antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2013 30 comments

Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл байна

нийтлэсэн Admin
527-1378089653untitledМАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрох ёстой гэж мэдэгдэж шаардлага хүргүүлсэн байна. Ийм шаардлага тавих болсон нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засагч хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон төдийгүй ард иргэдийн ахуй амьдрал доройтсон гэж үзэж байгаа юм.
Энэ бүгдээс харвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь албан тушаалаасаа огцрох хангалалттай үндэслэлтэй юм гэж Шинэчлэлийн хорооноос мэдэгдэж байгаа юм. Ер нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах үндэслэл хангалттай байгаа юм. Тиймээс түүний хариуцлагагүй үйлдлүүдийг дахин нэг сануулъя.
Үндэслэл-1: Хамаатан ах дүүгээрээ нийлсэн 17 тэрбумын тендерийн хэрэг Ерөнхий сайдыг огцруулах хамгийн том үндэслэл болж байгаа юм. Тавантолгойн худалдан авах ажиллагааны 17 тэрбумын тендерт ялсан гэх “Gobi power” компани нь Ерөнхий сайдын дүүгийнх нь компани юм.
Тус компани нь Тавантолгойн нүүрсийг зөөвөрлөх, Өмнөговь аймгийн Цагаан хадны хилийн бүсээс ачилт, буулгалт хийх 17 тэрбум төгрөгийн төсөвт тендерт хууль бусаар ялсан юм.
Үндэслэл-2: Нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн үед Ерөнхий сайд ууланд авирах хоббигоо орхиж чадсангүй. Өнгөрөгч амралтын өдөр тэрбээр сэтгүүлчдийн хамт Богд ууланд авиралт хийсэн юм. Тэрбээр өмнө нь Хэнтийн нурууны домогт “Бурхан Халдун” уул руу аялах замдаа төөрч будилсан. Түүний үр ашиггүй зугаалганаас болж, улсын хөрөнг өнөөс их хэмжээний мөнгө зарцуулсан.
Үндэслэл-3: Үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаагдсаар иргэд ажилгүй, орлогогүй болсоор. байна. Засгийн газрын алдаатай үйлдэл, буруу үйл ажиллагааны улмаас үйлдвэр, уул уурхайн салбар уналтанд орж, бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсжээ. Оюутолгой, Тавантолгойн ордуудын үйл ажиллагаа эмзэг байдалд орсон, нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа зогссоноос 10 мянга уурхайчин, уурхайн ажилтан, албан хаагчид ажилгүй болов.
Үндэслэл-4: Эзэн Чингисийн нэрийг, ирээдүйтэйгээ хамт барьцаалсан Засгийн газар, монголчуудыг их өрийн давалгаанд бүрэн өртүүллээ. “Өрийн бичиг буюу Бонд”-ыг анхнаасаа төлөвлөлт, бодлоггүйгээр авсан нь улам бүр нотлогдож, үр дүнгүй төслүүдэд зарцуулсаар байгаа нь монголын ирээдүйг өрөнд идүүлж, хүүгийн барьцаанд оруулсан болчимгүй алхам болж бондын мөнгө бороонд урсаж дууслаа.
Үндэслэл-5: Иргэдийн амьдрал доройтож, худалдан авах чадвар эрс муудлаа. Цалин, тэтгэврийг нэмээгүй атлаа цахилгаан, дулааны үнийг өсгөсөн, гадаад валютын нөөц хомсодсоноос ам.долларын ханш сүүлийн саруудад 240 гаруй төгрөгөөр өссөн нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Байдал ийм байхад Ерөнхий сайд “Иргэдийн амьжиргаа хоёр дахин нэмэгдсэн” гэхчлэн улайхгүй ярьсаар байна.
Үндэслэл-6: Иргэдийн улс төрийн сонголтыг шүүхийн аргаар булаан дээрэмддэг боллоо. Н.Алтанхуягийн толгойлсон “Улс төрийн тонуучлал”-ийн золиосонд Өвөрхангайчууд төрд хууль ёсны төлөөлөлгүй болж, Хөвсгөл, Дорнод аймаг болон Багануур дүүрэг, зарим сумд удирдлагаг үй, төсвөө батлуулж чадахгүй байсаар өвөлтэй золгох болж байна.
 Үндэслэл-7: Бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсож, аж ахуй эрхлэгчид хууль, шүүхийн далайлгалт, хэлмэгдүүлэлт, баривчилгаанд өртөх айдас дор ажлаа явуулах боллоо. Монгол Улсын гадаад худалдааны алдагдал огцом өсөж, экспортын орлого буурч, төсвийн хөрөнгийг бүрдүүлэгч бизнесийн томоохон салбарууд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь Засгийн газрын муйхар бодлогын үр дүнг илтгэж, нүүрсний үнийг төрөөс зохиомлоор унагаасан үйлдэл боллоо.
