antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 17 comments

В.Мөнх-Эрдэнэ: С.Зориг агсны гэр бүлийнхэн хандаагүй тохиолдолд бид дур мэдэн мөрдөх боломж байхгүй

нийтлэсэн Admin

3b3ba64272ef10f1dc01ae39705b9332e80419df-300x336“Монголын ирээдүй  12-15 жилийн дотор, ялангуяа сэтгүүлзүйн салбарын төгс ардчилал хөгжих шатандаа дэвшинэ…”

Монголчууд бид нэг үе Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг шимтэн үздэг байсан бол манай уран бүтээлчид энэ нэвтрүүлгийг эх орондоо хийдэг болоод таван ч цувралыг ардаа орхиж, хэдийн “Зөн билгийн тулаан-6”-ын зураг авалт эхэлчихсэн байна. Саяхан тус нэвтрүүлгийн үе үеийн шилдэг оролцогчдын оролцсон “Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлгийг хийж дуусаад байга аж. Уг нэвтрүүлгийн хүчтэй оролцогч “Зөн билгийн тулаан-5”-ын ялагч, залуухан зөн билэгч В.Мөнх-Эрдэнэтэй нэвтрүүлгийн зураг авалтын дараа уулзаж ярилцсан юм. Тэрээр биднийг “Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн үеэр нас барсан хүүгийн сүнсийг ээжтэй нь уулзуулан бишрүүлж байсныг та санаж байгаа байх.

-Таны оролцсон “Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлэг нийгэмд нэлээд шуугиан тарина гэж яригдаад байна?
-Ерөнхийдөө нэвтрүүлэг дуусчихсан байгаа. Зураг авалт нь нэлээд өргөн далайцтай болж өнгөрсөн. Яагаад гэхээр Сэлэнгэ, Дорнод, Хэнтий гэх мэтчилэн монголын хязгаар нутгуудаар явж, байгалийн гамшгуудтай багагүй тааралдаж байлаа. Хамгийн гол нь их том хэрэг болсон хэргийн газарт очиж, ар гэрийнхэнтэй нь уулзах гэх мэтээр өргөн хэмжээнд болсон. Тулаан гэдгийг бодвол мөрдлөг гэдэг утгаараа их ачаалалтай, шөнө өдөргүй нойр, хоолгүй явах тохиолдол гарч байсан. Ямар ч байсан үр дүн гарсан гэдэгт баяртай байгаа. Одоо нэвтрүүлэг дуусчихсан.

-Мөрдлөг гэдэг утгаараа хүнд хэргүүд дээр ажилласан байх. Жишээлбэл манайд гарсан  учир битүүлэг хэргүүдээс С. Зориг агсны хэрэг орсон уу?-Улс төрийн хэрэг гэдэг утгаараа миний зүгээс өөрөө дур мэдэн үзэх боломжгүй.  Мэдээж гэр бүлийнх нь хүмүүс санал тавиад манай “Зөн билгийн академи”-ийн удирдлагуудтай холбоо тогтоож, ярилцаж байж албан ёсны байдалтай болно. Тэгэхээр тэр хүний талаас одоохондоо санал тавиагүй байна. Түүнээс бид өөрсдөө үүнийг мөрдөх боломж байхгүй.

-Ямар хэргүүд дээр ажиллав. Сонирхуулбал?
-Сэлэнгийн Хөтөлд модноос дүүжлүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон байдаг. Тэнд нь машины хээ ч үлдсэн гэх юмуу, ямар нэг асуудалтай хэрэг байсан л даа. Ерөнхийдөө Сэлэнгийн цагдаагаас мөрдөөд дорвитой үр дүнд хүрдэггүй. Улсын мөрдөн байцаах руу шилжүүлье гэхээр Сэлэнгээс шилжүүлдэггүй. Хоёр, гурван жил болчихсон гээд хэргийг нь хаачихсан хэрэг байсан юм. Мөн дээрээс нь Алтны уурхайн карьер дээр зүв зүгээр байсан хүн мотоцикльтойгоо очоод хоёр, гурван жил алга болчихсон хэрэг байсан. Ерөнхийдөө хүн амины л хэрэг дээр ажилласан.

