ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус холбооны зүгээс багш нартайгаа болон удирдлагуудтайгаа ойлголцох гэж оролдсон боловч ямар ч үр дүнд хүрээгүй ажээ. Тэдэнд өгдөг хариу нь та нарын санал бодол чухал биш гэж хэлдэг байна.
Тэд хэлэхдээ “Борооны дусаал туссан, өвөлдөө хүйтэн оюутнууд гадуур хувцастайгаа хичээлдээ суудаг. Бидэнд яг ямар учраас төлбөр нэмэгдэж байгаа талаар тайлбар өгөхгүй, инфляцитай холбоотой гэдэг. Мөн тоног төхөөрөмж шинээр нэмэгдүүлж байгаа гэсэн. Гэтэл тэр нь 10 хувиар ч нэмэгдээгүй байгаа юм, бодит байдал дээрээ. Оюутны дотуур байрны үнэ 200 мянган төгрөг байсан бол одоо 500 мянган төгрөг болтлоо нэмэгдсэн. Сургуулийн төлбөр 15 хувиар нэмэгдсэн байдалтай байна. Анхны төлбөрөөсөө одоо байгаа төлбөр нь 46 хувь болтлоо нэмэгдсэн. Сурах орчинтойгоо уялдуулж байж, төлбөрөө нэмэх хэрэгтэй. Бидний саналыг авч хэлэлцэхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжих болно” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочинзочин (September 03, 2013 3:21:16 pm )
дарга нартайгаа зөрчилдвөл сайн юманд хүрэхгүй тийм нийгэмд бид амьдарч байна. яагаад гэвэл тэдэнд хэлбэл чи зайл л гэнэ. соц нийгмийн үед нам гэдэг хүчирхэг байгууллага хүний төлөө байж одоо устаж. тийм учраас л дарга нар ингэж онгирч байгаа юм даа
1 Comment