Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас “Хүчит шонхор” захын эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замыг гурав хуваан хааж, засварлахаар болжээ. Төлөвлөгөөний дагуу өнөө оройноос эхлэн 24 хоногийн хугацаанд замыг хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал:
09.06-09.16-ны хооронд 39-р сургуулийн зүүн урд уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр замыг арав хоног,
09.16-09.23-ны хооронд “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2 зах” хүртэлх 450 метр замыг долоо хоног,
09.23-09.30-ны хооронд “Нарантуул-2” захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг долоо хоногийн хугацаатай тус тус хааж, цахилгаан ба холбооны шугам сүлжээ сувагчлах, гурван цэгт ус зайлуулах хоолой угсрах, хуучин хучилтыг хуулж шинээр асфальтбетон хучилт хийх ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
d1000 (September 06, 2013 6:02:44 pm )
bayarlalaa tegmeer ym arail bish boltson zam bsiin mglchuudaa
-
Lavern Santoli (September 12, 2013 2:32:41 pm )
I just want to mention I am just very new to blogging and certainly savored this web blog. Most likely I’m likely to bookmark your blog post . You surely have superb article content. Thanks a lot for revealing your web page.
2 Comments