antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 42 comments

Ц.Нямдорж: Гудамжинд явсан хүмүүсийг төрд шургуулсны гор гарч байна

нийтлэсэн Admin

527-1354844203kiwi-middleУИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 16-нд хуралдах тов гараад байгаа.  Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг танай нам тавьсан. Харин үр дүн нь юу байх бол?

-Одоохондоо энэ сарын 16-нд ээлжит бус чуулган хуралдана гээд байх шиг байна. Ер нь хуралдвал хуралдана л биз.

Манай намын удирдлагууд ээлжит бус чуулган хуралдуулах санал тавь¬сан юм билээ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрч байгаа учраас ээлжит бус чуул¬ганыг хуралдуулж болно. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдаад үүнээс гарах шийдвэр байна уу, үгүй юу гэдгээс асуудал үүснэ.

-Уг нь үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулах гэж л чуулганыг хуралдуулах гээд байгаа юм биш үү?

-Гол нь гаргах шийдвэрийн төсөл бэлэн биш бол ээлжит бус чуулган утгагүй болох гээд байгаа юм. Тэгээд ч шийдвэр нь тодорхой бус тохиолдолд заавал ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй. Тэртэй тэргүй арав гаруйхан хоногийн дараа намрын чуулган эхэлнэ. Харин эдийн засгийн хүндрэлийг зөөллөх шийдвэрийн төсөл байгаад тэрийг нь хэлэлцэх бололцоотой гэвэл чуулган хуралдах нь зөв л дөө.

-Улс орны эдийн засгийн байдал сайн, муу байгаа гээд улстөрчид янз бүр ярих юм. Үнэндээ Монголын эдийн засгийн байдал өнөөдөр ямар байгаа  вэ?

-Ер нь эдийн засгийн байдлыг нэг хэсэг нь хүндэрчихлээ, нөгөө нь хүндрээгүй гээд хоорондоо маргалдах нь утгагүй. Тэгээд ч дэндүү ойлгомжтой зүйл дээр маргах нь дэмий шүү дээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн нь үнэн. Гэхдээ Хятад, Орос, Солонгос, Японы эдийн засаг тогтвортой байна. Монгол Улстай голлон харьцдаг эдгээр улсуудын эдийн засаг тогтвортой байхад манайд шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш ганцхан жилийн дотор эдийн засаг ямар хурдацтай унаж байна вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэ хүндрэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй. Зөвхөн дотооддоо төрөө удирдаж чадахгүй байгаатай холбоотой. Товчхондоо, улс төрийн зорилготой шоу, үзэсгэлэн яармагийн гор нь ингэж гарч байгаа юм.

Жишээ нь, сүүлийн арван жил тогтвортой 1300 төгрөг байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1600 төгрөгт хүрсэн нь эрүүл үзэгдэл мөн үү. Үүнийг Засгийн газар хямрал биш гэх үү. Ноднин Засгийн эрх шилжүүлж бай¬хад гадаадын хөрөнгө оруулагч 470 гаруй аж ахуй нэгж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 50 хувиар буурлаа. Гадаад орчин ингэж хумигдаж байгаа нь Монголын эдийн засагт аюултай сөрөг үр дагавар авч ирэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бүтэн 20 жил зүтгэж байж гадаадынхны дунд бий болгосон итгэл гэдэг юм алга болж байна. Монголын төр найдваргүй. Нэг нь гарч ирэхээрээ нөгөөгөө үгүйсгэдэг. Ингэж эдийн засгаа улс төрийн зорилгоор хорлодог гэсэн дүгнэлт гадныхны дунд бий болоод ирэхээр ойрын арван жилд энэ итгэлийг ахин олж чадахгүй.

Таван толгой гэдэг юмыг чинь П.Очирбат 1994 онд Энэтхэгт айлчлахдаа “хамтарч ажиллаач” гээд гуйгаад явж байсан хүн. Түүнийгээ арай гэж эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр “Чалко” гэж дайрсаар байгаад Таван толгойгоо унагаад авсан. Гэтэл одоо Оюу толгойг унагах алхмуудыг хийж байна. Далд уурхай байхгүй болж байна. Далд уурхай гэдэг чинь энэ төслийн 70 хувь. Харин  30 хувь нь ил уурхайн ашиглалтад явна. Ингэснээр таван тэрбум ам.долларын ашигтайгаар бүртгэгдсэн төсөл зогсож байгаа юм.

Оюу толгойн далд уурхай зогссоноор ард нь ажилладаг олон жижиг компаниуд хаалгаа барьж, ажилчид нь халагдах нь ойлгомжтой. Үүнийг уналт биш гэх үү. Гадаадад гаргаж буй нүүрсний хэмжээ огцом буурсан. Өнөө жил 30 сая тонн нүүрс гаргах учиртай. Одоо дөнгөж 7-8 сая тонн нүүрс гаргаад байна. Үлдсэн дөрвөн сарын хугацаанд яаж ч зүтгээд 7-8 сая тонн нүүрснээс илүүг гаргаж чадахгүй. Дээрээс нь нүүрсний үнэ 70 ам.доллар байсан бол одоо 56 ам.доллар болж буурсан. Гэтэл энэ жил нэг тонн нүүрсний үнэ 160 ам.дол¬лар байна гээд төсөв баталчихсан шүү дээ.

