Намаржилт, хадлан тэжээл бэлтгэл ажлын цаг үеийн байдлаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн 30 гаруй сумдын нутагт бэлчээрийн ургалт муу гандуу байгаа ажээ. Энэ жил урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 45,0 сая мал /дотоод гадаад хэрэглээг хасаад/ мал өвөлжиж, хаваржихаар төлөвтэй байгаа бөгөөд түүнд шаардлагатай, бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тооцож үзвэл хадлан 1,4 сая тонн, хүчит болон үйлдвэрийн тэжээл 75,0 мянган тонн, гар тэжээл 150,0 тн хэрэгцээтэй ажээ. Одоогийн байдлаар нийт бэлтгэх 1 сая 478 мянган тн байгалийн хадлангийн 15,2 хувь буюу 225,4 мянган тонн байгалийн хадланг бэлтгээд байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.