-Хэрэг дээр ажиллана гэхээр хэрэгтнийг л олно гэсэн үг үү. Ямар хэргүүдийг илрүүлсэн бол?
-Зуун хувь гэх нь юу юм. Гэхдээ ямар ч байсан үр дүн гарсан. Жишээ нь түрүүнд ярьсан Сэлэнгийн хэргийг дахин мөрдөхөөр болсон. Прокурорынх нь газрын дэд дарга нь авч үзээд хавтаст хэргийг нь нээгээд, Улаанбаатар хот руу шилжүүлээд ажиллахаар болсон. Бүр саяхан над дээр гэр бүлийнхэн нь ирж уулзсан.  Ерөнхийдөө хүмүүсийн төлөвлөж, бодож байсан юмыг манай “Зөн билгийн академи”-ийн үе үеийн шилдэг оролцогчид хэлээд өгсөн байх гэж бодож байна.  Цаад хүмүүсийн хүсч байсан зүйлийг ч хэлсэн. Бидний хэлсэн зүйлүүд оносон алдсныг нь сайн мэдэхгүй байна л даа. Тухайн үедээ биш дараа нь мэдэгдэх байх. Одоо зураг авалт дуусаад сар ч болоогүй байна.

-“Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлэгт ялагч гэж байх уу, аль эсвэл зүгээр л буяны үйлс үү?
-Нэг ёсны буяны үйлс юм. Тийм учраас нэг их байр эзлүүлнэ гэсэн юм байхгүй. Бидний хооронд өрсөлдөөн байхгүй. Нийцдэг хүмүүстэйгээ хамт үзэх тохиолдол ч гарч байсан. “Зөн билгийн тулаан 3”-ын ялагч н.Доржханд, шилдэг оролцогч н. Мягмаржулаан, н.Өүлэн удган бид хэд явсан. Дөрвөн л хүн байсан даа. “Зөн билгийн тулаан”-ны цуврал нь 5 байсан. Тэгээд “Зөн билгийн тулаан”-ы нэгээс хүн ороогүй, хоёроос хойшхи бүх шатнаас нэг нэг төлөөлөл орсон.

-Өөрийн тань хувьд “Зөн билгийн мөрдлөг”-т оролцоход “Зөн билгийн тулаан”-аас ямар санагдсан бэ. Энэ нэвтрүүлэгт сүнстэй харьцах асуудал бишгүй л байсан байх?
-Нэг хоёр л байсан. Хэнтийн нутгаар явж байхад зам нь их салаалдаг юм байна лээ. Тэгээд шөнө төөрөх тохиолдол их гарсан. Тэнд ч бас зөн билгээ ашиглаж л явлаа. Ер нь жаахан ачааллын дунд байсан. Сэлэнгэ рүү явсан хэрэг дээр сүнс нь яг миний дэргэд ирээд яриад, би бүр хүн гэдэг сэдлээрээ маш их эмзэглэж нулимс унагасан. Тэр мөчийг тэмцээний бичлэгт оруулаагүй. Бүр зүрх сэтгэлээсээ уйлж байсан. Тэр үед их сэмэрч явсан. Ер нь бөөгийн үйл гэдэг нэрийн цаана сэтгэлийн их тэвчээр байдгийг их ойлгож авч байна. Алтны уурхайд очиж хүн хайхад Монгол нутаг минь элэг эмтэрмээр болсныг анзаарсан. Тэр газар бөөлж байхдаа хүртэл сэтгэл санаа зовниж, шимширч  байлаа. Хурдны морь уралдах гэж төрсөн гэдэг шиг бөө хүн цаанаасаа түүний дайны ачааллыг даах чадвартай байх ёстой болохоор би гайгүй байсан гэж хэлнэ. Хэцүү юм гэвэл тэр л байсан.

-Хамгийн өрөвдөлтэй ямар хэрэг байв?
-Сэлэнгэд очсон хэрэг байсан. Яагаад гэхээр талийгаачийн төрсөн ах, ээж хоёр нь байсан. Энэ хэргийг мөрдлөгөөс аль гурван сарын өмнө би өөрөө үзэж байсан.  Тэгээд энэ нэвтрүүлэгт тэр хэрэг орж байгаад би их баярласан. Яагаад гэхээр гэрийнхэн нь В.Мөнх-Эрдэнэ зайрангаар өмнө нь үзүүлж байсан. Энэ хэргийг үзүүлээд сэтгэл их хангалуун байсан гэсэн. Энэ хэргийг өмнө нь үзэж байсан болохоор надад их ойр байсан. Хамгийн гол нь би ч мөн ахтай, ээжтэй гэдгээрээ маш хэцүү нь тэр л байсан. Сэтгэл үнэхээр шимширч байсан. Тэр дугаарыг үзсэн хүмүүс байвал мэдэж байгаа байх.