Зарим нэг хүмүүс эдийн засаг хүндрээгүй гээд байгаа. Одоохондоо эдийн засаг тартагтаа тулаагүй байгаа. Энэ янзаараа ахин нэг жил явахад л  тартагтаа тулна. Эсвэл тартагт нь тултал унагаж авах гээд байгаа юм уу. Энд тэнд эдийн засаг, байгалийн аюулт үзэгдлүүд болоод байна. Үүнээс яагаад дохио авахгүй байна вэ. Хийх гэж бодоод байгаа бол энэ онцгой нөхцөл байдлыг сайтар судалж үзээрэй, тэнд эвгүй юм болж байна шүү гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард би  хэлж л байсан. Хоёрхон жилийн өмнө Монгол Кипр шиг болно гээд байсан биз. Одоо гэтэл яав.

-Тэгээд таны сануулгыг хүлээж аваагүй хэрэг үү?

-Аваагүй. Наад “Чалко” гэдэг юм руугаа битгий дайраад бай. Наадахын чинь цаана том гүрний эрх ашиг байдаг юм. Тэгээд ч Н.Алтанхуяг ажлын хэсгийг ахалж, Ч.Хүрэлбаатар нарийн бичгээр нь ажиллаж байхдаа гуйж гувшиж явж байгуулсан гэрээ гэдгийг хэлсэн. С.Баярцогт Авирмэд гэж хүнтэй гар барьж байгаад тэрбум ам.доллар Таван толгойгоос оруулж ирээд Хүний хөгжлийн мөнгө болгоод тараасан. Одоо хэндээ ял тулгах гээд байгаа юм. “Чалко” гэдэг чинь Хятадын стратегийн үйл ажиллагаа явуулдаг хоёр том компанийн нэг. Баруун Европыг газын сүлжээнд оруулчихсан маш том идэштэй компани. Манайхан өөрсдөө 70:30-ын харьцаатай байхыг зөвшөөрсөн. Мөнгийг нь урьдчилгаа болгож авчихаад АН, МАН хоёр сонгуулийн өмнө амлалт болгож хүний хөгжлийн мөнгө бол¬гож тараасан. Тэгсэн хэрнээ яагаад өмнөх засаг, МАН гэж дайраад байгаа юм. Энэ сайн зүйл авч ирэхгүй. Эдийн засгийн тав, арван төгрөгийн асуудал биш. Улс хоорондын харилцаа, геополитикийн харилцааг араасаа чирдэг. Хятадууд Австралиас авах нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Хойд айл Читийн цаахан талд манай Таван толгой маягийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулаад урагшаа төмөр зам тавьж байна. Урд айл манайхаас нүүрс авч байгаа нь хэрэглээнийх нь өчүүхэн хэсэг. Яагаад ийм геополитикийн орон зайд байгаагаа эрх барьж байгаа хүмүүс, төрийн том дарга нар ойлгохгүй элдэв болхи, балиар үг хэлж араасаа хүндрэл учруулж байна. Гадна талдаа хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Дотор талдаа болохоор МАН-ын бизнес эрхлэгчдийн бизнесийг далдуур хавчиж АН-ынхныг дэмжиж байгаа нь нууц биш.

Оросын консулын газраас мэдэгдэл хийгээд байхад Оросууд шатахууныхаа  үнийг нэмээгүй гээд байгаа. Үүнийг нь тагнуулаас шалгана гээд байсан. Эцсийн бүлэгтээ “Петровис”-ийг шахах гэсэн бодлого л байхгүй юу.

Ганцхан жилийн дотор эдийн засгийн хямрал болж ам.долларын ханш хоёр сарын дотор 1600 төгрөг болтлоо өссөн нь түргэн тусламж дуудаж, онцгой байдал зарлах хэмжээнд очиж хүндэрсэн шүү дээ.

-Яагаад ийм байдал үүсэх болов оо?

-Яагаад гэвэл,  Н.Золжаргал гэдэг хүн Монгол банкны захирлаар очсоноос болсон. Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш Засгийн газрын даалгавар биелүүлэгч, кассын үүрэг гүйцэтгэгч байгууллага болсон.

Арилжааны банкууд шиг уралдаж зээл олго¬дог газар болгосон гэхэд болно мэт зүйлс болоод байгаа. Тиймээс төгрө¬гийн ханш унаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард би Монгол банкны Ерөнхийлөгчид “Чи энэ улс төрийн зорилгот үйл ажиллагаагаа зогсоо. Кассын үүрэг гүйцэтгэгч байхаа боль. Монгол банк ямар байх ёстой тэрүүгээр нь авч яв. Надад битгий хичээл заа” гэж хэлсэн.

-Өмнөх Засгийн газ¬рын балгийг Шинэчлэлийн Засгийн газар үүрээд яваа юм биш  үү. Эсвэл өмнөх Засгийн газар ямар өө сэвгүй ажилласан гэх гээд байна уу даа?

-Үргэлж л тэгдэг юм. Өмнөх Засгийн газар гэдэг чинь С.Батболд+Н.Алтанхуяг шүү дээ. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт болж буй асуудлыг Н.Алтан¬хуяг мэддэг байлаа. Учир нь Сангийн сайд нь С.Баярцогт байсан. Баярцогт төсөв батлуулдаг байсныг бид мэднэ. Мөнгөний бодлого дээр санал өгүүлдэг байсан. Мөн-гөний бодлого дээр болсон болоогүй 1300 төгрөгт барьж байсан Пүрэвдоржийг хөөж явуулаад Н.Золжаргалыг томилсон. Өмнөх засаг “Чалко”-гоос зээл авсан гээд л байдаг. Тэр 380 сая ам.долларыг чинь С.Баярцогт авсан юм. Баярцогт аваад хүний хөгжил сан руу хийж 21 мянган төгрөг болгож тараасан. 2012 оны төсвийг С.Баярцогт хийсэн. Тийм байж өмнөх засаг гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Үүнийхээ оронд бид энэ ажлыг хийж чадахгүй, дийлэхгүй юм байна гээд хэлчих хэрэгтэй. Төрийн боловсон хүчний чадавхийг хаасныхаа горыг амсаж байна. Ажлаа хийж чаддаг байсан хүмүүсийг Ардын намын хүн гээд хоморголж халаад юу ч хийж чаддаггүй, юу ч мэдэхгүй, хоосон хийрхэгч, гудамжинд гулиалж явсан хүмүүсийг Монголын төрд шургуулсны гор гарч байна. Ийм зүйлс байгаа учраас асуудал хүндэрч байгаа хэрэг.

