antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 5 comments

Аймгийн Засаг дарга улсын байцаагчийг шанаадаж, нүд рүү нь хатгажээ

нийтлэсэн Admin
527-1378108452untitledДундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р.Цэрэндоржийг өрөөндөө дуудаж, хууль ёсны үүргээ гүйцэтгэсний нь төлөө хууль ёсны бус аргаар шаардлага тавьсан гэх үү, үүрэгдсэн гэх үү, ямар боловч биед нь гар хүрч, танхайрчээ.
Хэдхэн хоногийн өмнө аймгийн ИТХ-ын дарга шийдвэр гаргаж, Хулд сумын Түймэрт цагаан дахь жоншны бичил уурхайд ажлын хэсэг томилон ажиллуулсан юм. Уг ажлын хэсэг Тагнуулын хэлтсийн даргаар ахлуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс зэрэг хэд хэдэн байгууллагын холбогдох алба хаагчид багтжээ.
Хулд суман дахь жоншны уурхайд иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, анх гар аргаар жонш олборлож эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар тус уурхайд хүнд даацын машин, экскаватор олноор ажиллаж, бичил уурхайн горимоор ажиллах нөхцөл нэгэнт үгүй болоод байгаа юм.
Бичил уурхайд зөвшөөрөгдөх хүчин чадлаас хэтэрсэн хүнд даацын машин механизм ажиллаж байгаа гэдгээс эхлээд яаж шийдвэрлэж, хэрхэн ажиллуулбал зохилтой талаар оновчтой шийдэл байнга шаардагдаж байгаа Түймэрт цагааны уурхайг өнгөрсөн хавар хэсэг хугацаанд үйл ажиллагааг нь зогсоогоод байсан ч  гурван сар гаруй өмнө дахин нээсэн юм.
Холбогдох байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийг очиход уурхайн нөхцөл байдал өмнөхөөс хүндэрсэн, тэр ч байтугай 15 настай хүүхдүүд ажиллаж байсан зөрчил ч гарсан байна. Хуулийн зүйл заалтаар авч үзвэл нэг бус хэд хэдэн зөрчил энд нэгэнт үүсчихсэн учраас зөрчлийг арилгатал түр хугацаанд уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг ажлын хэсэг гаргажээ.
Улсын байцаагчийн зодуулах шалтгаан ердөө л энэ бөгөөд “Би хууль зөрчөөгүй. Төрийн хяналт шалгалтын хуулийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 66.5 дахь заалтын дагуу уурхайд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох улсын байцаагчийн эрх үүргийн дагуу ажилласан” хэмээн Засаг даргад тайлбарласан байна. Гэвч тэрээр надаас гадуур дур мэдэн шийдвэр гаргасан хэмээн улсын байцаагчийг дарамталжээ.
Юу болсон талаар улсын байцаагч Р. Цэрэндорж ярихдаа “Засаг дарга өрөөндөө дуудахаар нь ороод очтол юу юугүй таглаатай аяга аваад өөдөөс шидсэн. Юу болж байна аа, дарга гэхэд хүрч ирснээ шанаадсан. Дараа нь гарын хуруугаа сарвайлгаж байгаад нүүр рүү хоёр удаа хүчтэй ёворч, эцэст нь хуруугаараа нүд хатгасан” гэв.
Биед нь гар хүрээд зогсохгүй ажлаас чинь хална гэж дарамталжээ. Тэр ч байтугай Мэргэжлийн хяналтын газрын даргыг орлож байгаа улсын байцаагч Д.Мөнгөнцэцэгийг бас дуудаж, эмэгтэй хүн тэвчихийн аргагүйгээр хараасан байна.
Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө ийм утгагүй дарамтад өртсөндөө гайхаж байгаагаа улсын байцаагч залуу хэлж байгаа бөгөөд энэ тухай асуудлыг Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт тавина гэв.
Хамгийн сонирхолтой нь Засаг даргыг танхайрах үед уурхайгаас жонш худалдаж авдаг компанийн захирал дэргэд нь байсан бөгөөд юуны учир захирлын дэргэд төрийн алба хаагчийг ийнхүү дарамтлав гэдэг асуулт ургаж байгаа юм.
Дундговь аймаг Т. Отгонтуяа 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 03, 2013 10:29:58 am )

    hun zodoj tanhairdag+huulia murdduggui ZASAG darga gej baidag yum u, dahin turiin alba hashihaargui arga hemjee avch ajlaas ni

  • zochin (September 03, 2013 10:56:44 am )

    *****iig turgen tonilgoh heregtei joohon alban tusaaldaa erdeed baigaa yum bna l daa

  • no name (September 03, 2013 2:21:48 pm )

    arai ch tgej bolohgvi de. ymar uchirtai yum bol doo hu

  • үү (September 03, 2013 4:18:56 pm )

    ийм нэг балай хар юм сагсалзаад явж бдаг бсийн, Бүр засаг дарга болчоо юу

  • tvvz (September 03, 2013 7:42:57 pm )

    naad zasag darga geed bga guluguu ****uulaacn

antalya rent a car