-Хэргийн газар дээр ажиллаж байхад өөрт чинь тэр хэргийн мэдээлэл яаж ирдэг вэ?
-Бөө болгон янз янз л даа. Нэг ёсны ур чадвар. Миний хувьд нэг юм нөмрөөд  авдаг. Мэдээж ухаанаа төвлөрүүлж онгодтойгоо харьцана. Надад яг нүдэнд харагддаг. Дэргэд ирээд өөрийнхөө үгээр шивнэдэг. Тэр хүн яаж нас барсан яг тэр үед ямар үйл явдал байсан гэдгийг би сэтгэлээрээ мэдэрдэг. Ер нь хүнийн урьд болон хойдохыг хэлнэ гэдэг миний хувьд энгийн мэдрэмжээр мэдрэгддэг. Маш  тод. Жишээ нь өөрийн чинь хувьд уйлмаар байгаа юм шиг санагддаг. Энэ хүн яг л уйлах гээд байна даа гээд. Тэрийг нь бүр нарийн болгоод онгод тэнгэрээрээ лавшруулаад үзэхээр олон юм гараад ирдэг. Бүр нарийн үзэхэд нүдэнд тусна. Энэ мэтээр онгод оруулбал гайгүй. Оруулахгүй үзэхэд сэтгэлдээ их хүлээж авдаг.

-Сэдвээ жаахан өөрчилье. Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” аян өрнүүлээд байгаа. Таны хувьд үүнийг хэрхэн хүлээж авч байна. Хадгийг шатаах нь зөв үү?
-Миний хувьд Монгол хүн хадаг яндарыг эдийн дээд гэдэг утгаар нь хүндэтгэлийн үед хэрэглэж ирсэн. Хүн болгоны л ухамсарын асуудал. Тэгэхээр би наанатай цаанатай л хандаж байсан. Бүгдийг нь аваад хувхай хоосон болгох нь хаашаа юм. Яг цэгцлээд ямар байх хэмжээгээр нь байлгах хэрэгтэй гэж бодож байна. Өлгөх ёсоор нь өлгөснийг нь үлдээгээд, бусдыг нь устгасан нь зөв байсан юм болов уу гэж бодоод байгаа юм. Одоо ингээд авлаа гэхэд ирэх жил төдий дайны л юм болчихно. Тэрийг шатаахын оронд нийгэмд, хүмүүсийн ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Ийм үйлдлээрээ болохгүй байна шүү гэдэг юмыг хэлсэн байх л даа. Хадгийг шатаахдаа шар тос арцтай хийж байгаад шатаадаг. Чухам яаж шатаасан юм бол.

-Нэг үеээ бодвол монголчууд бөөг шүтэж эхэлж байна?
-Ингээд харахад хүмүүс одоо ямар хүн дээр очихоо өөрсдөө мэддэг болчихсон. Өнөөдөр хүмүүс юмны зөв бурууг мэддэг болчихож. Зөв буруу ярьж байгааг цэгнэдэг болчихсон байна. Тийм ч учраас бөө нар цэгцэрч байна. Ард түмэн өөрсдөө цэгцлээд байна. Зөв хүмүүс нь морь жил дээрээ шигшигдэн гарч ирээд, хонь жил дээр олон бөө гарч ирэхгүй байх.

“Тангараг өргөсөн эмч хүн гэдэг шиг, би тэнгэрт тангараг өргөсөн хүн…”