Ноднингийн тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарласан хуулийг хүчингүй болгочих гээд таван сар гуйгаад дийлээгүй. Зүгээр л хүчингүй болгочих гээд толгой том дарга нарын  бүгдэнгээс нь гуйсан. МАН-ын бүлгийн хуралдаан дээр үүнийг хэлэхэд зөвшөөрсөн. Хүчингүй болгуулчих гээд байхад Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай хамтатгаад хуучин хийсэн нүглээ жаахан нууж өнгөрөөх гэж оролдож байгаа арга. Тэр үед тухайн хуулийг хүчингүй болгуулсан бол гадныхан ингэж нүүрээ буруулаагүй байгаа юм ч бил үү хэн мэдлээ.

Төмөр замын хувьд манайх урагшаа нарийн царигийн төмөр зам тавихаас өөр арга байхгүй. Оросууд энэ төмөр замын чинь төсөлд оролцохгүй гэдэг мэдэгдлээ хийчихсэн. Оросуудаар төмөр зам тавиулна. Оросуудыг Таван толгой руу оруулна гэчихээд тэднийг хуурсан тул энэ төсөлд чинь оролцохгүй гээд Элчин сайд нь мэдэгдсэн. Тавдугаар сард Якунин ирээд мөн л тэгж хэлсэн. Тэр чинь Путины үгийг дамжуулж байгаа байхгүй юу. Якунин гэж нөхөр манайд ирсэн юм биш. Путины үгийг л дамжуулсан хэрэг. Тэгж ойлгож дараагийн шийдэлдээ хүрэх байтал байдаггүй. Гэтэл цариг нь тодорхойгүй зам тавьсан. Ингээд байхаар эдийн засаг хүндэрдэг юм бай¬гаа биз дээ. Эдийн засаг муудаагүй гэж энэ жилдээ хуурч болно. Ирэх жилдээ хуурч болно. Түүнээс цааш хуурна гэж байхгүй. Дараа нь эрх барьж буй Засгийн газрыг гаргах уу, үгүй юу гэдэг асуудлыг тавь. Үүнээс цааш зориг зүрх, эрмэлзэл АН-д байна уу гэдэг талаар яригдана. Гарамгайбаатар ч гэсэн тэгж л ярьсан байна лээ. Нэг жил энэ засгийг харлаа. Даанч явсангүй.

Засаг барьж буй хүмүүс бүтэн жил зуурсан холион бантангаа ойлгож, зогсоож номоор нь хийх сэтгэлийн тэнхээ гаргаж чадах уу гэдгийг нь харах хэрэгтэй. Би тэднийг “Та нар агаарт савлаад байна. Хөрсөндөө буугаад өгөө” гэж өмнө нь зөндөө л хэлсэн. Одоо ч гэсэн савж л байна. Юу ч болоогүй бүх юм хэвийн байгаа гэх юм. Үүнийг би мэддэгтээ хэлээд байгаа юм биш. Улс төрийн тогоонд 20 жил чанагдсан тул мэдэж байна. Зовлон дундуур явсан хүний үг юм. Ядаж л дотоод улс төрийнхөө хэрүүлийг зогсоох хэрэгтэй. Энэ чинь хэнд хэрэгтэй юм. АН юугаараа ялж, МАН юугаараа ялагдсан юм. Цаана чинь эдийн засаг чинь сүйрээд дуусч байна. Богинохон улс төрийн хэрүүлээ ядаж больчих хэрэгтэй. Гадаад хүчин зүйл дээр хөрөнгө оруулж буй гадныхныгаа яргачид, шулан мөлжигчид гээд хөөж явуулчихсан хэрнээ өөрсдөө юм хийхгүй. Дотооддоо улс төр нь эрүүл биш. Мөн дотооддоо үйл ажиллагаа явуулдаг компаниудаа миний, чиний гэж ялгаварладаг. Энэ чинь юу болж байгаа юм. Улс төрийнхөө хэрүүлээ зогсоо гэж гуйгаад дийлэхгүй байна.

