antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2013 2 comments

Н.Энхбаяр улс төрд дахиж орох хүсэлгүй байна гэнэ үү?

нийтлэсэн Admin

527-13782616402b50426aa1357c988d2bd3face8b6e82_x3Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ял сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн билээ.
Суллагдмагцаа гэртээ хэсэг амраад Солонгос руу эмчилгээ хийлгэхээр одсон экс Ерөнхийлөгчийн тухай олон сонирхолтой яриа сүүлийн үед дуулдах боллоо.
Түүний өвчнийг “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” хэмээн оношилсон бөгөөд  тэрээр одоогоор хоёр ч төрлийн хагалгаа хийлгээд буй гэнэ.

Мөн тэрээр явахынхаа өмнө намынхаа нөхдөд “Би нэг их ил гарч, улс төр хийхийг бодохгүй байна. Ер нь жаахан өөр чиглэлээр ажиллах хүсэл ч байна.”  хэмээн хэлсэн тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.
Харин улс төрийн зарим  хүрээнийхэн  Н.Энхбаяр харин ч идэвхтэй улс төр хийнэ гэж үзэж буй бөгөөд өнөөдөр түүнийг эргэхээр МАХН-ын удирдлагууд Солонгосыг зорьсон байна.

Э.Мягмар

Sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Tdn (September 04, 2013 9:27:52 pm )

    Энхбаярыг өршөөлөө гэж дээ хэрэгтэн байсан юм биш үү

  • Chamina (September 06, 2013 8:30:21 pm )

    hun aldaj bolne shdee harin aldaan deereesee suraltsah heregtei ****luu ***shin haragdaj bna

antalya rent a car