-Таныг шүтэж, уулзаж чадахгүй байгаа хүмүүст хандаад хэлэх үг байдаг байх?
-Би тангараг өргөсөн эмч хүн гэдэг шиг, тэнгэрт тангараг өргөсөн хүн. Би мундаг сайн гэдэг хийрхэл надад зохидоггүй. Хөх Мөнх тэнгэрийн дор хэц бариад дэлдэж байгаа зөв ухамсартай монгол хүн болгонтой адил хүн. Би онгодыг үнэ цэнээр цэгнэдэггүй. Ийм л болохоор монгол бөө үнэ цэнэтэй. Наян жил, найман сар, найман хоног бөөлсөн ч хамаагүй. Наян жил бөөлсөн хүний чадаагүй зүйлийг найман хоног бөөлсөн хүн хэлэх ч үе байдаг. Надад ч хэлж чадахгүй үе байна. Бас хүний хэлж чадаагүй зүйлийг хэлэх ч үе байна. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд өнөөдөр би олон түмэндээ тусалж байгаадаа баярладаг. Надад долоон хоногт үсээ ч угаах завгүй байх үе байдаг. Хүмүүсийн сайн сайхан аж байдлын төлөө, зовлон бэрхшээлийг хуваалцахын төлөө зүтгэж байгаа. Манай “Зөн билгийн академи” гэж байдаг. Хүмүүс сайн муутай л ярьдаг. Гэхдээ би бас гэрээрээ хувиараа үздэг. Ер нь гэрээр ч, академиар ч үзүүлж болно. Хүмүүс “Зөн билгийн академи” дээр очиход 25 мянган төгрөг авдаг гэдэг. Гэрээр ирж үзүүлж байгаа тохиолдолд би тэд эд гэж хэлдэггүй. Сэтгэлээрээ үздэг. “Зөн билгийн тулаан”-д түрүүлээд жил боллоо. Бөөлөөд зургаан жил болж байна. Хүний төлөө явж байгаа учраас надад ийм тийм гэж ханш тогтоох шаардлага байхгүй ээ. Өнөөдөр “Зөн билгийн тулаан 6” явж байна. Түүнээс мөн л сайхан хүн гарч ирээд үзээд явахад би баярлана. Би энд хүмүүсийн мэдэхгүй нэг юмыг ярья. Баттай эх сурвалж гэдгийг нь саяхан л мэдсэн. Монголын “Зөн билгийн тулаан”-д орсон хүн жаахан үнэ цэнэгүй байдаг. Монголчууд Оросын “Зөн билгийн тулаан”-ыг илүүд үзээд байдаг. Олны танил нэг хүн надад ярьсан. Боловсрол телевизийн захирал Орос руу очоод монголд яг ийм мундаг хүмүүсийг гаргая гээд санал тавихдаа мэдсэн гэсэн. Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг жүжиг тавьдаг гэнэ. Урьдчилсан байдлаар цаасан дээр гол гэсэн үгнүүдийг өгчихдөг. Тэгээд байр байдал дээр нь очиход метрийг нь тоймлоод өгдөг. Бараг түрүүлэх хүн нь эхлэхдээ мэдэгддэг гэсэн. Гэтэл манайх яадаг гэхээр биднийг бүгдийг нь нэг өрөөнд хориод, нэг нэгээр нь гаргаж бичлэгээ авчихаад шууд яв гэдэг. Тэгэхээр монголын “Зөн билгийн тулаан” үнэн гэдэг нь гоё. Хүмүүс үүнийг мэдээсэй гэж бодож би хэлж байна.

-Өөрөө ирээдүйг зөгнөдөг үү. Жишээбэл, Монгол яг одоогоор эдийн засгийн хямралтай байна. Энэ хэдий хугацаанд үргэлжлэх бол?
-Миний зүгээс баталгаатай хэдэн зүйлийг хэлмээр байна. Монгол улс цаг хугацаа өнгөрөх тусам залуужих болно. Энэ байдал бол түр зуурынх. Нэг хүний үзлээр хөгжихгүй. Алс хэтдээ Азидаа гайгүй оронд тооцогдож харагддаг шүү. Гэхдээ тэрийг би нэлээд өндөр настай болсон үедээ харах байх.

-Нууц биш бол саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн ялах нь харагдаж байсан уу?
-Миний Facebook рүү ордог хүмүүс мэдсэн байх. Жаахан зөрсөн байна лээ. Сая ерөнхийлөгч 50-иас жаахан илүү хувиар гарлаа. Би 60-аас дээш хувиар гарна гэсэн байсан юм. Маш итгэлтэй байсан. Би өнөөгийн Ерөнхийлөгчийг ялна гэж хэлсэн л дээ.

-Намбарын Энхбаярыг суллагдана гэж мэдэж байв уу?
-Ерөнхийдөө Н.Энхбаяр гэдэг хүнийг мэдэрч үзээгүй. Ямар ч байсан нас барахгүй гэж харж байсан.

-Ер нь зөн билэгчийн хувьд улс орны ирээдүйг харна биз?
-Харалгүй яахав. Би чинь өөрөө Түүх нийгмийн багш мэргэжлээр энэ жил төгсөх гэж байна. Ямар ч байсан Монголын ирээдүй  12-15 жилийн дотор ялангуяа танай Сэтгүүлзүйн салбарт төгс ардчиллах шатандаа дэвшинэ. Монголын ард түмэн залуу сэтгэлгээнд илүү дэвшинэ. Залуу сэтгэлгээ л монголын ирээдүйг шийднэ дээ. Өнөөдөр улс төрчдөөс харахад залуу хүмүүс л толгой цохиж байна.

