэмжээг огцом багасгажээ. Ингэснээр ОХУ-ын дизель түлшний экспортын хэмжээ өмнөх саруудтай харьцуулахад 80 орчим хувиар буурах юм байна.

Тус улсын Эрчим хүчний яамныхан авч буй арга хэмжээнийхээ талаар “дотоодын зах зээлд ялангуяа Москвад дизель түлшний хомсдол үүсэхээс сэргийлж ийм алхмыг хийсэн” гэж тайлбарлажээ.

Тэгвэл энэ нь манай улсад ямар үр дагавар бий болгох талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Л.Раднаасүрэнгээс тодруулсан юм.

-ОХУ дизель түлшнийхээ экспортыг хязгаарласан нь манай улсад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү. Тухайлбал, дизель түлшний хомсдол үүсэх ч юм уу?
-Мэдээж нийлүүлэлт багасаж байгаа юм чинь хомсдол үүсэх магадлалтай. Гэхдээ манай улсад дизель түлшний нөөц хангалттай байгаа учир энэ сардаа л хомсдол үүсэхгүй байх.

-Тэгвэл ирэх сараас хомсдол үүсэж магадгүй гэсэн үг үү. Үнэд нь ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?

-Ирэх сарын үнийн санал энэ сарын сүүлчээр ирнэ. Тухайн үед үнийн саналыг харж байгаад зах зээлийн үнэ, ханшийг тогтооно. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас дизель түлшний онцгой албан татварыг бууруулсан учир үнэд нэг их өөрчлөлт орохгүй л болов уу.

-Дизель түлшний нөөц хэр байгаа вэ?

-Нөөц хэвийн хэмжээнд байгаа.

-АИ-92 шатахууны үнэ нэмэгдсэнээс болоод ч юм уу хотын захын ШТС-ууд олгохгүй байх тохиолдол гарч байгаа гэсэн. АИ-92 шатахууны нөөц бага байгаа юм уу?
-АИ-92 шатахууны нөөц ч хэвийн хэмжээнд байгаа. Тухайн компаниас л хамаарч дээрх асуудал гарч байгаа байх. Шатахууны таталт зэргээс нь хамаарч байж магадгүй.

Р.БАТБАЯР: ОХУ ТОХИРОЛЦСОН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖ БАЙГАА

Албаны эх сурвалж дээрх хариултыг өгсөн юм. Харин Нефть ассоциацийн захирал Р.Батбаяр доорх хариултыг өгсөн юм.

-ОХУ дизель түлшнийхээ экспортыг хязгаарлажээ. Үүнээс өмнө манайд энэ талаараа ямар нэгэн мэдээлэл өгсөн болов уу?

-ОХУ дотооддоо дизель түлшний асуудалтай байгаа ч манай улсад нийлүүлэх шатахууныхаа хэмжээг багасгах талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн тохиолдол алга. Энэ сарын хувьд бүх зүйл тохирсон хэмжээгээрээ л явж байна. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад шатахуун нийлүүлдэг. Тус компани манай улстай шатахуун нийлүүлэх хэмжээгээ тохирчихсон байгаа.

-“Роснефть” компани ямар хэмжээгээр шатахуун нийлүүлдэг юм бэ?

-Монгол Улсыг гал алдуулахгүй хэмжээний шатахуун нийлүүлж байгаа. Энэ нь дизель түлш 30-40 мянган тонн, шатахуун 50-60 мянган тонныг сард нийлүүлдэг гэсэн үг юм. Энэ хэмжээгээр нийлүүлж ч байгаа. Одоохондоо ямар нэгэн өөрчлөлт оруулах тухай мэдэгдсэн зүйл алга байна.

Р.Сарангоо

Улс төрийн тойм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car