antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2013 1 comment

Өндөр хана, өргөст тороор эрхээ хязгаарлуулсан ч мэргэжилтэй боллоо

нийтлэсэн Admin
527-1378344261horigdoluud0905-Жирийн дэглэмтэй хорих 421 дүгээр ангид 200 хүмүүжигч ял эдэлж байна-
Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь хорих 421 дүгээр ангийг зорилоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа жирийн дэглэмтэй эл хорих ангид эдүгээ 200 гаруй хү­мүүжигч ял эдэлж байна.
Тэд эхнээсээ мэргэжилтэй болж байна гэх чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсогдов.  Биднийг  тус  хорих ан­гид очиход өндөр хана, өргөст тороор эрхээ хяз­гаар­луулсан 100 хүмүү­жигч хо­рих ан­гийнхаа ха­шаанд эрийтэл жагссан хараг­дав.
Тэдний нүдэнд гуниг харуусал бус баярын оч гийж, нүүрэнд нь инээм­сэглэл тодрох аж.  Учир нь хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх,  мэр­гэжлийн чиг баримжаа олгох улмаар төрөл бүрийн сургалтад хамруулж ажлын байраар хангах үүднээс ШШГЕГ-аас  “Амгалан”  мэр­­гэ­жил сургалт үйлдвэрлэлийн тө­вийг байгуулсан байна.
Энэхүү төвийг анх Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх тухай хуулийн 124, 125 дугаар зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорил­гоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон ШШГЕГ-ын даргын ту­шаа­лаар “Мэргэжил эзэм­шүүлэх төв” нэртэйгээр 2009 онд байгуулж байжээ.
Улмаар эл төвийг өр­гө­жүү­лэх тухай Засгийн газ­рын  тогтоол гарч энэ жилээс эхлэн “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэр­лэлийн төв болгон нэрийг нь өөрчлөн өргөжүүлсэн байна. Харин эхний ээлжийн 100 хүмүүжигч барилгын сантехникч, бетон арма­турчин, засал чимэглэлч, өрлөг угсралт, гагнуурчин зэрэг мэргэжлээр таван сарын турш номын дуу сон­сож ийнхүү мэргэжлийн үнэмлэхээ авахад бэлэн болоод байгаа нь энэ аж.
Тодруулбал дээрх 100 хүмүүжигч нэг ангид 20 суралцагчтайгаар өнгөрсөн гурав­дугаар сарын 7-ноос эхлэн хоёр сарын турш номын дуу сонсож үлд­сэн гурван сард нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад үйлдвэрлэлийн дадлага хий­сэн байна.
Харин хоёрдугаар ээл­жийн мэргэжил олгох сургалтыг өн­гөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн бөгөөд хоёр са­р  онолын хичээл зааж дуусаад байгаа аж.
Хү­мүү­жигч нарын ярьж буй­гаар тэд хэдий алдаа хийгээд ороод ирсэн ч мэргэжил олгох сургалтад хамруулж мэргэжлийн үнэм­­лэхтэй болгож байгаад баяртай байгаагаа хэлж байв.
Б.Цогжаргал: Хүмүү­жигчид сургалтад идэвхтэй хамраг­даж байгаа
ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ан­гийн дарга, дэд хурандаа Б.Цогжаргалаас дараах зүй­лийг тодруулсан юм.
-ШШГЕГ-ын харьяа “Ам­­­­галан” мэргэжил сур­гал­т үйлдвэрлэлийн төв анх­ны төгсөлтийнхөө 100 хү­мүү­жигчдэд мэргэжлийн үнэм­лэхийг нь гардуулж өглөө. Өмнө нь ял эдэлж байгаа хүмүүжигчид “Мэр­­гэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр мэргэжил олго­дог байсан шүү дээ? 
-Өмнө нь бид зөвхөн сургалт явуулдаг байсан. Харин энэ жилээс хү­мүүжигч нарт мэргэжил эзэмшүүлж байгаа. Эхний ээл­жинд гагнуурчин, ца­хил­гаанчин, бетончин, сан­техникч зэрэг найман мэргэжлээр 100 хү­мүүжигчид мэргэжлийн үнэмлэх олголоо. Өмнө нь бид чадамжийн гэрчилгээ олгодог байсан. Харин энэ жилээс тэд мэргэж­лийн үнэмлэхтэй болж, сул­лагдаад хаана ч ажил­лах боломжтой болж байгаа юм.
