antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2013 1 comment

“Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо хийхээр болжээ

нийтлэсэн Admin

838a9340923f879fbig “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтонд “Мөнгөн харандаа” хамтлагаас гарсан Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Лхамаа зэрэг олон уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолт энэ сарын 6-нд 18.00 цагаас UB palace-ын концертын их танхимд болно.
Түүнчлэн энэ тоглолтыг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон мэргэжлийн холбоодтой хамтран баярын арга хэмжээний хүрээнд хийхээр болжээ.

Мөнгөн харандаа хамтлаг нь 1984 оны 09 сарын 06-нд “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд анх байгуулагджээ. Анхны гишүүд нь хамтлагийн ахлагч даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нар байлаа. Тус хамтлагийн гишүүд нь “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн инженер, техникийн ажилтан албан хаагч нар байсан бөгөөд санаа сэтгэл нэгдэн хамтлаг байгуулсан түүхтэй.

“Мөнгөн Харандаа” хэмээн нэрлэсэн нь барилгын зураг төслийн ажил хийхэд хэрэглэгддэг ажлын гол зэвсэг нь харандаа байсан учраас ийнхүү нэрлэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (September 04, 2013 3:52:58 pm )

    zaaz yon 30 jil 5 has gh hureegui nas barsan bichuu

antalya rent a car