antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 5 comments

”Хүннү эйр”-ийн урамшуулал иргэдийг хохироож байна

нийтлэсэн Admin

1150192_627737003912881_1785447605_nМонголд олон салбар урамшуулал зарладаг сезон эхэллээ. Харин урамшуулал гэгчийн ард чухам юу болдогийг урамшуулалд хамрагдан, гар дээрээ урамшуулал авч үзсэн хүмүүс л мэдэх байх. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй урамшууллыг муулаад ч яах вэ. Үнэхээр биеллэээ олдог бол сайн л байна.   Нэгэн кинон дээр урамшуулал, азтан боллоо гээд хэнд ч хэрэггүй нэг зүйл өгдөг хэсэг байдаг даа. Бантсан азтан маань ТҮЦ нээс школад, СД энэ тэрхэн авч найзууддаа сайрхсан ч тэр нь эргээд баригддаг. Энэ тухай олон хүн л санлаа хэлэх байх. Үнэхээр ч хүний сэтгэлд хүрэхийн төлөө ажиллахын оронд урамшуулал, азтан зарладаг нэгэн хэсэг үе хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч байсан. Одоо ч байгаа. Тухайн үед буюу 9-ээд оны дунд үед энэ тухай онигоо хүртэл гарч байсан. Зах зээлийн хуулийн нэг ёс бол нээлтийн урамшуулал зарладаг нь аль ч байгууллагын хийдэг ажил. Харин тэр нь амьдрал дээр хэр биеллээ олдогийг өчигдөрхөн баримтаар нотолжээ.
Энэ бол Монгоиан Эйрлайнз нэрээ Хүннү эйр болгон зүсээ хувиргасан агаарын тээврийн компанийн Завхан дахь нээлтийн урамшуулал гэнэ. Нөгөө хүн ирж байна гэсэн чинь хаалгаараа шагайчихаад Хүн биш цэрэг л байна хэмээдэг шиг “Оюутан хүн хөнгөлөлт эдлэсэн ч тэр бол манай заасан хугацаанд л нис”  гэсэн утгатай мессэжийг Хүннү эйрийнхэн Завхан дахь шинэ салбарын нээлтийн урамшууллын үеэр өгсөн тухай нэгэн сайтад бичжээ. Үнэхээр ч арай дэндэнээ. Дан ганц энэ оюутан биш арав гаруй иргэнийг “түр хүлээж бай та нар урамшууллын хөнгөллөлтэй зорчигч юм чинь манайх үндсэн тарифаараа авсан хүмүүсээ эхлээд нисгэнэ гэжээ. Өнөөдөр та яаруу ажилтай байвал Хүннү эйрийн урамшуллын тасалбар авсан дор газраар ганц хоног явж байсан дээр гэж ойлгоход хилсдэхгүй л болчихож. За тэдэн цагт за эдэн цагт гэсэн тэдний хариултыг ингэж л иргэд хэлж байна

 -Яг юу болсон талаар ярихгүй юу?

-Анх “Хүннү эйрлайнс” Завханд салбараа нээхдээ урамшуулал зарлаж, наймдугаар сарын 1-нээс 7-ны хооронд билет бичүүлсэн хүмүүст урамшуулал олгосон. Ингэхдээ нислэгтэй өдөр бүрийн эхний 10 хүнийг 97 мянган төгрөгөөр бичиж урамшуулсан юм.

-Таны хувьд хэзээ нисэх билеттэй байсан бэ?

-Өчигдөр 14.40 цагаас нисэх ёстой байсан. Гэтэл агаарын саатлаас болж 16.00 цаг хүртэл хойшлогдсон юм. Тэгээд оройны нислэгээс өмнө тус компаниас над руу залгаад, Ховд аймгаас нэг хүн явахаар боллоо. Явах хүмүүсийг шүүж үзлээ, чи оюутан учраас чамайг хойшлуулмаар байна. Хамгийн боломжтой хүн нь чи байна гэсэн. Би явах ажилтай байгаагаа учирлаад үгүй гэдгээ хэлсэн.

