УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган хэргийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн ТЕГ-т шалгахаар болсон. Гэвч түүний эрүүл мэндийн байдал нь дээрдээгүй гэх эмчийн магадлагаагаар түр түдгэлзүүлээд байсан юм. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, түүнээс мэдүүлэг авч эхэлсэн байна.Хэрэв К.Сайраан Эрүүгийн хуулийн 79.1-т заасны дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
лоооооооооооол (September 07, 2013 6:08:27 pm )
****** хасаг

1 Comment