Уг нь эрх баригчид эрх барьж буйгаа ухамсарлаж, хариуцлагатайгаар улс төрийн тайван нөхцөл байдлын төлөө явах хэрэгтэй. Тэгж л хэн хэнийгээ ойлгох орон зай үүснэ. Үүнийгээ тэд хийж чадахгүй байна. Тэгэхгүйгээр харин ч эсрэгээрээ өдөөн хатгалга явуулаад бүх юм МАН-аас болсон. Бид гарч ирээд тэрийг нь засах гэж үйлээ үзэж байна гэдэг. Өмнөх засагт өөрсдөө Шадар сайд, Сангийн болон  Зам тээврийн сайд байснаа мартчихсан юм уу. Ингэж болохгүй. 1990 онд эд нар Засгийн газар байгуулсан. Тэгэхэд Д.Бямбасүрэн МАХН-ын харьяалалтай л байсан болохоос сэтгэл нь аль хэдийнэ АН-даа орчихсон байсан. Хоёр шадар сайд нь мөн л тэднийх. 1992 онд картын бараатай сонгуульд өрсөлдсөн. 1996 онд П.Жасрай агсан арай гэж картын бараанаас гаргаж нийгэм, эдийн засаг жаахан урагшлах гэж байхад 1996 онд тэд Засгийн газар байгуулсан. 1996 оны арванхоёрдугаар сард Ард банкийг татан буулгаад Сэргээн босголтын банк байгуулан бүх мөнгөө тийш нь байршуулсан. Өрийг нь өөр газар шилжүүлж цэвэр банк байгуулж авчихаад хоёр жилийн дараа бүгдийг нь дампууруулаад дуусгасан. 2000 онд цалингаа ч тавьж өгч чадахгүй байсан. Шинэчлэлийн Засгийн газар эрх бариад жилийнх нь ойн дээр эдийн засгийн хямрал болж байна. Монголтой эдийн засгийн харилцаатай гэж дээр хэлсэн орнуудын эдийн засаг савалгаагүй байхад манайх ийм байдалд хүрлээ. Энэ чинь юу болж байгаа юм. Жолоогүй нийгэм бий болчихоод байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод байгаа. Ингэлээ гээд гадны хөрөнгө оруулагчид эргэж ирэх үү?

-Монголчууд хууль гаргах нэг асуудал. Энэ их хөрөнгө оруулалт чинь хуучин хуулийн хүрээнд хэрэгжиж байсан. Одоо монголчууд Хөрөнгө оруулалтын хууль гэж 1000 гоё хууль батлаад гадныхан хошуураад ирэх-гүй. 2012 оны хуулиа хүчингүй болгосон байна. Буцаад оръё гэх үү. Тэд цэцэрлэгийн хүүхдүүд биш. Итгэл нэг алдарвал урт хугацаанд алдардаг. Би 1994 онд П.Очирбатыг Энэтхэгт дагаж явж байснаа ярьсан нь тохиолд-лоор хэлсэн зүйл огт биш. Хуулийнх нь орчинг бий болгох гэж, итгэлийг бий болгох гэж 20-иод жил явжээ. Харилцан ойлголцлыг бий болгох гэж зүдэрсэн байна. “Чалко”-д мянга сайхан хууль яриад итгэх үү. Итгэлийг ямар ч хуулиар авч ирдэггүй юм. Хичнээн сайхан хууль баталсан гэж яриад хиртэй, гомдсон сэтгэлээр тэд хүлээж авна. Түүнээс биш хуулийг гаргаж болноо. Тэр хууль ямар эрсдэл дагуулах вэ гэдгийг санах хэрэгтэй.

Оросууд бензинийхээ үнийг нэмлээ. Хуучин “Евро 2” гэсэн бензинээ “Евро 3” болгосон. “Евро 2” гэдэг нь октан ихтэй хуучнаар 76 бензин байхгүй юу. Түүнийгээ үйлдвэрлэхээ болиод “Евро 3” бензин үйлдвэрлээд эхлэхээр зардал ихтэй болохоор үнэ нь нэмэгдэж байгаа юм. Хуучин 76 байсан бензин 92 болж байна гэсэн үг. Тэгэхээр хойд айл үнээ нэмдэг юм байгаа биз дээ. Бид ийм юм хийсэн гээд элчин сайд нь зарлачихаад байхад Засаг барьж буй нөхөд хойд айл үнээ нэмээгүй гэж худлаа хэлээд байх юм. Ингэж болохгүй. Самалёнка гээд элчин сайдынх нь ярилцлага хүртэл надад байж байна. “Бид үнээ нэмсэн. Та нар зах зээлинхээ зарчмаар дэлхийд чанартай бензинийг нэмэгдсэн үнээр авнаа. Бид үнийн хөнгөлөлт хийж чадахгүй” гээд байхад манайхан үгүй гээд байх юм. Сүүлийн үед засагийнхан эрчимтэй худлаа ярьж эхэллээ. Саяхан УИХ-ын дарга Блүүмберг телевизэд ярилцлага өгч байна. Орон сууцны чинь үнэ найман хувийн зээлнээс чинь хойш нэмэгдчихлээ. Одоо яах вэ гэхэд “Энэ жил битгий байр худалдаж ав. Ирэх жил каниверийн байр худалдаж ав”  гэсэн.  Байшин үйлдвэрлэдэг кониверийн систем гэж дэлхийд байдаггүй л байхгүй юу.

-Кониверийн систем гэж юу вэ?

-Мэдэхгүй. Бүх газар л байшин барь гээд байгаа юм уу. Конвейрээр байшин барьдаг гэж би лав дуулаагүй юм байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу байсан. Энэ нь ам.долларын савалгаа орон сууцны савалгааг бий болгож байгаа нэг хөшүүрэг нь яах аргагүй мөн. Ирэх жил кониверийн байранд ор гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Өмнө нь олон барилга баригдаад эхэлсэн. Одоо ч гэсэн болсон болоогүй барилга баригдаж л байна. Эдгээрийг яах юм. УИХ-ын дарга ийм хариуцлагагүй байж болох¬гүй шүү дээ. Өнөө мар-гаашийн хооронд худлаа ярьж байхад нөгөөдөр ертөнц сөнөсөн ч хамаагүй гэж бодох хүмүүс байна. Ингэж болохгүй. Импорт Хятадын хараанд байхад юанийн ханш өсөөд эхэллээ. Өмнө нь 220 төгрөг байсан юань өнөөдөр 270 болчихлоо. Урагшаа гараад наймаа хийх гэхээр олсон бүх ашиг чинь үнийн зөрөөндөө үхэж байна.

