antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

МОНГОЛЧУУД ДИПЛОМАТ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

нийтлэсэн Admin

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн долоо хоногт Монголд айлчилсан нь Монгол, Хятад, Орос гурван улсын харилцаанд ихээхэн нөлөө үзүүлж болох юм. Хэдийгээр Монголын Буддын шашны тэргүүнүүд Далай ламыг шашны асуудлаар ирсэн хэмээн мэдэгдэж байсан боловч үнэн хэрэгтээ энэ айлчлалд улс төр нэвт шингэсэн байлаа. Гэхдээ Далай ламын айлчлалыг Монгол, Хятад хоёр биш барууны тэр дундаа Америкийн хэвлэл мэдээлэл улстөржүүлж байсан юм. Reuters, Associated Press, Voice of America зэрэг мэдээллийн агентлаг Далай ламын Монголд хийсэн айлчлалыг Хятадын Засгийн газар эсэргүүцэж байгаа талаар идэвхтэй нь аргагүй тарааж байсан. Гэвч үнэн хэрэгтээ Хятадад энэ айлчлалыг сүртэй эсэргүүцээгүй юм.

Далай ламыг ямар нэг гадаад оронд айлчлахад Хятадын цахим ертөнц тэр чигээрээ эсэргүүцэн бөөн юм болдог бол энэ удаа тэгсэнгүй. Монголд ч гэсэн Далай ламын талаар гайхалтай нь тун бага мэдээлсэн. Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Далай ламын талаар голчлон бичиж, бараг хаана юу хийж байгааг нь байнга мэдээлж байх ёстой ч тэгсэнгүй. Монгол Улсын мэдээллийн ууган агентлаг МОНЦАМЭ Далай ламыг шашны зорилгоор ирсэн гэж мэдэгдсэн төдийгүй мэдээгээ “Соёлын мэдээ” буланд оруулсан бол Засгийн газар нь бүр ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Далай лам Монголд ирээд IX Богд гэгээнтэй уулзсаныг ч анхаарсан хүн бараг байгаагүй.

Төвдийн буддизмын гурав дахь хүн болох Богд гэгээнийг Далай ламыг ирэхээс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 2-нд Монголын шашны тэргүүнээр томилсон. Энэ хоёр үйл явдлыг түү хэн явдал хэмээн нэр лэж болох юм. Далай лам Богд гэгээнтний өмн өх уулзалт тэдний урьд дү рүүдийн үед тохиосон бөгөөд 1904 онд XIII Далай лам Өргөө хотноо ирж, Гадаад Монголын шашны тэргүүн VIII Богдтой уулзаж байсан бөгөөд хоёр гэгээнтэн юуны тухай ярилцаж хэлэлцсэн нь тодорхой бус. Гэхдээ Дээрхийн гэгээнтний албан ёсны цахим хуудас дээр XIII Далай ламын Төвд орон, Богд гэгээнтний Монгол Улс Оросын тусамжтайгаар Хятадаас салахаар шийдсэн гэж бичсэн байдаг. Харин энэ удаад Далай лам Монголын албаны хү- мүүстэй уулзсан эсэх талаарх мэдээ байхгүй. 2004 онд Далай ламыг Монголд айлчлахад Монголын сонинууд түүнийг тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай нууцаар уулзсан хэмээн бичиж байсан билээ.

Далай ламыг айлчилж байхад Улаанбаатарт Хятадын Тяньжин хотын төлөөлөгчид ирсэн байлаа. Тэднийг Бээжингийн тушаалаар Далай ламын айлчлалыг эсэргүүцэн, Монголтой хэлэлцээ хийхээ зогсооно гэж бодож байсан ч дээрээс нь тушаал ирсэнгүй. Тиймээс гадаадын судлаачид “Хятадууд Монголын байгалийн баялагт үнэхээр шунаж байгаа нь харагдлаа. Тэд Далай ламыг гадаад оронд очихыг хэчнээн эсэргүүцдэг ч түүнээс болоод Монголтой эдийн засгийн харилцаагаа зогсоохыг хүсээгүй тул буулт хийлээ. Энэ нь Монгол Хятад орны хооронд гарсан хүчний харьцааны өөрчлөлтийг харуулж байна. Монголын нэр хүнд Азид төдийгүй дэлхийд өсөж, нөлөөтэй улсын тоонд орсныг энэ айлчлал харууллаа” гэж дүгнэж байна.

Дээрхийн гэгээнтэнтэй уулзахаар Тува, Халимагийн лам нар Монголд очсоныг Далай лам талархан хүлээн авсан. Буриадаас очсон сүсэгтнүүд Далай ламыг Буриадын буддын шашны тэргүүнүүдтэй уулзаж байхыг харсан гэж ярьсан. Буриадын сүсэгтнүүдийн хувьд Монгол орон Хятадтай хэрхэн харилцах талаар ОХУ-д үлгэр жишээ болоосой гэж найдаж байна. Монголчууд хятадуудтай муудалцахг үйгээр Далай ламыг нутагтаа урьж залж чадаж байхад яагаад оросууд чадахгүй байна вэ.

“Информ Полис”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car