Үндэслэл-8: Монголын хууль гууль болж, төрийн дархлаа алдагдлаа. Хууль, тогтоомжийг уландаа гишгэсэн олон үйлдлүүд ар араасаа гарч, төрийн албанд хууль бус томилгоо хэрээс хэтэрч, алдаа хариуцлага эзэнгүйдэж, төрд итгэх иргэдийн итгэлийг хүчтэй  сулрууллаа. Төр бол Үндсэн хууль зөрчин ажиллах ёсгүй. Гэтэл тэрбээр хэд хэдэн удаа үндсэн хууль зөрчиж шийдвэр гарган, гаргасан шийдвэрээ цэцийнхэнтэй уралдан шийдвэр гаргаж байсан.
Тухайлбал, Д.Ариунсанг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилсон явдал нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн хэмээн иргэн Н.Лхамжав Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлсэн. Гэтэл Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон захирамжаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны өмнөхөн хүчингүй болгож, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө дахин хүлээн зөвшөөрч нотолсон.
Үндэслэл-9: Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамжаа хүчингүй болгож,  ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрч нотолсон.
Үндэслэл-10: Иргэн бүрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, олон телевиз, вэб сайтын үйл ажиллагааг хаасан. Иргэний хэвлэн нийтлэх, аж ахуй эрхлэх, эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдаж, зах зээлийн  чөлөөт байдал, бизнесийн бүхий л үйл ажиллагаанд төр хутгалдах боллоо.
Үндэслэл-11: Төрийн албаны зарлага огцом өсөж, төсвийн орлого бүрдүүлэлт 30 гаруй хувиар тасалдлаа. Төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг Засгийн газраас нэмэгдүүлэх тухай асуудал нэгэнт өнгөрч, харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь тавьж чадахгүй байх нөхцөл бүрдсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эргэж,  буцсан байр сууринаас илэрхий байна.
Үндэслэл-12: Бүтээн байгуулалтын ажлууд бүтэлгүйтэж, орон сууцны үнэ огцом өслөө. Орлого олдог бус дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд бондын хөрөнгийг төлөвлөлтгүйгээр урсгаж, үрэлгэн бодлого явуулсан нь аймаг хоорондын болон нийслэл доторхи авто зам, гүүрийн ажил удааширч, чанаргүй зам, барилгууд үнэн төрхөө харуулж, орон сууцны үнийг 20 хувиар өсгөлөө.
Үндэслэл-13: Боловсролын салбарын бодлого иргэдийг санхүүгийн хувьд туйлдуулагч хэрэгсэл болон хувирлаа. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 15-30 хувиар нэмэгдсэн. Ерөнхий боловсролын сургуульд орж чадаагүй, цэцэрлэггүй хоцорсон хүүхдийн тоо огцом өсч, төлбөртэй сургууль, цэцэрлэг бараадах боллоо. 600 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй сурагчийн дүрэмт хувцас шахааны бизнес болсноор орлоггүй иргэд хохирч, олон хүүхэдтэй гэр бүл санхүүгийн дарамтанд бүрэн өртөж байгаа юм.
Үндэслэл-14: Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, эх үрс эндэж, эрсдэлд орох явдал ердийн үзэгдэл боллоо. Бяцхан үрийг шалзлан түлснээс эхлээд эх үрсийн эндэгдлийг бууруулж чадахгүй байгаа салбарын яамны үйлдэлд улс төрийн ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол хүний амь нас, эрүүл мэнд  таяагдан хаягдсан үйлдэл болсоор байгааг нотолж байна. Энэ мэт үндэслэл бүрийг бичээд байвал тун их байгаа юм. Тиймээс МАН-ын шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор өөрийн саналаар огцрохыг шаардаж байгаа юм байна.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Mendee (September 02, 2013 8:36:22 pm )