-МАН-ын залуу гишүүд сонгуульд тав да¬раалж ялагдсан намаа шинэчилж, удирдлагууддаа хариуцлага тооцох тухай яриад ч дийлэхгүй байгаа. МАН-ын хууччуул үнэхээр шинэчлэлийг эсэргүүцээд байна уу эсвэл  залуусаа дэмждэггүй юм уу?

-Зөндөө л шинэчлэл ярьдаг хүмүүс байдаг. Ардчилсан нам ч гэсэн шинэчлэл ярьж л байсан. Одоо Шинэчлэлийн Засгийн газар гээч ямар амьтан гарч ирчихээд юу болгож байгааг нь харж л байгаа биз дээ. Шинэчлэл ярьдаг болгон сайн байдаг юм биш. Магадгүй хамгийн хорлонтой, хамгийн хуучинсаг хүмүүс шинэчлэл ярьж байж мэднэ.

Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр шинэчлэл хийгээд гоё болчихдог байсан бол нэг жилийн хугацаанд гоё болох л байлаа. Гоё болохгүй л байгаа биз дээ. Түүнтэй агаар нэгэн зүйл МАН-д явагдаж байгаа юм биш үү. Сонгуульд ялагдсан тал дээр хариуцлага хүлээ гэдэг дээр нь ярьж байгаа нь зөв. Манай нам дүрмэндээ ялагдвал явнаа гээд биччихсэн байдаг юм биш үү. Намын их хурлаа хийх нь ойлгомжтой. Тэр богинохон хугацаанд элдэв балай юм ярьж өөрийнхөө дээлийг урах ямар хэрэг байна. Одоо МАН, АН хоёр аль нь ч ялгаагүй шинэчлэл ярьсаар байгаад дээлээ ураад дууслаа. Өнөө бөөгийн цамын өмсгөл шиг л болчихлоо. Өөрийнхөө дээлийг зулгаагаад болохгүй бол салаад явчихдаг байдал ганцхан МАН-д бус АН-д ч байдаг. Эцэстээ хэн, юу хожих юм. Хоёр томоохон улс төрийн хүчин шиг улс төрийн хүчин ахиж монголд гарч ирэхгүй. Энэ чинь түүхэн сорилгоор бий болчихсон юм. МАН, АН аль нь ч ялгаагүй. Дээрх хоёр нам байхгүй болоод шинэ нам гарч ирээд Монголыг сайхан авч явна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Эхсүл ахиад нэг “Эрэл”-ийн Эрдэнэбат л гарч ирнэ биз.

Түүхийн ийм өндөр ач холбогдолтой хоёр нам бие биенээ хэм¬лээд байхаа болих хэрэгтэй. Намуу¬дын дотроос мөн шинэ баатрууд тодрон гарч ирж байна. Имй байж болох уу. Энэ хоёр нам ийм олиггүй байхад улс яаж хөгжих юм. Төр гэдэг юм нь яаж явах юм. Явахгүй шүү дээ. АН нь ч гэж АН. МАН нь ч гэж МАН. Харилцан зодолдоод байж байх юм. Дотроос нь хүүхдүүд нь аав, ээжийгээ зодоод байдаг. Ийм л зүйл болж байна.

МАН-ыг таван удаагийн сонгуульд ялагдлаа л гэх юм. Тэгвэл МАН 10 жил босоо байсны хувьд гавьяаг нь хэн хүртэх юм. Тэр хугацаанд энэ шинэчлэл хийнэ гээд байгаа хүмүүс хэн байгаад хэн болсон юм гээд ярьвал их зүйлийг ярьж болно.

МАН-д жигүүр гарч ирээд намд хэрэгтэй юм юу хийсэн гэж. Бүгд албан тушаал аваад л арилцгаасан. АН-ынхан ч мөн адил. МҮШН гэж байгуулаад тэр намд нь харьяалагддаг хүмүүс нь МАН-тай нийлж засаг байгуулаад ганц, хоёр хүн сайд болоод АН-ын шинэчлэл дууссан. Ийм шинэчлэлийн Монголын ард түмэн хүсээд байгаа юм уу. Шинэчилье гэвэл эхлээд урвагчдыг улс төрөөс шахаж гаргах систем бий болгох хэрэгтэй.

-Урвагч гэдгийг нь яаж мэднэ гэж. Хүн бүр л энхийн цагаан тагтаа гэж өөрсдийгөө танилцуулдаг…

-УИХ-аар дүүрэн урвагчид бай¬гааг харахгүй байна уу. Засаг дотор чинь өч төчнөөн хүн байна. Эх орноосоо урваагүй гэж өөрсдийгөө өмгөөлөөд байгаа болохоос өчигдөрхөн МАН шиг нам байхгүй гээд байсан хүмүүс өнөөдөр АН-д оро¬хыг урвалт биш гэх үү. Ийм хүмүүс ардын төрийг гадныханд худал¬дахыг үгүйсгэх аргагүй. Чингэсийн үед Жамух гэж урвагч байна. Найз нь Их Монголыг байгуулах гэж байхад нь эсрэг байсан. Урвагчдыг барьж ирэн ууцыг нь хугалдаг байхаа. Энэ соёлтой ертөнцөд ууцыг нь хугалах нь хаашаа юм. Харин улс төрийн орон зай л өгөхгүй байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ шинэчлэл болно. Хоёрдугаарт төрд алба хашиж байхдаа хулгай луйвраас хол байх хэрэгтэй. Энэ хүмүүс тэгж чадах юм уу. Тэгж чадаагүй шүү дээ. Тендерээс хол байх хэрэгтэй. Тендерээс хол байх чадварыг эзэмших хэрэгтэй. Арван жил сайд хийсэн хүн ярьж байна шүү.