-Ярилцлагын төгсгөлийг өөрт чинь үлдээе?
-Намайг олон хүн сураглаад явдаг. Надтай уулзах гээд чадаагүй хүмүүсээс хамгийн их уучлал гуймаар байна. Хүмүүст хандаж хэлэхэд би хэзээ ч залхуураагүй. Би хүний төлөө гэсэн сэтгэлээ гээгээгүй. Эцсийнхээ мөчийг хүртэл хүний сайн сайхны төлөө байна. Намайг гэсэн ард түмэндээ баярлалаа. Мөнх Хөх тэнгэрийн дор ийм сайхан ард түмний дунд шороогоор тоглож, эгэл бор амьдралаар өссөн хүүхэд. Би бусдын адил хүн. Миний нэг илүү юм би хүний ирээдүйг хардаг. Зам мөрийг нь засч явах ёстой. Та бидэнд уулзах цаг үе зөндөө гарна. Бүгдийнх нь заяа өөдөө байх болтугай.

Ярилцсан: Б.Саруул

/MNB.MN/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Amjilt husie! (September 03, 2013 12:05:48 pm )

    Tv geer harj bsan, yumiig ih sain meddeg zaluu shuu. Tuuh, niigmiin mergejliin hyn bolj bgaa uchraas ih saihan, zov yarij bnaa mon hynii sain saihnii toloo gesen setgel tani ulam taalagdlaa.Medlegtei, bolovsroltoi, zov setgeltei hyn boo baih ni zov yumdaa. Oort tani sain saihniig husen erooe!

  • taij (September 03, 2013 6:13:14 pm )

    hvmvvsiin hvndleliig abaad ireheeree uhaantai l bgarai da ondroos unah ch obddog yum shv

  • saikhnaa (September 03, 2013 7:02:19 pm )

    nunkerdenedee amjilt husiy. bi ene buugiin yriltslaga garsan bval dandaa unshdag. mash zuv ym ridag unshihaar neeh goy bolchihdig ym,. chadaltai buu hun tsaaanaasaa l uur. ene zaluug mundag buu gej boddog, bas hunii yriag setguulch ni yaj unshigchdad hurgeh ni ih c***al. setguulchid ni bayrlalaa. amjil.

  • nasaa (September 03, 2013 7:12:53 pm )

    zun bilgiin akademi gej haana bdag ve? ene hunii utasiig medeh hun bval uguuch.

  • Amara (September 03, 2013 7:38:33 pm )

    Amjilt hvsii chadaltai boo shv ts****id ulam hvchee awaad ilvv mundag boo bolooroi amjilt

  • soyombon (September 03, 2013 7:54:02 pm )

    amjil husii. harah melmii tani ulam hurst bj hiisen uil tani togs bgee.

  • zochin (September 03, 2013 8:33:17 pm )

    yaj ene huntei holbogdoh be holbogdoj bolohiin bolov uu

  • Anonymous (September 03, 2013 9:31:10 pm )

    хайран залуу нас улс оронд хэрэгтэй өөртөө хэрэгтэй юм хийгээ чээ тархины тураалтай мэдрэлийн өвчтэй хүүхэд байна шдээ шар хаданд очиж үзүүл эртхэн

  • zochin (September 04, 2013 9:00:05 am )

    saihan erool ****e, erooloor bologee,

  • hotol hot (September 04, 2013 9:16:27 am )

    za medehgui yum bn bi hotoliin uguul irgen end zooj uheed hun aminii hereg bolj bsan gj dulagui yum bn tgd ch manai hotol jijighen gazar yu bolsong hun bur meddeg ariach engej zalj bolohgui ho

  • bi (September 04, 2013 9:46:32 am )

    bi mongoliin zun bilgiin tulaaniig uzeh durtai, Munkherdene mudag bsan, amjilt husey! bi uulzah geed chadahgui bgaa tegj bgaad neg udur uulzan gedegtei itgeltei bgaa,

  • zochin (September 04, 2013 10:40:14 am )

    bi uzuuleh gesiima haana uzej hardagiig ni medeh hun baival helj ogch tuslaach!

  • Anonymous (September 04, 2013 4:40:35 pm )

    ***l hudlaa heldeg yum bn lee uzuulsen bi medej bna

  • Anonymous (September 04, 2013 8:43:38 pm )

    Sur, ajil hii, ingeed choniin aris numruud hol yavahgui shuu.

  • gerlee (September 11, 2013 12:33:27 am )

    tanitai yaj holboo barih ve bi tanig shvtej yvdag tanidamjilt hvsie

  • marmaris transfers (February 19, 2014 5:40:56 am )

    This is the perfect site for anyone who really wants to find out about this topic. You know so much its almost hard to argue with you (not that I actually would want to…HaHa). You certainly put a fresh spin on a subject which has been written about for years. Wonderful stuff, just excellent!

  • DUI (February 19, 2014 10:07:47 am )

    Howdy! I could have sworn I’ve been to this web site before but after going through many of the articles I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I came across it and I’ll be book-marking it and c****ing back often!

antalya rent a car