    Buu k****aa

  • buruu (September 02, 2013 9:40:45 pm )

    eserguutsej bna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (September 02, 2013 10:11:31 pm )

    ман намд ичих булчирхай ямар байх биш.Алтанхуяг хэдий ****** ажилж байгаа ч гэсэн танай намтай адил монгол улсаа хорлоогүйг ард түмэн мэдэж байгаа.

  • Anonymous (September 02, 2013 10:29:23 pm )

    Ehleed ***lgagdaj bgaa hvmvvsee herheh be altanhuyagig buulgaad ***lgaltaa zogsooh gd bgaamu er hurganuudaa

  • Tuushtai (September 03, 2013 12:38:36 am )

    Udii 20 garan jil tur ard tumnee ta nar uursduu iim bolgochixood yundaa xutsaad bgaa yum muu ***** kommunist uzeltenguut

  • л (September 03, 2013 12:44:32 am )

    бүтээн байгуулалт та нарийн нүдэнд харагдахгүй б.на у, ажил хийж байгаагаа бүү адал, хий хөөрцөглөж байгаа сэтгэлээ барьж, ц******ид МУ-ын төлөө иргэн болж төрсний хувьд, миний тус нэмэр хаана хэрэгтэйг хай гэж их онолч нарт хүсэх юун

    • dada (September 03, 2013 8:26:28 am )

      tiim bna. tsetseg tarisan bna.

  • Tuushtai (September 03, 2013 12:45:46 am )

    Ta nariin tarisan balagiig arai gej zasaj zalruulj bxad yun ogtsor mogtsor ! Goridovoo. Tun udaxgui ard tumnii amidral saijirnaa xarj bgaarai. Dunguj neg jil tur barij bgaa sh d.

  • irgen (September 03, 2013 1:18:28 am )

    1 jiliin dotor ih ajil hiisen. ajil hiij bgaa hen ch aldaj bolno. ajil hiideggui hun l aldaa gargadaggui bh. uls turiin soyoltoi bj tsag uye olson zuv ****rdlaga tavidag bmaar yum. olon c***al asuudal bga ch nen turuund erunhii said yag odoo Riotoi zuv zohitsoj daraa ni OT gereegee saijruulaad avbal buh zuil sain saihan bolno shu. amjilt husie!

  • MONGOL ULS (September 03, 2013 3:08:13 am )

    MAH….iihan DAHIN DAVRAAD MONGOL ULSIIG DAHIN TARAAJ, ZARJ TOGLOE, GEJ ENDUUREED BNUU, BAASNUUD, TA NARIIN TALHALSAN, ZARSAN EH ORNIIG, BUTSAAJ EMHLEH, UNDIILGUH GEJ EH ORONCH HUVGUUD, AMI NAS, AR GEREE UL HAIRLAN TEMTSEN AJILLAJ BNA, EH ORON, ARD TUMHEESEE URAVSAN MAH,,,iin LALRUUDAA, IREEDUI ZALUU UEIIHEE BUGDIIG ZARJ ZOLIOSOLSON TA NARIIG IREEDUI UEIIHEN HEZEECH UESHUUHGUI DEE,,,,

  • MONGOL ULS (September 03, 2013 3:38:17 am )

    ALTANHUYGAA MONGOL ULS, IREEDUI UE CHIN EH ORONCH AH NARAARAA UEIIN UED BAHARHAH BNO. YADARCH TSUHURSUN, ARD TUMEN CHINE HULEEJ BNA, IREEDUIDEE ITGELGUI BOLSON BSAN ZALUU UE CHINE SERJ BNA, NAR MANDAHIIG HARJ BNA, EH ORON ARD TUMEN CHINE, HUVGUUD CHINE,TA NARIIGAA DEMJINE,HAMTRANA, ZORIGTOI ULAM ERCHTEI AJILLAARAI, EH ORNIIHOO HUGJIL DEVSHILIIN TULUU URAGSHAA ZALUUSAA,,,,,,, EH ORNOO HUDALDSAN MAH,,,hniig BUGDIIN SHOROND SUULGAY, EH OROND MIN NAR GARHAAR UHEH GEED BGAA EH ORNOOSOO URVASAN HULGAICHUUD BIDEND HEREGGUI