-Яаж хол байна гэж?

-Тендертэй холбоотой хүмүүс¬тэй уулзахгүй байх хэрэгтэй. На¬майг сайд байхад тийм тендерт оролцон буудлиуллаа гэсэн хэл ам гарч байсангүй.  Учир нь би хол явдаг байсан. Идэж байгаа хоолноосоо битгий хулгай хийж бай л даа. Энэ хүмүүс тэгж чадах юм уу. МАН-ын шинэчлэл хийнэ гээд байгаа асуудал чинь ардын төрийн асуудал болчихдог юм. Ардчилсан намын алдаа ардын төрийн алдаа болж хувирдаг. Үүний гор нь гараад эхэлчихлээ. Өчигдөр чи гадагшаа явахдаа 100 ам.доллар авдаг байсан бол өнөөдөр үнэ өссөнөөс болж 80 ам.доллар л авна гэсэн үг. Хуучинсаг гэж тооцсон болгон хуучин байдаггүй. Одоо засгийг большевик аргаар авч явж байна. Жишээ нь О.Магнай гэж үнэ тогтоо¬дог нөхөр бий болчихлоо. Бусад орнуудад энэ чинь инээдэм, ханиа¬дам болно. Коммунист ганцхан намтай хятад улс хүртэл тэгэхгүй байна. Гэтэл манайх чадаад байх юм. Засгийн эрх баригчид О.Магнайгаар дамжуулан бүх юмны үнийг тогтоодог болсон. ШӨХТГ үнэ тогтоодог газар биш. Өнөө маргаашийг аргацаасан улс төрийн ашиг харсан большвик, коммунист арга нь хэт түрэмгий байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл АН-ын хүмүүсийг балиашигладаг. Монгол чөлөөт хэвлэлгүй болсон. Би 2006 онд Их хурлын даргаас бууж байхад гуравхан зүйл хэлсэн. Түүний нэг нь “Монголд чөлөөт хэвлэл үгүй боллоо” гэсэн юм. Өнөөдөр шударга хэвлэл мэдээл¬лийн хэрэгсэл үгүй болсон. Бүгдийг нь эрх баригчид худалдаж авсан.

Э.ЭНХБОЛД Ч.АННА

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • taij (September 03, 2013 5:36:55 pm )

    vnen l yum helj bna da AN ch arai l arai bna shv odoo ogcroh cag ni bolson namchirhaad bgaa bol AN dotroosoo chadbartai hvmvvs gargaad ahiad zsgiin gazar bguulal da tiim chadbartai hvn bga yu YAMAR CH CHADBAR bhgvi hooson tolgoitoi YAMAAnuud YAMAAnd mongo ogohoos oor uhaan bhgvi MALNUUD

  • DORJ (September 03, 2013 7:20:11 pm )

    URD NI ENE HUN TOR BARIJ BAIGAAGUI HUN YUMUU.GARGAAD UZWEL YASIIM HUUHDUUDEE.

  • ард (September 03, 2013 7:20:56 pm )

    энэ өөрөө насаараа төрийн хоол цусалсан хулгайч өөрөө юу амжуулсын халхын шоронг л дүүргэсэн байх даа. МАН-ыг мэдэх ч үгүй юм байна за. байгуулсан нийгэмээ харчаасай мэнгэтэй залуу. тэнгэрийн амьдралаар амьдарсаар байгаад ард түмнээ мэдрэхээ байсан ихэс дээдэс.

    • sanal (September 04, 2013 1:05:01 am )

      Sanal niilj bn amjilt

  • zochin (September 03, 2013 7:57:36 pm )

    Ene uuruu haanaas garch irsen hun be gudamjind ard tumen l baidag tghr ene uvs gudamjnaas garsan bj taarah uu bi eruusuu oilgohgui um tailbarlah hun bnu …

  • dorlig (September 03, 2013 8:04:28 pm )

    тэнэг мулгуу хэруул хийхээс хэтзрдэггуй их мэдэгч зоног увс

  • mongol (September 03, 2013 8:14:16 pm )

    eren zuv yarij bna hamtarch zasgiin gazar bairchihaad muulah bas muuhai shuu AN nam odoo eren ene huiliudaa duraarai soilood baidag goriig amsaa bailgui dee ene heden 76 gishuun uls ornoo gej bodog bgaa bol jisheem hyatadiin bodlogiig sudlaach yaaj hugjij bgaag neeh ih do****iin huiramtalatai bolchihson yum shig tomrood uul uurhain huilaar oroldood baisan.odoo hen mongold hurung oruulah ve dee 76 uursduu zoiruilj huil gargaad baidag yum uuu

  • (September 03, 2013 8:43:41 pm )

    тэнэг ****** дүрвэд үхээгүй л байна уу

  • Turiin tuiuu ogotono (September 03, 2013 9:18:21 pm )