-Энэхүү мэргэжил эзэм­шүүлэх сургалтад чанга болон жирийн дэглэмтэйгээр ялгаж сургах зэрэг ангилсан зүйл бий юу?
-Байхгүй. Хамгийн эхэнд бид хүмүүжигчдийн хүсэл сонирхолыг харгалзан үзэж байгаа. Улмаар хам­рагдахыг хүссэн хүмүү­жигчдийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр сур­галт явуулдаг.
Сургалт хоёр хэлбэрээр явагдана. Нэг нь “Амгалан” мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төвд суурин явагд­­даг бол нөгөө нь хорих ангиудаар явуулын байдалтай хийгддэг.
Харин хэргийн хувьд тийм хэрэг хийсэн хүнийг хам­руулна, ийм хэрэг хийсэн хүний хамруулахгүй гэхгүй. Тиймээс ямар ч хүмүүжигч хамрагдах бо­ломж­той, бас эрхтэй.
-Хүмүүжигчид ял эдэлж байх хугацаандаа мэргэжилтэй болж байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр энд олгогдож байгаа мэр­гэжлийн үнэмлэх хорихоос суллагдаад ямар ч бай­гууллагад ажилд ороход үйлчилнэ гэж ойлгож болох уу?
-Нийгэмд олгогдож бай­гаа сургалтын дагуу олгодог гэрчилгээтэй яг адилхан. Олон улсын жишиг, стан­дартад ч заасан байдаг юм. Тэр нь хорих ангид хүмүүжигчид ял эдэлж байх хугацаандаа гэрчилгээ, мэргэжлийн үнэм­­лэх авбал түүн дээр хууль хяналтынханы там­га, тэм­дэглэгээ байх ёсгүй гэж заасан байдаг. Яг л энэхүү жишгээр явдаг боло­хоор шоронгоос гараад ч мэргэжлээрээ ажил­лахад ямар нэгэн хүндрэл гарах­гүй.
-Хүмүүжигчид мэргэ­жил олгох сургалтад хэр идэвхтэй хамрагдаж байна вэ? 
-Сүүлийн үед ял эдэлж байгаа иргэдийн ухамсар өөр болсон байна. Тэр ч утгаараа мэргэжил эзэмших сургалтад хамрагдах хү­сэл­тэй хүмүүжигч олон байгаа. Бид эхний удаа 100 хүмүүжигчийг мэргэжилтэй болголоо. Цаашид ч энэ маягаар сургалт маань үр­­гэлжлэх болно.
Хүмүүжигч Б: Хөнгөн бетон дээр гурван сар дадлага хийсэн 
Дараа нь бид “Амгалан” мэргэжил сур­галт үйлд­вэрлэлийн төвийн анхны төгсөгч, хорих 421 дүгээр ангийн хүмүүжигч Б-тэй уулзав. Тэрбээр нэр ус болоод нүүр царайгаа сонинд гаргахгүй байхыг хүссэн юм.
-Та хэдэн жил сууж байна вэ?
-12 жил.
-Хэзээ суллагдах юм?
-Ирэх оны хоёрдугаар сард магадланд орно.
-Ямар мэргэжлээр сурал­цаж төгсөв?
-Барилгын гагнуурчин мэр­гэжлээр хагас жил орчим суралцаад төгслөө. Дөрөв­дүгээр зэрэгтэй.
-Дөрөвдүгээр зэрэг гэ­хээр өмнө нь барилгын гагнуурчин мэргэжилтэй бай­сан гэсэн үг үү?
-Суурь мэдлэг бол бай­сан.
-Суралцаж байх хуга­цаандаа дадлагаа хаана хийв?
-Хөнгөн бетон дээр гур­ван сар дадлага хийсэн. Түүнийхээ үр шимийг өнөөдөр /өчигдөр/ үзэж бай­на даа. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авлаа.
-Яах вэ, мэргэжил олгох сургалтад суралцаад төгсчихдөг юм байж. Гэтэл гараад ажлын байр хэр хангалттай байх бол?
-Бид гараад шууд л ажилтай шүү дээ. Сая дад­­лага хийсэн газраа гаг­нуурчин мэргэжлээрээ ажил­лах гэж байгаа.
-Цалин хөлсний хувьд хэр боломжийн бэ?
-Хангалттай л гэж хэлэх байна. Эхний нэг, хоёр жил тогтсон цалинтай. Дараагийнхаас нь нэмэгдээд явна гэсэн.
Б.Төрбат
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 05, 2013 10:10:13 am )

    sain bn

antalya rent a car