antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2013 Comments are off

Э.Цацралт дэлхийн дээд амжилтыг хоёр дахь удаагаа шинэчлэн тогтоожээ

нийтлэсэн Admin

22438Монголын уран нугараач нарын хосгүй авьяас дэлхийг байлдан дагуулж, гайхуулсаар байна. Хэдхэн жилийн өмнө Англид амьдардаг уран нугараач Л.Оюунгэрэл биеийнхээ бүх жинг шүдэн дээрээ тогтоон 50 секунд барьж Гиннесийн амжилтад бүртгүүлж байсан. Саяхан Э.Цацралт Унгар улсын Будапештын Циркус Максимусын төв театрт Уран нугаралтын Зубник төрөл болох шүдээрээ тулгуур төмрийг зууж “2 минут 34 секунд” тогтож, Гиннесийн амжилтыг эвдсэн байсан билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн долдугаар сарын 27-нд Туркийн Станбул хотод болсон гиннесийн дээд амжилтыг бүртгэх “Guinnes world records” нэвтрүүлэгт оролцон шүдэн дээрээ дөрвөн минут 17 секунд тогтож дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Уран нугараач маань  Италийн явуулын циркт хоёр жил ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч, эх орондоо ирж байгаа бөгөөд Монголжингоо уран нугаралтын холбооноос дуучидтай хамтран, ирэх сарын дундуур зохион байгуулах амьд тоглолтод оролцохоор эх орондоо ирэхээр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car