    Taniig xuuliin said baixad baisan tsagdaa xuurxuu bolson ajilaa meddeg chadbarlagxumuusiig yanz buriin ner xoch uguud ****uulsan gemt xereg gaarlaa caidiinxaa ugend oroxoo baisan ixmedeggh narix bolson daraa ni irj caijruulax gej xund bolson

  • Anonymous (September 03, 2013 9:30:03 pm )

    tvvniig said baihad M.A.N-n han builsan ogtono shig bailaa odoo tsag uur bolj barigdaj nvdii bulai bolj bn herwee ene nuhur ter vedee yrij bga shigee shudrga baij chadsan bol odoo haanaas M.A.N -nhan olnooroo hiisen herge ni barigdah bilee Nym dorjiin saihan hudal yriand itgehee boliod bga shvvdee Uwsiinnhan ni hvrtel svvldee itgehee bolij svvliin 2 songuulid tvvnii nam ylagdsan shvvdee chamaag shudrga vnenii tuhai vlger yrihaar ineed hvreh vum bn shvvdee odoo boli duugvi ywbal ongoond orhgvi shvvdee gej zuwilie

  • БАТБАЯР (September 03, 2013 10:08:48 pm )

    Нямдорж МИАТ-ын луйварчдыг хамга******** гээд чадаагүй дээ бачуурч байна, тэгээд ч МИАТ-ын луйвраас далдуур хувь хүртдэг нь хэнд ч тодорхой гэдэг шүү дээ.

  • Равдан (September 03, 2013 11:16:55 pm )

    энэ хэруулч их мэдээч одоо гэртээ сууж ач зээгээ харсан шиг суугаасай монголын улс торд хор найруулж тэр найруулсан хороороо хооллож 20 жил болжээ одоо тэр хорондоо оороо хордох биздээ

  • Gundalai (September 04, 2013 3:02:30 am )

    Zaisan dahi Tansag zeregleliin bairiig 300 myangaar tureeselj suudag ni gaihaltai. avilgal bish geed bgaa yumdaa. bi ter bairand ni suuh yumsan.

  • Anonymous (September 04, 2013 8:16:22 am )

    Зөв л хэлсэн байна аа. Улс төрд байх ёстой хүн дээ. Тэгээд ч улс төр ч иймэрхүү хатуу хахир ******тай байх нь зүгээрээ. Тэр байшин сав яадий нэг их эмзэглээд байх асуудал биш. Таныг дэмжиж байна аа.

  • niislelhvv (September 04, 2013 8:55:25 am )

    hehe nyamka ah yag vnen helj baaa uuriih n esreg abilgachdiin esreg jagsaj yabsan hvmvvsiig ard tvmen turd gargatsan chin odoo ehneesee barigdaad baitsaagdaad irsen chin svvldee uruu barigdaj baitsaagdah oirtood irheer neereel gaudamjind yabsan hvmvvsiig turd gargasanii gor vnheer garch ehelj bgaadaa zaaz hvleejil baiydaa taniig kkk

  • зочин (September 04, 2013 9:18:07 am )

    Алт шиг үнэн үг ярьжээ. Даанч Монголчуудаа улсаа бодохгүй байгаа улс төржсөн хэт нэг талыг барьсан энэ байдлаасаа салийл даа .Гүрэн монголчуудаа сэрцгээе

  • Anonymous (September 04, 2013 9:22:17 am )

    Durwud t***** amid baisiinmuu haha kuzna biz chi muu

  • ah ni (September 04, 2013 9:23:26 am )

    Unen l yum yarisan baina. AN arai l bishee. 2 solguulid 2 uuland ni AN demjsen buruu baij.

  • Иргэн (September 04, 2013 9:54:04 am )

    Ene uls tor gedeg xamgiin adgiin ****ruud l hooloo olj iddeg zavaan yumnaas xol baix yum san…

  • зочин (September 04, 2013 10:22:07 am )

    Нямдорж үнэн үг хэлдэг шүү дээ. АН төр барих болгондоо хоосруулж байх яасан хувхай гартай юм бэ. Одоо яаж ч байсан ард түмэн бидний хийсэн сонголт шүү дээ. Ардчилсан намд санал өгсөн хүмүүс өөртөө л гомдохоос биш яах вэ дээ

  • Зочин (September 04, 2013 10:34:48 am )

    Нямкаа улс төрөөс зайлбал Монголын төр нэг цэгцэрнэ дээ

  • зочин (September 04, 2013 11:55:12 am )

    Zov helsen bna

  • tenger (September 04, 2013 11:58:31 am )

    nyamdorj uuruu mongoliin turd shurgasan bohir HOG.

  • Anonymous (September 04, 2013 12:00:51 pm )

    hugshin togtsog ****bal taarna….

  • Anonymous (September 04, 2013 1:22:03 pm )

    Хорлонтой хожоонтой уг хэлжээ Баянсэлэнгэ болон бусад олон гишуудээ дайруулж хэлжээ оороо нэг их елит гаралтай амьтан юм байх даа зайлуул унэхээр хэлж байгаа уг усэг хуртэл зэвуун цаана л нэг оорийгээ мундаг сурхий амьтан болгож харагдуулах гэснээс ард тумний толоо юу 20 жил торийн хоол цусалчихаад юу бутээсэн амьтан бэ чи бусдыг талцуулж ******далцуулж туугээрээ бах таваа хангаж туунээс усэрсэн очоор хооллож ирсэн хун ******тай дорвод доо чи улс тор хэруулгуйгээр амьдарах чадваргуй дорой амьтан доо

  • хөх монгол (September 04, 2013 1:47:48 pm )

    Ц.Нямдорж бол МОНГОЛ ТӨРД хэрэгтэй хүний нэг мөн. Гашуун ч гэсэн ҮНЭН үгтэй УЛС ТӨРЧ билээ. НЯМДОРЖ,ЛҮНДЭЭЖАНЦАН, БАЯРТСАЙХАН Н.ЭНХБОЛД … сгээд олон олон аавын хүүхдүүд МОНГОЛ ОРОНД минь бий юмсан.

