antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2013 1 comment

1000 залуу Флаш моб хийнэ

нийтлэсэн Admin

5166195358_ba69c3d4fbМонголын Залуучуудын Холбоо, Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Оюунлаг Буддист нийгэмлэг хамтран энэ сарын 10-ны өдөр “Бясалгал Флаш Моб” хэмээх  арга хэмжээг зохион байгуулах гэж буй юм байна. Энэхүү арга хэмжээ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан хийж байгаагаараа онцлог юм. Арга хэмжээнд 1000 залуу оролцох юм байна. Энэхүү арга хэмжээ Чингисийн талбайд 18.00 цагт болно. Сонирхуулахад, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1998 оноос эхлэн жил бүрийн 9 сарын 10 –ны өдөр тэмдэглэсээр 15 жил болох гэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим хэмээн үзэж тэдгээрийн 30 мянга орчмыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Эх сурвалж: шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Chamina (September 06, 2013 8:46:32 pm )

    sorry ene arga hemjee haana yum be 6 tsagaas hed hurtell hiih yum bol

antalya rent a car