antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 1 comment

“FREEDOM” Шоу тоглолт болоход 2 хоног үлдлээ

нийтлэсэн Admin

poster freedomХичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production” -аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM шоу тоглолтыг энэ сарын 30-нд 21:00-н цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа зохион байгуулах гэж юм.

30.000 мянган залууст зориулсан уг шоу тоглолтын билетийн захиалгыг хэдийнэ авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 18.000 гаруй оюутан залуучууд билетээ авч, нэрсээ бүртгүүлэн нэгдсэн цугларалтандаа нэгдэхээр болсон байна.

Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд урилгаар оролцох уг шоунд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдаж  байгаа бөгөөд тасалбарыг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар борлуулах цэг, Нi Fi records-ын бүх салбаруудаар зарж байгаа юм. Мөн УБ лавлах 1617, 94980707 утсаар анги хамт олны захиалгыг авч үнэгүй хүргэж өгнө.

Ийнхүү их хотод цугларан байгаа оюутан залуучууд маань нэг үдэш эрх чөлөөг мэдрэхээр найз нөхөд, хамт олноороо Баасан гарагийн орой “FREEDOM” шоу дээр уулзацгаая.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • мммм (August 31, 2013 7:52:06 pm )

    30-ндаа болоогүй шд. Гадаа хөлдөх шахаад буцсан. Одооо хэзээ болох вэ? Тасалсан билетээрээ үзнэ биз дээ.

antalya rent a car