  • zuv shd (September 04, 2013 2:05:12 pm )

    zuv l ug xelsen bn, demjij bn an arai l denduu bn… ogtsorvol taarna, magnai gj dux bn,

  • зочин (September 04, 2013 3:14:30 pm )

    Маш зөв ярилцлага байна. Үүнд сэтгэгдэл бичигчид бүү цэцэрхээч. Та нар өөрсдөө жинхэнэ **************ууд бн. Муусайн далдаганууруудаа. Эдийн засаг хямарсан гэдэг нь өдрөөс өдөрт мэдэгдэж байна шүү ард түмэн минь

    • Ардын нам сөнөтүгэй (September 08, 2013 12:15:17 pm )

      Нямдорж ********, Монголыг шоронжуулсан гөлөг

  • zochin (September 04, 2013 3:20:29 pm )

    nyamka oron dotroo z***an huulia yahiin be hujaa nar chini huleegeel bna yagaav nuguu hil damansan nuurs gargah konveiroo

  • zochin (September 04, 2013 3:23:00 pm )

    mgliin ard tumniig ** gej bodson mgliin tord shurgalsan huvalz

  • Нэррох (September 04, 2013 3:46:04 pm )

    Гашуун ч гэсэн унэн уг хэлжээ ? Унэн уг сонсоход дандаа хэцуу л байдаг биз дээ

  • ganga (September 04, 2013 4:04:42 pm )

    bh uedee uch hiigeegui chadaagui eswel chadahiig huseegui nuhur umuur ch demjij bgaa nuhud ni uur hilen tsuhal ihtei garuud bna iimerhuu ***uduus hurdan s**** umsan daa gehdee uuchilaarai niigem ard tumend heregtei sabaruudaas daan ylanguya uls turuus

  • Anonymous (September 04, 2013 5:12:13 pm )

    tm shuu. aliv yumand es zui medleg chadvar turshlaga gj yum heregtei .unen ug heljee.

  • zochin (September 04, 2013 5:33:31 pm )

    үнэн дээ даан ч үнэн үгэнд үхэр өшөөтэй болохоор янз бүрийн нэр хоч өгөөд л монголчууд нэг нэгнийгээ хорлоод байх юм

  • иргэн (September 04, 2013 6:00:54 pm )

    Ишш Нямка минь больж үз дээ одоо. Та нар тэр олон жил төрийг барьчихаад Монголын эдийн засаг, улс төрийн амьдралыг яаж сүйрүүлснийг мартахгүй шүү, нэг л их том ярьсан хүн та нар төр барьж байхдаа гийгүүлэхгүй яасан юм бэ, та нарын үед Монгол яагаад өөдлөөгүй юм бэ. Нэг жил л ажиллаж байгаа засгийг ингэж дайраад юу гэхэв дээ, өөрсдөө хийж чадаагүй шүү гэдгийг хатуу сана… Жишээ нь нийслэл хот танайхны засаглаж байснаас хамаагүй илүү хөгжиж эхэллээ. Наад зах нь гудамжаар алхахад хүртэл цэцэгс алаглаад, олон уулзвар гарц нээгээд арай л өөр ажиллаж байна. Битгий худлаа бурж бай…

  • 2013 (September 05, 2013 10:58:57 am )

    ард түмний амьдрал улам бүр дордож байна. ард түмэн элгээрээ мөлхлөө шүү дээ. иргэдийнхээ амьдралтай нэг танилцаад үзээч. өөрсдийнхөө амьдралтай адилхан байгаа гэж эндүүрээд байгаа юм биш биз. бүх юмны үнэ өсөөд. үнэхээр бүрхэг болж байна.

  • Classroom Uniforms 54913 princess seam jumper (February 19, 2014 3:39:43 am )

    English not my native language.I’ve been exploring for a little bit for any high-quality articles or blog posts in this sort of area . Exploring in Yahoo I finally stumbled upon this website. Studying this info So i am glad to s*** that I have a very just right uncanny feeling I discovered just what I needed. I so much indubitably will make sure to don’t overlook this website and provides it a glance regularly.

  • Viagra (February 19, 2014 5:00:04 am )

    Okay so I have two blogs, one with blogger and one with wordpress, both have the same content. However, no one is visiting my blogger site, while people are visiting the wordpress one. How can I increase traffic on the blogger site?.

  • marmaris transfers (February 19, 2014 5:25:39 am )

    The next time I read a blog, Hopefully it won’t disappoint me just as much as this particular one. I mean, Yes, it was my choice to read through, nonetheless I actually thought you would probably have something useful to say. All I hear is a bunch of whining about something that you could possibly fix if you were not too busy searching for attention.

  • DUI (February 19, 2014 7:39:12 am )

    Hello, I do believe your blog may be having browser compatibility problems. When I look at your blog in Safari, it looks fine ***ever when opening in I.E., it has some overlapping issues. I merely wanted to give you a quick heads up! Other than that, fantastic blog!

  • Reviews (February 19, 2014 10:28:46 am )

    Everything is very open with a clear description of the issues. It was truly informative. Your site is useful. Thank you for ***ring!

antalya rent a car