-Тэгээд өнөөдөр хүртэл нисэж чадахгүй байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Хэдэн минутын дараа над руу дахиж залгаад чи хөнгөлөлтөд хамрагдсан юм байна. Чамайг хойшлуулахаар боллоо гэсэн. Тэгээд өнөө өглөө 04.50 цагаас нисэх болсон. Гэтэл нислэг нь дахиад 8.00 цаг болж хойшлогдоод, дараа нь 10.00 цаг хүртэл хойшлогдчихсон.

-Таны нислэгийг л хойшлуулсан юм уу. Хөнгөлөлтөд хамрагдсан хүмүүс яасан бэ. Хичнээн хүн байв?

-Урамшуулалд хамрагдсан 15 хүний нислэгийг хойшлуулсан.

-Тэд нараас зөвшөөрөл авсан болов уу?

-Биднээс ерөөсөө зөвшөөрөл авалгүйгээр хойшлуулчихлаа. Яаралтай явах хүмүүс бас байсан шүү дээ. Урамшуулалд хамрагдсан нь бид нарын буруу биш биз дээ. Анхнаасаа тэр компани тийм санал гаргачихаад өнөөдөр бидний эрх ашгийг зөрчиж байна.

-Хойшлуулсан шалтгаан нь агаарын саатлаас болсон юм биш үү?

-Үгүй ээ, энд бороо ороогүй. Тэнгэр цэлмэг байна.

-Тэгвэл та нарын нислэгийг хойшлуулаад өөр хүмүүс ниссэн гэсэн үг үү?

-Тийм, 203 мянгаар билет авсан хүмүүс ниссэн. Тэгээд Ховдоор дайраад хүмүүс авч байгаа гэсэн. Тэгэхээр тэр компани өөрсдийн эрх ашгаа бодож өндөр үнээр билет авсан хүмүүст үйлчилж байна.

-Та нар хэзээ нисэхээр болов?

-Маргааш л гэсэн. Хэдэн цагт нисэх нь тодорхойгүй байна гэлээ. /эх сурвалж Мэдээ,мн/ Эндээс л бүх зүйл тодорхой харагдаж байна. Өнгөрсөн сарын сүүлээр бас л нэгэн хэл ам таталсан нь Хүннү эйрийнхэн Монголиан Эйрлайнзынхаа хуучин тасалбараар үйлчилчихээд “Үүнийгээ шинээр солиод өгөөч. Байгууллагаас томилолтын мөнгө бодуулах гэсэн энэ компани байхгүй тэр Хүннү эйрийн тасалбараар солиулаад ир гэлээ. Солиод өгөөч” гэсэн иргэнд хуучнаа шахаж дуусга гэж байхад юун танд шинийг олгох гээд буцаасан ч тухай яригдаж л байсан. Энэ бүхнээс харахад Хүннү эйр урамшуулалаа “худал” зарлаж, түүнийгээ биелүүлсэн ч хичээлийн шинэ жил эхлэх гээд яарч байгаа оюутан залуусыг мөн ажлаа амжуулах гээд халаасны хэдэн төгрөгнөөс хэмнэх гээд нээлтийн урамшуулалд хамрагдсан иргэдийг хохироосоор. Дан ганц Хүннү эйрийн тухайд ийм байна. Өөр хаана ямар урамшуулал яаж биелж байгааг тун удахгүй эрхэм танд хүргэх болно


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (August 29, 2013 10:19:14 pm )

    uramshuulal gej hudlaa dongosohoo boliocheee tanaih arai denduu muhai compani baina lee

  • ss (August 30, 2013 8:08:01 am )

    dainii ersdeliin 1 $ iin huuli nus munguur baiguulagdsan huuli bus campany

  • ss (August 30, 2013 8:09:37 am )

    dainii ersdeliin 1 $ iin huuli bus munguur baiguulagdsan huuli bus campany

  • noyon (August 30, 2013 10:33:40 am )

    hunnu air hudlaa yum bilee. niul suljee bulihai. heden uilchilgeenii ajiltan ni ajlaa medehgui, salbariin menejir ni uneheer heleh ug ni oldohgui ……… arai denduu yum bilee

  • zochin (August 30, 2013 11:47:02 am )

    medee bichij baigaa setguulchid ug usgiin aldaagaa hyanaj baimaar yumaa.

antalya rent a car