
Хятадын энэ том толгойтой компани манай нутгаас холимог металлын хүдэр, уран зэргийг нууцаар олборлож байгаа талаар янз бүрийн эх сурвалжууд мэдээлж, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулаад байгаа талаар ярьдаг ч төр, засаг таг чиг байсаар л… Хэдэн жилийн туршид нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд тэдэнтэй тэмцсэний хүчинд байгаль орчинд учруулсан хохирол нь 110 тэрбум төгрөгтэй дүйцэж байгааг тогтоолгосон билээ.
Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Хамгийн гол нь уурхайн хаягдал дотор химийн хорт бодис болох “Хаан хор” гэгчийг их хэмжээгээр илээр хаясан явдал асар том аюулыг дагуулж эхлээд байна. Энэ компанийн үйл ажиллагааг хууль хяналтынхан зогсоох шийдвэр гарч, нөхөн төлбөр гаргуулах, хохирол төлүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн тус компани шүүхээр явж цаг хугацаа хожих үед компанийн нэр бүхий боссууд нь хил даван зугтсан гэнэ. Иймээс Монголын газар нутаг дээр тарьсан хор хохирол, ард иргэдийн эрүүл мэнд, удам угсаанд заналхийлж хохирол учруулсан төлбөрийг төлүүлэх мөнгө ч үгүй, хөндөгдсөн зэрэмдэг газар шороо, өвчтэй үрстэйгээ монголчууд бид үлдэх нь ээ. Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/49406.shtml#sthash.YHhKpT9m.dpuf
Холбоотой мэдээ
-
azaa (September 01, 2013 1:17:41 pm )
ìîíãîë óëñàà õàìãààëúÿ
-
uvgun zaragch sandag (September 01, 2013 1:44:42 pm )
Оюун л тэднийг монголоос зугтаах арга замыг нь зааж өгөө биз дэ
2 Comments