  • mgl huu (September 03, 2013 6:14:58 am )

    mgl-d heregtei uym hiih gesen huniig hulnuus ni changaadag ***iin togoonii ulger hezee duusah uym boloo.
    zasgiin gazriig ogtsruulahiig eserguutej bna.deeree suudlaa olohgui bol doroo suudlaa olohgui gej ug bdag,solij holihoor ulam niigmiin amidral hetsuu bolno.niigmiin amidral hetsuu baigaach yamar 90 ontoi adilgui bolson.
    Altanhu*****n zasgiin gazriig ajlaa sain hiihiig eruuj bna.

  • Anonymous (September 03, 2013 7:49:47 am )

    Нүдэнд дээр хийгдэж байгаа өжлыг нь харахгүй байна уу, сайн ажиллахыг ерөөе

  • Altanhuyag ogtsor (September 03, 2013 7:59:03 am )

    AN-iinhan yarih helehni hiihni uur garuud shuu.Daraagiin 3 jild Mongoliig galzuu hugjuulne ch geh shig.Odoo do**** hed bolood bgaag ene setgegdel bichij bgaa humuus medej bnuu, heden uurhaichid ajilgui bolood bgaag medej bnuu. Dornod aimgiin 75.000 irgen zasag dargaa ch tawij chadahgui hohirood bgaag medej bnuu.Yun ard tumniig bodoh we ****aasai

  • darhan (September 03, 2013 9:07:16 am )

    yu yariad bn.chini bolin bidni nuden deer hiigeed bn.Chini darag narii hiigeui hiij lbn ene nusgai nar bur tsor tsor gedeg boljee ATG ***lgah yumgyi ***** , ***tarin huu gehed arai tomdoh bh

  • dorj (September 03, 2013 9:40:12 am )

    naad yndeslelyydiig chin ta narin ah nar taviad heregjeegyi yum. naanaas chin avah yum yu ch alga.ah narihaa yndesleliig huulaad tavuchij. hurganuudad oorin gesen tolgoi b.a uu? adaglaad oorchilj huulaach. ah narin chin tavisan balgiig tseverlej duusaagyi baihad ene hurganuud yu ve?

  • Anonymous (September 03, 2013 9:52:55 am )

    Ogzruulah yamar ch undeslel bhgui harin uls oron maani 1 jiliin dotor gehed dajgui hugjih geed bn buh zam barag shinchlegdlee, uur uchnuun gegeetei zuil hiij bnaa, getel MAN hunii urmand neg ch zam zasaagui bizde 20 garan jil ****od uneheer aimaar yu ch hiigeegui uursduu bugdiig zawshsan bayjsan, odoo ta nar ganz ug duugarah erhgui, yur ni ch tanai nam bgaad ch yahiin uzen yadmaar muuhai ***** nar

  • buka (September 03, 2013 10:26:30 am )

    ИЧИЖ ҮХМЭЭР ЮМАА ТА НАР ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД ЭВСЛИЙГ УНАГААЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ ЮМНУУД ДОТОРХ АСУУДЛАА ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ

  • Эвтэй байвал хүчтэй (September 03, 2013 11:13:58 am )

    Энэ дандаа огцруулна энэ тэр гэж хэл ам хийдгээ болиочээ. Алдаагүй хүн байхгүй, цөөхөн Монголчууд бие биенээ дэмжиж бурууг нь засаж, зөвийг нь урамшуулж баймаар л байх юм. Жаахан л санаандаа таарахгүй бол огцруулна гэдгээ болиочээ. Харин ч улс оронд өмнөх жилүүдээс илүү зүйлийг хийж байгаа нь харагдаж үзэгдээд л байна шүү дээ. Миний бодлоор Монголчуудыг дотроос нь хаг******** нь хүчийг бууруулж доройтуулах гадны бодлого байдаг.Энэ их хагалан бутаргаж, хооронд нь эвдрэлцүүлэх ажлыг хийж байгаа хүмүүс лав МОНГОЛ ЦУСТАН биш байж таараа. Монголчууд эвтэй байвал хүчтэй гэдгийг хөрш хоёр гүрэн яс махандаа шинэтэл ойлгосон улсууд шүү.Даравч дардайж, булавч бултайх улс чинь Монгол Улс шүү дээ.

    • иргэн (September 03, 2013 12:46:17 pm )

      Намчирхахаа болиод Хийж бүтээж байвал дэмжиж, чадахгүй бол чаддаг хүнийг нь тавих хэрэгтэй. Урьд байсанаа ор үндсээр нь үгүйсгэдэгийг буруу гэж бодож байна,,,

  • Shuurhai.mn шаа л дөөө (September 03, 2013 3:47:13 pm )

    МАН МАХАН 2 одоо дуугай л ялагдлаа хүлээгээд явж байвал таарна шоооо…машшш сайн ажиллаж байга энэ засаг

  • анжела (September 05, 2013 8:13:22 am )

    ардчилсан намаас гадна увс нам гэж байх шиг байна манай байгууллагын ажиллагсдын бараг 90 хувь нь увсчууд болсон

  • zochinzochin (September 05, 2013 3:13:25 pm )

    ta nar nam geseer baigaad ene mongol ornoo hagalj bgaa biz dee bidneer togloom hiij ene turiin suudlaas bolj bidneer togloom hiideg bizdee Altanhuyag ogtsorloo gehed dahiad neg shi jvjgiin bag bi bolno bizdee ard tvmen baij tur bii bolj baigaa tiimees eregdeeree bitgii togloldoo saidaa 76 gishvvdee guij bna

  • mongol (September 05, 2013 7:09:01 pm )

    nam gej taltssaar bgaad mongol uls suirch bna? altanhuyg buuh ni zuv. oor dahiad AHaas hun tavjil taaraa. ene zasgiin gazriin ihenh humuus ni bag zuusen humuus

  • ZOCHIN (September 07, 2013 1:22:34 pm )

    DOLLAR ARAI BISHEE HOGJLIIN BERHSHEELTEI ONDOR NASTAH GUUD L EM TARIAGAA AVCH CHADAHGVI HETSVDEJ BNA DAA ZASGIIN GAZAR ENE ULSUUDAA ORHIOD BGAA YUM BISH YY TETGEVER TETGEMJIIG NEMEMEER BNA SHVV DEE

  • tenegvvded (September 07, 2013 8:17:52 pm )

    bond gej ter ih ur tavisan hvn ene zeregiig hiihgvi bol uur yu hiih yum be. ta nar mongoliin 1 hvnd noogdoj bgaa uriin hemjeegee bodoj vzeech tatvar tulugch naraa .altanhuygiig demjlee geed ta nar yaahiin er ni hiij bvteej chadah hvniig l songiildoo an…man … mahn gej huvaagdaad hench yuch oorchilj chadahgvi shvvdee hvmvvsee.

  • ogtsruulya (September 10, 2013 8:50:15 am )

    Altanhu*****g ta nar medkushd naaguraa hudalaa yum hiideg tsever shudarga tsarialj bga bolovch tsaanaa bol hort mogoi shuu de

  • Anonymous (September 10, 2013 4:18:33 pm )

    odoo zugeer l do****iig harchih? ajlaa hiij medej naina uu ene nuhur gej asuuy

  • Иргэн (September 11, 2013 2:41:11 am )

    Тэр 17 тэрбумын тендерийн асуудал л байна. Бусад нь ажил хийж байгаа хунд байж болох зуйл. Хэрэв тэр тендерийн асуудал унэн бол гэмт хэрэг шуу

  • zochinz (September 12, 2013 8:07:14 pm )

    herev zasgiin gazar ogtsordog bol hangalttai undeslel baigaa, daan ch manaid eruul niigem uls tor baihgui uchraas, ugui biz, hen ch hend ch hariutslaga tootsoj chadahgui dampuursan togtoltsoo ard tumen l mash ih hohirch bn daa

antalya rent a car